Охиныг зодсон 4 хүүхдийн 2 нь шийтгэлгүй үлдэж, 2 нь тусгаарлагджээ
2021-12-02 15:06

 

БНСУ-д сурдаг монгол охин сургуулийн хүчирхийлэлд өртсөн тухай мэдээллийг бид өмнө нь хүргэсэн. Уг асуудлаар ГХЯ-наас холбогдох бүх арга хэмжээг авч буйгаа мэдээлэв.

 

ГХЯ-наас охины ээжтэй болон БНСУ-ын Өмнөд Кёнгсан мужийн Янгсан хотын Цагдаагийн газрын Эмэгтэйчүүд, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Ким Янг Жунтэй өнөөдөр өглөө 08 цагт холбогдож нөхцөл байдлыг тодруулсан байна. 

 

Энэ хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 3-нд гарсан хэрэг бөгөөд тус Цагдаагийн газарт 04-ны өдөр бүртгэгдэн мөрдөн байцаалтын ажиллагааг явуулсан байна. Сэжигтэн 4 хүүхдийн 2 нь хэрэг хүлээх насанд хүрээгүй учир тэдний хэргийг 10 дугаар сарын 1-нд хаажээ. Харин хэрэг хүлээх чадвартай насанд хүрсэн 2 хүүхдэд холбогдох хэргийг 10 дугаар сарын 28-нд прокурорт шилжүүлж, анхан шатны шүүхийн шийдвэр гарсан байна. Тухайн хоёр хүүхдийг тодорхой хугацаагаар улсын тусгаарлалтад байлгахаар болжээ. Тиймээс охины гэр  бүл давж заалдах шатны шүүхэд хандах юм байна.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Mgl:
Mongold bgaa solongos irgediig nevshirtel nudetsgeey alnaa
2021-12-02
gf:
Солонгост очоод хэд хоноход манай монгол улс маань хууль, эдийн засгийн орчноо зөв шударга болгочихвол дороо л хөгжөөд ирэхээр санагддаг. Улстөрийн систем маань буруу байна аа. Гадаадад өчнөөн л хүн цалин ахиу гээд ажиллаж байна. Тэд нарын эрх зөрчигдөж байна. Бас хэдэн мянган монгол хүүхнүүд гадаадад биеэ үнэлээд алга болсон.
2021-12-02