Аун Сан Су Жигийн ялыг бууруулжээ
2021-12-07

Цэргийн эргэлтийн үеэр саатуулагдаж, гэрийн хорионд орсон Мьянмарын төрийн зөвлөх асан Аун Сан Су Жид олон хэрэг тулгаж байгаагийн дотор эхний хэргийг шүүх шийдвэрлэж, түүнд дөрвөн жилийн хорих ял оноосон талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Аун Сан Су Жид эхний ялыг тулгав

 

Аун Сан Су Жид 12 дугаар сарын зургааны өдөр оноосон энэхүү дөрвөн жилийн хорих ялыг хоёр жилийн хугацаанд гэрийн хорионд оруулах ял болгон бууруулсан байна. Энэ тогтоолыг шүүхийн шийдвэр гарснаас хэдэн цагийн дараа Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Мин Аун Хлайн гаргасан талаар Мьянмарын Myawady TV улсын телевиз мэдээлжээ.

 

Түүнчлэн Ерөнхийлөгч асан Вин Мьинийн шийтгэлийг ч хоёр жил гэрийн хорионд байх шийтгэл болгон бууруулсан талаар Мьянмарын төв телевиз мэдээлсэн байна.

 

Ийнхүү ял бууруулах тогтоол гарахын өмнөхөн мөн өдөр Аун Сан Су Жиг дөрвөн жилийн хорих ялаар шийтгэсэн юм. Түүнийг бослого үймээнд турхирсан, коронавирусийн эсрэг хязгаарлалтыг зөрчсөн гэм буруутайд тооцсон гэж Мьянмароын цэргийн хунтын төлөөлөгч мэдэгдэж байв. Түүнчэн Ерөнхийлөгч асан Вин Мьинийг мөн ижил хэргээр буруутган, дөрвөн жилийн хорих ялаар шийтгэсэн юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин