Ядаж уут саваа үйлдвэрлэе, монголчууд аа
2021-11-18

Коронавирусийн халдвар дэгдсэний “ачаар” Монгол Улсын үнэн төрх улайтлаа илчлэгдэж байна. Үнэндээ бид юу ч хийдэггүй, хөгжиж дэвшихийн төлөө хуруугаа ч хөдөлгөдөггүй улс, ард түмэн гэдгээ өөрсдөө харлаа. Эрээнд хоёр Хятад ханиахад монголчууд бүгдээрээ хатгалгаа туслаа. Талхнаасаа эхлээд түлэх түлш хүртэл нь тасрахдаа тулж, зарим бараа бүтээгдэхүүн бүр хомстож, лангуу хоосров. Бүхэл бүтэн улс гэхэд дэндүү өрөвдөлтэй.

Хэд хоногийн өмнө Долоон буудал руу явж сурвалжлага хийхэд тэндэхийн хүнсний дэлгүүрийн худалдагч Атар талх өдөр 4-5 ширхэг л ирж байгааг бидэнд дуулгав. Шалтгаан нь уут нь тасарсан учраас талхаа хийж, түгээж чадахгүй байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл манай томоохон үйлдвэрийн нэрийн бүтээгдэхүүний гялгар уут Эрээнд гацжээ. Талх чихэр компани талхныхаа уутыг Хятадаас зөөдөг байсныг бид ингэж мэдэж авлаа. Бидний талхны хэрэгцээний багагүй хувийг хангадаг энэ том үйлдвэр сав баглааны асуудлаа шийдээгүй гэхээр бид үйлдвэрлэгч улс болох ч мөрөөдөл хэвээр байх нь ойлгомжтой юм байна.

Идэх талх тасарсантай адил түлэх түлш ч асуудал дагуулав. Шалтгаан нь мөн л уут сав нь дууссан, Эрээнд гацсан. Тавантолгой түлш компани мөн л сайжруулсан шахмал түлшнийхээ уутыг урдаас зөөдөг аж. Гэтэл хил хаагдсанаас үүдээд өнөөх нь гацаж, түлшээ 100 кг-ын шуудайд савлаж, явдал чирэгдэл учруулав. Сайжруулсан шахмал түлшний нэг ширхэг шуудайг 600 төгрөгөөр урд хөршөөс худалдан авдаг гэнэ. Энэ жил 10 сая ширхэг шуудайг 6 тэрбум төгрөгөөр авахаар төлөвлөсөн ч хил гаалийн асуудлаас болоод саатаж, асуудал дагууллаа.

Халдварын нөхцөл байдал энэ янзаар цааш үргэлжилж, хил гааль хаагдсаар байвал монголчуудын амьдрал сайн сайхан үргэлжлэхгүй нь тодорхой. Идэх талх, түлэх түлшнээс эхлээд өвдөж зовоход хэрэглэдэг эм, тариа нь ч хомстов. Дуслын шингэний үйлдвэртэй ч тэр шингэнээ савладаг сав баглаа мөн л байхгүй, хил дээр гацав. Дуслын шингэн нь байгаа ч савлах уут сав нь байхгүй.

Улсын нэртэй компани нь ч, хувийн үйлдвэр нь ч ийм л дүр төрхтэй байна. Үнэндээ бидэнд чаддаг, хийдэг юм алга. Үйлдвэрлэгч улс болох мөрөөдлөөс өөр юу ч байхгүй. Хамгийн гунигтай нь мөрөөдлийнхөө төлөө хуруугаа ч хөдөлдөггүй. Энэ үнэн төрхийг маань коронавирусийн халдвар хангалттай харууллаа.

Улстөрчид нь 100 хувь үйлдвэрлэгч улс гэж байдаггүй, бараа бүтээгдэхүүнийг импортолж авах ёстой гэсэн үзэлтэй. Тиймдээ ч улсын төсөвтөө үйлдвэр байгуулах талаар ганц ч төгрөг тусгадаггүй. Шавар овоолж, байшин барихад хамаг хөрөнгөө зарлагаддаг нь бодит үнэн. Засгийн газраас оруулж, УИХ баталсан 2022 оны төсөвт Айргийн өргөө барихаас эхлээд ашиггүй олон барилга барих санхүүжилт батлагдсан. Үүний оронд сав баглааны үйлдвэр байгуулах төсөв хөрөнгө тусгасан бол илүү оновчтой болох байлаа. Ядаж л талхныхаа гялгар уутыг, түлшнийхээ шуудайг эх орондоо үйлдвэрлэдэг болох байв.

Мэдээж бид бүгдийг үйлдвэрлэх албагүй, угаас чадах ч үгүй. Гэхдээ л жижгээс эхэлж, ядаж дотоодын хэрэгцээгээ хангадаг үйлдвэртэй болмоор байна. Хэдийг хүртэл үйлдвэрлэгч улс болно гэж сэрүүн зүүдэлж, хөгжиж байгаа нэрээр хөгөө чирэх юм бэ?! Жижиг асуудлаа том зовлон болгож, хөөрхийлөлтэйгээр хөршөө гуйж амьдарсаар байх уу?!  

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Rush Qin:
Бөөрийг минь 800,000 доллараар худалдаж авсан Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Венкатагийн ачаар бөөрийг минь зарах гэж өчнөөн оролдлого хийсний дараа маш их баярласан. DR.VENKATAINDIA@PROTONMAIL.COM би тийм ерөөлтэй, аз жаргалтай би Монголоос ирсэн Барямаа гэдэг Хэрэв та ноцтой бол тэдэнтэй холбоо бариарай
2022-01-28

zochin:
Монгол гэхээрээ яагаад үнэтэй байдаг юм бэ үнэхээр тийм үнэтэй үйлдвэрлэгдээд байдаг юм бол төрөөс үнийг нь хөнгөлөөд үйлдвэрүүдээ дэмжүүл яасан юм бэ. Хэрэв тэгэж чадахгүй бол хужаа бараа хямдаар орж ирэхээс өөр арггүй шүү дээ
2021-11-18
зочин:
Чиний ах нар чин жижигхээн Mонгол улсад жил болгон 1,5 тэрбум $-ийн бензин түлш, эрчим хүчээ шахдаг ни багадаагүй байн өө. Энэ бизнесээ хэвээр авч үлдэхийн тулд манай төмөр зам, Эгийн гол , Cэлэнгэ мөрөн, Tайширийн уцс-ын ажлыг гацаахаа сайн мэддэг .
2021-11-18
Дотоодын бараа байхад заавал хужаа солонгос бараа авдагшдээ
2021-11-18
Гялгар уут хийж мэдэхгүй бол монголын ТИС МУИС сургууль биш
2021-11-18
Түүхий эдээ нефтьтэй улсаас авна. Гялгар уут бол нефтийн хаягдлаас гаргаж авдаг. Оросоос авч болношд
2021-11-18
зочин:
Чиний ах нар чин жижигхээн Mонгол улсад жил болгон 1,5 тэрбум $-ийн бензин түлш, эрчим хүчээ шахдаг ни багадаагүй байн өө. Энэ бизнесээ хэвээр авч үлдэхийн тулд манай төмөр зам, Эгийн гол , Cэлэнгэ мөрөн, Tайширийн уцс-ын ажлыг гацаахаа сайн мэддэг .
tuuhii ed n haa baina da, tsaasnai uidlver, himiin uildver geed baih yostoi uildver alga baigaatai holootoi baih
2021-11-18
Даган баясагч:
Тийшдээээ
2021-11-18
ккк уут хийхэд шаардлагатай түүхий эд, тоног төхөөрөмжөө бас л хятадаас авна шт
2021-11-18