Цай Инвэнь: Хятадтай сөргөлдвөл Тайваньд АНУ тусална гэж найдаж байгаа
2021-10-28


Хятадтай сөргөлдсөн нөхцөлд Тайванийн захиргаа АНУ-аас дэмжлэг авна гэж найдаж байгаа гэнэ. Энэ талаар Тайванийн захиргааны тэргүүн Цай Инвэнь CNN агентлагт өгсөн ярилцлагийнхаа үеэр мэдэгджээ. 

 

Хятадын зүгээс түрэмгийлэл ирсэн тохиолдолд АНУ-ын Зэвсэгт хүчнээс дэмжлэг ирнэ гэж найдаж байгаа эсэхийг сэтгүүлч асуухад "Тийм ээ, үүнд итгэж байна. АНУ болон манай улс урт хугацаанд харилцаатай байсан, америкчууд, конгресс, захиргааны зүгээс дэмжлэг үзүүлдэг нь бидэнд маш их тусалдаг" хэмээн Цай Инвэнь хариулжээ. 

 

Түүнчлэн Тайванд Америкийн зааварлагчид ажиллаж байгаа, батлан хамгаалахын чадвараа дээшлүүлэх үүднээс АНУ-тай хамтран ажиллаж байгаа хэмээн Цай Инвэнь мэдэгдсэн байна. Харин Америкийн чухам хичнээн мэргэжилтэн арал дээр үйл ажиллагаа явуулж байгаа талаар Цай Инвэнь тодруулаагүй бөгөөд гагцхүү "хүмүүсийн бодож байгаагаас бага" хэмээн өгүүлжээ.

 

Өмнө нь The Wall Street Journal сонин Америкийн захиргаанаас авсан эх сурвалжтайгаар мэдээлэхдээ АНУ-ын цэргийн зааварлагчид жил гаруй хугацаанд Тайваньд ажиллаж байгааг онцолж байлаа. Эх сурвалжийн мэдээлснээр 20 орчим Америкийн тусгайгийн албан хаагч Тайванийн хуурай замын цэргийн хэлтсийг бэлтгэж байгаа гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Elon musk:
Be strong, be positive.
2021-10-28