Цагаачдын хямрал: Хил дээрх цагаачдад Улаан загалмайн нийгэмлэг тусалж байна
2021-11-13

Беларусь-Польшийн хил дээр нэн хүнд нөхцөлд орсон хүмүүсийн хэрэгцээнд тааруулан бэлдсэн хүмүүнлэг ачааг Беларусийн Улаан загалмайн хорооны төлөөлөгчид Польшийн хилийн бүс рүү илгээжээ. Энэ талаар Регнум агентлаг мэдээлсэн байна. 

 

"Улаан загалмайн ачааг тээвэрлэсэн зургаан машин хөдөлсөн. Тэнд хөнжил, дулаан хувцас, гутал, хүнс, ариун цэврийн хэрэгсэл, ус байгаа" хэмээн Улаан загалмайн хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Дмитрий Шевцов мэдээлснийг БЕЛТА агентлаг дамжуулсан байна. 

 

Түүний өгүүлснээр, дүрвэгсдэд хүргэх тусламжийг сайхан сэтгэлт иргэд, байгууллагууд, олон нийтийн байгууллагуудын ачаар цуглуулжээ. Одоогоор Гродно хотод зарим эд зүйлийг түр хадгалах газар байгуулах талаар судалж байгаа гэнэ.

 

Хил дээр хүнд нөхцөлд байгаа хүмүүсийг дэмжих, тэдэнд туслах үүднээс Улаан загалмайн бүс болон дүүргийн байгууллагууд тусламжийн бараа цуглуулах ажлаа үргэлжилж байгаа хэмээн Шевцов ярьжээ. Түүний өгүүлснээр хүмүүс ороолт, малгай, дулаан хөнжил, борооны цув, хүүхдийн дулаан хувцас гутал авчирж өгсөөр байгаа гэнэ.

 

Ихэвчлэн Ойрх Дорнодын орнуудаас ирсэн 3000 орчим хүн Польш-Беларусийн хил дээр тав дахь өдрөө хоносон юм. Польшийн тал цагаачдыг нэвтрүүлэхгүй байгаагийн улмаас хилийн орчимд дүрвэгсдийн хуаран үүссэний дээр зарим дүрвэгчид хууль бусаар, хүчээр хил нэвтрэх гэж оролдсоны улмаас хэдэнтээ буун дуу гарч, Польшийн тал хилийн хамгаалалтаа нэмэгдүүлэх үүднээс хүчээ зузаатгасан. Хүйтний улирал хаяанд ирсэн энэ үед цагаачид, тэр дундаа тэдний дунд байх хүүхэд эмэгтэйчүүд майханд , зарим нь гадаа хонож байгаа нь осгох эрсдэлийг дагуулж байгаа бөгөөд хэвлэлүүдийн мэдээлснээр шөнөдөө хасах хэмтэй хоносон үед осгож амиа алдсан тохиолдлууд ч гарсан гэнэ. 

 

Цагаачдын хямрал: Европ, Беларусь харилцан нэгнээ сүрдүүлэв

 

Г.Бямбасүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Дэлхийн бүх ардчилсан орнууд хууль бус цагаач дүрвэгсдийг хүлээн авах ёстой.
2021-11-14
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2021-11-14
Хүнээр бамбай хийдэг Лукашенко
2021-11-13