Зураг авалтын үеэр хүний амь санамсаргүй хөнөөсөн Болдуин шоронд хоригдож магадгүй
2021-10-27

Америкийн Нью-Мексико мужид "Rust" киноны зураг авалтын үеэр Алек Болдуин буу байлдааны сумтай гэдгийг мэдэлгүй буудаж, зураглаачаа хөнөөж, найруулагчаа шархдуулсан эмгэнэлтэй хэрэг гарсан. Энэ хэргийн дараа жүжигчин Алек Болдуинаас цагдаагийнхан мэдүүлэг авсан бөгөөд түүний эсрэг эрүүгийн хэрэг нээгээгүй гэх мэдээлэл гарч байлаа. Харин одоо нөхцөл байдал өөрчлөгджээ.

 

Нью-Йорк Таймс сонины мэдээлснээр, зураг авалтын талбай дээр Алек Болдуин хүн буудсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэж магадгүй гэж Санта-Фе толйргийн прокурор Мэри Кармак мэдэгдсэн байна.

 

"Одоогоор прокурорын газар олон хувилбарыг авч үзэж байгаагийн дотор эрүүгийн хэрэг зөрчил гаргасан гэж үзэн ял шийтгэл ноогдуулах хувилбарын талаар ч ярилцаж байна" хэмээн прокурор өгүүлжээ. Түүний өгүүлснээр, мөрдөгчид одоо ямар зэвсгээр буудсан гэдгийг шалгаж байгаа аж.

 

Эргэн сануулахад, дээрх эмгэнэлт хэрэг 10 дугаар сарын 21-ний өдөр Нью-Мексикод болсон юм. "Rust" киноны зураг авалтын үеэр жүжигчин Алек Болдуин зураг авалтын багийнхны зүг буудсан. Хэдийгээр кинонд хоосон буу ашиглах ёстой байдаг ч жүжигчний ашигласан буу байлдааны сумтай байжээ. Энэ хэргийн улмаас зураглаач амиа алдаж, найруулагч нь шархадсан юм. 

 

Сум алдсан Алек Болдуин кинондоо санамсаргүйгээр хүн хөнөөсөн хүний дүр бүтээж байгаа гэнэ

Shuud.mn
Сонин хачин