АНУ-ын араас Канад олимпыг бойкотлохоор төлөвлөж байна
2021-12-07

АНУ Хятадад болох өвлийн олимпыг бойкотлох шийдвэр гаргасан. Үүний араас Канад ч энэ талаар бодолцож эхэлсэн талаар Канадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Кристель Шартан мэдэгдсэнийг ТАСС агентлаг мэдээлжээ. 

 

"АНУ-ын шийдвэрийн талаар бидэнд мэдээлсэн. Түншүүд болон холбоотнуудтайгаа энэ асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж байна" хэмээн Кристель Шартан мэдэгдээд хятадад хүний эрхийн зөрчил гарсаар байгаад урьдын адил ихээхэн санаа зовниж байгаагаа онцолжээ.

 

АНУ Хятадад болох Өвлийн Олимпыг бойкотлох шийдвэрээ 12 дугаар сарын зургааны өдөр гаргасан юм. Энэ шийдвэрийг Олон улсын олимпын хороо хүндэлж байгаагаа илэрхийлсэн. Мөн албаны этгээдүүд болон дипломатуудаа оролцуулах эсэх нь улс орны засгийн газрын өөрсдийнх нь шийдэх улс төрийн шийдвэр, энэ эрхийг ОУОХ хүлээн зөвшөөрч байна хэмээн онцолсон юм.

 

БНХАУ: Америкийн төлөөлөгчид оролцох эсэх нь Олимпын амжилтад нөлөөлөхгүй

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин