Johnson & Johnson компани омикрон штаммыг эсэргүүцэх вакцин боловсруулж эхэлжээ
2021-11-30


Америкийн Жонсон энд Жонсон компани коронавирусийн омикрон штаммаас сэргийлэх вакцин боловсруулж эхэлжээ. Энэ талаар тус компани мэдэгдсэнийг ТАСС агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Жонсон энд Жонсон компани Өмнөд Африкийн болон дэлхийн бусад улс орнуудын эрдэмтэдтэй хамтран "шинэ, хурдацтай тархаж буй омикрон штамм" зэрэг коронавирусийн төрөл бүрийн хувилбаруудаас компанийн өмнө нь бүтээсэн вакцин хэр үр дүнтэй болохыг судлан, дүгнэж байгаа гэнэ. 

 

"Түүнчлэн, омикрон хувилбарын эсрэг тусгайлсан вакцин боловсруулж байна. Шаардлага үүссэн тохиолдолд энэ вакцинаа өөрчлөн сайжруулна" хэмээн компанийн мэдэгдэлд өгүүлжээ.

 

Энд дуулгахад Өмнөд Африкт анхлан илэрч, бусад орнуудад тархаж буй омикрон штамм нь халдварлах чадвараараа дельта хувилбараас ч илүү байж болзошгүй гэж шинжээчид таамаглаж байгаа юм. Гэхдээ одоогоор энэ штаммын халдвар авсан тохиолдолд өвчин хэр хүндрэх зэрэг омикрон штаммтай холбоотой мэдээллийг тодорхой болгоход цаг хугацаа хэрэгтэй гэж ДЭМБ мэдэгдсэн. Мөн айж цочирдох шаардлагагүй, амны хаалт зүүх, вакцин тариулах зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайтар авч хэрэгжүүлэхийг эрдэмтэд зөвлөж байгаа юм. 

 

Омикрон штамм хэр аюултай вэ

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин