ДЭМБ: Вакцин омикрон штаммын эсрэг үр дүнтэй
2021-11-29

Өмнөд Африкт коронавирусийн шинэ штамм илэрсэн нь мэргэжилтнүүдийн санааг ихээхэн зовоож байгаагийн дээр дельта штаммаас илүү халдварлах чадвартай байж болзошгүй гэж таамаглаж байгаа тул дэлхийн улс орнууд Африкийн улс орнуудаас нислэг хүлээн авахаа зогсоож, хязгаарлалтын арга хэмжээнүүдээ чангатгаж байгаа юм. 

 

Коронавирусийн шинэ штамм болох "омикрон" нь дельта штаммаас аюултай гэж зарлахад хангалттай хэмжээний мэдээлэл байхгүй гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгджээ. Түүнчлэн, одоо ашиглагдаж байгаа вакцинууд нь омикром штаммын эсрэг үр дүнтэй гэж цохон тэмдэглэсэн байна. 

 

Омикрон штаммаар халдварласан тохиолдолд өвчин хүндрэх эсэх нь ч одоогоор тодорхойгүй байгааг ДЭМБ онцолжээ. Мөн бусад төрлийн штаммын халдвар авах үед илэрдэг шинж тэмдгүүдээс омикрон штаммын шинж тэмдэг ялгаатай гэдгийг батлахад шаардлагатай мэдээлэл ч хангалтгүй гэдгийг цохон тэмдэглэсэн байна. Одоогоор тодорхойгүй байгаа эдгээр асуудал, омикрон штамм хэр хүндэрдэг талаар тогтоохын тулд хэд хоногоос хэдэн долоо хоног шаардагдана гэж ДЭМБ мэдэгдсэн байна. 

Омикрон бүртгэгдсэн болон хилээ хаасан улс орнууд

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин