Энхсарангийн алдаа дахин давтагдах уу
2021-12-27

Олон нийтийн сүлжээгээр гадаадаас эх орондоо ирсэн иргэдийн гомдол дүүрэн. Иргэнээ хархтай зүйрлэсэн улс гэсэн шүүмж хаа сайгүй.  Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу гадаадаас ирсэн иргэд гурван хоног тусгаарлагдах ёстой. Гэвч онгоцноос бууснаас эхлээд асуудал үүсч, иргэдэд чирэгдэл учруулж байна. Хариуцсан хүн үгүй, хаана тусгаарлах нь тодорхойгүй, тусгаарлах зочид буудлын орчин нөхцөл авах юмгүй хэмээн иргэд гомдоллож байна.

 

Уг нь иргэд төлбөр төлж байгаа. Үнэгүй, гуйж байрлаагүй гэсэн үг. 4-12 насны хүүхэд 50 мянга, 13-аас дээш насны иргэд 100 мянган төгрөг төлөөд гурван хоног тусгаарлагдаж буй.

 

Коронавирусийн халдвар дэгдээд бараг хоёр жил боллоо. Энэ бол бага хугацаа биш. Дадлагажиж, туршлагажих хангалттай хугацаа. Гэвч Улсын онцгой комисс өнөөдөр ч гадаадаас ирж буй иргэдийг тусгаарлах учраа олохгүй байгаа бололтой. Тусгаарлах асуудал одоо ч хэл ам дагуулаастай.

 

 

Бидэнд гашуун туршлага бий. Бүр Энхсарангийн хэрэг гэсэн тодотголтой. Иргэдийг тусгаарлаж байсан Энхсаран сувиллаас халдвар тархаж, эцэстээ Улаанбаатар халдварын голомт болж, хөл хорио тогтоохоос өөр гарцгүй болж байв. Дотоодод халдвар тархах нөхцөл болсон шалтгаанаар цагдаагийн байгууллагаас Энхсаран сувиллын 10 гаруй хүнийг хуулийн байгууллага шалгаж буй. Хамгийн харамсалтай нь гадаадаас халдваргүй ирсэн иргэн Энхсаран сувиллаас халдвар авч, өвдсөн. Үүнийгээ олон нийтийн сүлжээгээр мэдэгдсэнийхээ төлөө бараг л төрийн дайсан болж, эх орноосоо урвасан гэх ял сонсохоо шахсан. Эцэст нь шүүх үнэн мөнийг тогтоож, иргэн Д.Мөнхбатыг буруугүй гэж шийдвэрлэж байв. Гэхдээ тухайн үед Улсын онцгой комиссыг удирдаж, шийдвэр гаргаж байсан албан тушаалтнууд бол цэвэрхэн үлдсэн. Хэн ч тэднээс хариуцлага нэхээгүй.

 

Тэгвэл одооэнэ асуудал одоо ч дахин давтагдаж болзошгүй нөхцөл байдал үүслээ. Өөрөөр хэлбэл тусгаарлалтын байрнаас омикрон хувилбар алдагдаж болзошгүй гэсэн үг. Гадаадаас ирж буй иргэдийн мэдээллээр бол онгоцны буудлаас эхлээд тэдэнд хүндрэл учирч байна. Хаашаа явах, хаана тусгаарлах нь тодорхой. Аваачсан тусгаарлах байр нь хүн амьдрахын аргагүй. Ямар сайндаа л өөрсдийгөө хархтай зүйрлэхэв.

 

Улсын онцгой комиссын албан мэдээнд бэлдсэн 20 тусгаарлах байрнаас гадна томоохон зочид буудлуудад байрлаж болно гэжээ. Гэхдээ зочид буудлын төлбөрийг даах хүн олон биш ч байж болох. Ямар ч байсан Улсын онцгой комиссын шийдвэр энэ удаа ч иргэдэд чирэгдэл учруулж байна.

 

Коронавирусийн халдвар хэзээ дуусах нь тодорхойгүй. Дахин хэдэн ч хувилбар гарч ирэхийг таашгүй. Тиймдээ  ч улс орнууд вакцин, эм үйлдвэрлэж байна. Харин манай улс вакцин, эм байтугай гадаадаас ирсэн хэдэн иргэдээ хэрхэн тусгаарлах учраа одоо ч олоогүй мунгинаж байна.

 

Омикрон хувилбарын нууц хугацаа нь 2.5 хоног байгааг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлсэн. Дотоодод омикрон хувилбарыг алдахгүйн тулд гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлаж буй. Гэхдээ тусгаарлах байрнаас халдвар алдвал энэ удаа хэн хариуцлага хүлээх вэ. Алдаанаасаа суралцаагүй Улсын онцгой комиссын албан тушаалтнууд энэ удаа лав толгойгоо илүүлэхгүй байх.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
ds:
Bayrhuu gedeg ajiltan n 20 buudalaas songolt hii geed yriad bgaa ym bish uu!yagaad zurug medee uguud bn ve?
2021-12-28
Naraa:
Үнэн бүтэхгүй ээ яана даа ийм арчаагүй болхоор чинь л Хятад хэлэх үг нь олдохгүй 2 гараа өргөөд шууд хилээ тас хаахаас яахав дээ ийм малаас дор дарга нар дээр зайдалсан гэхээр ямар ч ирээдүй алга даа
2021-12-28
Ко:
Энхийн төлөө цогцолбор амралт энхийг сахиулагчдын тахал тараагч болжээ. Энхсаруул юу ч биш болсон биш үү. Энх нэртэй амралтын газрууд дампуу цаана нь томчуул байдаг гэдэг үнэн байх. УОК дарга орлогч нарын найз хамаатнууд байгаа байх. Одоо шалгаад хэрэггүй болжээ. Амыг нь барина цаана нь иргэд хохирно. Үнэн гэж алга энэ нийгэмд.
2021-12-27
Gst:
Вакцинтай бас сөрөг хүмүүсийг гэрт нь тусгаарлаач !!Заваан буудлууддаа битгий чихээд бай. Буудлаа 100000 гэдгээ өдрийн 100000гэдгээ бичээч .Үнийг нь өндөр гэдгээс эмээгээд өдөрт 100000 гэхгүй 3 хоногт гэсэн утгатай мэдээллээд
2021-12-27
Uneheer zambaraagui bna geseen. Setgeleesee ajil hiideg hun baihgui bolson bna. Bugdeeree tumur zuuh don shugletsgeesen.
2021-12-27
Амарсайхан юу ч хийж чадахгүй, чадамжгүй хүн шүү дээ
2021-12-27
Гэргий:
Цэргийн амралтаас 100 200 аар халдвар тархлаа. Нөхөр минь эрүүл онгоцноос буугаад тэндээс халдвар авсан байн. Дэглэм бариулаагүй тэтгэвэрийн хөгшин генералыг зайлуулаачээ. Хүрэлсүхээ Энхсаран энд давтагдлаа.
2021-12-27