СУРВАЛЖЛАГА: Шатахууны үнээс шалтгаалан цагааны идээний үнэ нэмэгджээ
2021-11-08

Урд хөрш хилээ хааснаас үүдэн импортын зарим төрлийн бараа бүтээгдэхүүн хомстож, үнэ нь хэд дахин өсөөд байна. Үүнийг дагаад цагаан идээний үнэ ч нэмэгджээ. Манай улс 70 сая малтай, дотооддоо бэлэг дэлбэгээр үйлдвэрлэх боломжтой бүтээгдэхүүн бол цагаан идээ. Урд, хойд хил хаагдсан ч тасалдахгүй, үнэ нь нэмэгдэхгүй байж боломжтой. Гэвч зарим цагаан идээний үнэ аль хэдийнэ нэмэгдсэнийг бид ТОСА, БӨМБӨГӨР худалдааны төвөөс сурвалжиллаа.

 

 

ТОСА худалдааны төвд цагаан идээний нийлүүлэлт хэвийн байна. Өөрөөр хэлбэл нийлүүлэлтээс үүдэн үнэ өсөөгүй нь лангуун дээр өрөөстэй байгаа олон төрлийн бүтээгдэхүүнээс тодорхой харагдана. Тэгвэл үнийн өсөлт ямар шалтгаантайг бид худалдаа эрхлэгчдээс тодрууллаа. 

 

 

Тус худалдааны төвийн худалдагч Э.Буянаа цагаан идээний үнэ нэмэгдсэн шалтгааныг шатахуунтай холбон тайлбарлаж байна. Тэрбээр “Орон нутагт бензин ховордсон. Зарим сумдад зөвхөн орон нутгийнхаа иргэдэд л шатахуун өгдөг. Бензин ховордсон учраас бараагаа татахад хүндрэл үүсэж байна.  Мөн сүүний том үйлдвэрүүд малчдад 1 литр тутамд 500 төгрөгийн урамшуулал өгч, үнэ цохиж авч байна. Тиймээс 11 сарын сарын нэгнээс сүү, өрөм тарагны үнэ нэмэгдсэн” гэсэн тайлбарыг өглөө.

 

ТОСА худалдааны төвийн үнэ ханш

 

 

Төрөл

 

10 сар

 

11 сар

1

Өрөм (1 кг)

14 000

 16 000

2

Ааруул (1 кг)

20000-25000

20000-25000

3

Айраг  (1 л)

5000

5000

4

Шар тос (1кг)

25000

25000

5

Тараг (1 л)

1600

2200

6

Сүү ()

1600

2200

7

Аарц (1 кг)

5000

5500

 

ТОСА худалдааны төвийн худалдагч А. Хишигсүрэн “Иргэдийн худалдан авах чадвар муу байгаагаас жижиглэнгийн худалдаа эрхлэгчдэд зээлээр өгдөг. Тэд багадаа 700 мянган төрөгийн бүтээгдэхүүн зээлээр авдаг. Одоогоор хоёр зузаан дэвтэр дүүрээд байна” хэмээн ярилаа.

 

 

ТОСА худалдааны төвд цагаан идээний бөөний үнэ ийм байна. Тэгвэл жижиглэнгээр худалддаг “Бөмбөгөр” худалдааны төвд цагаан идээ ямар үнэ ханштай байгааг бид сонирхлоо.

 

Бөмбөгөр худалдааны төвийн үнэ ханш

 

 

Төрөл

 

10 сар

 

11 сар

1

Өрөм 1 кг

22000

23000

2

Ааруул 1кг

15000-25000

15000-25000

3

Айраг   1л

5000-6000

5000-6000

4

Шар тос 1кг

28000

28000

5

Аарц 1 кг

5000

6000


Бөмбөгөр худалдааны төвийн худалдаа эрхлэгч Ж.Эрдэнэжаргал “Ченжүүд орон нутгаас цагаан идээний үнийг нэмж аваад байгаа болохоор энэ жилийн хувьд үнэ нь өмнөх жилээс харьцангуй өндөр байна. Манайх Архангай, Завхан аймгаас бараагаа татдаг. Шатахууны үнийг дагаад тээврийн зардал өссөн болохоор бид үнээ нэмэхээс өөр аргагүй болж байна. Нийтийн тээврээр нэг шуудай ааруул авахад л 25000 төгрөгийн зардал гардаг” хэмээн учирлаж байна. Борлуулагч нар шууд малчидтай харилцаж, арай хямд үнээр бүтээгдэхүүн авах сонирхолтой ч дунд нь ченжүүд цагаан идээний үнийг өсгөөд байдгийг худалдагч нар хэлж байна.  

 

 

Г.Чоглойдорж

 

Shuud.mn
Сонин хачин
Rush Qin:
Бөөрийг минь 800,000 доллараар худалдаж авсан Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Венкатагийн ачаар бөөрийг минь зарах гэж өчнөөн оролдлого хийсний дараа маш их баярласан. DR.VENKATAINDIA@PROTONMAIL.COM би тийм ерөөлтэй, аз жаргалтай би Монголоос ирсэн Барямаа гэдэг Хэрэв та ноцтой бол тэдэнтэй холбоо бариарай
2022-01-28
Хүнсний ченж нэгтэй луйварчид минь ард түмний хөлс хүчийг сорж олсон юм чинь хоол болох уу.
2021-11-09
Зочин:
Сүүлийн үед мал нь хүртэл бензин, дизелээр хооллодог болчихжээ дээ
2021-11-08
ш:
шатахуун нэмэгдээгүй шүүү долларч нэмэгдээгүй мах ногоо будаа л нэмэгдсэн
2021-11-08
Зочин:
Гарчигаа зөв тавих хэрэгтэй дээ
2021-11-08
Зочин:
Гарчигаа зөв тавиххэрэгтэй дээ
2021-11-08