Улсын ОНЦГҮЙ комисс
2021-12-28

Цар тахал тархаад хоёр жил болжээ. Бид аль хэдийнэ дасан зохицож, коронавирустай хамт амьдарч сурлаа. Амны хаалтаа тогтмол зүүх, гар угаах, зай барих, гар барихгүй байх зэрэг нь амьдралын зуршил болов. Коронавирус хэзээ устаж үгүй болох нь тодорхойгүй, зөвхөн вакцин л эрүүл мэнд, амь насыг хамгаална гэдгийг хэн хүнгүй мэддэг боллоо. Ер нь хүн бүр коронавирусийн тухай ойлголттой болж, хамгаалах аргаа ч мэддэг болж. Бүтэн хоёр жил өнгөрсөн байхад аргагүй шүү дээ.

 

 

Харин Улсын онцгой комисс л учраа олсонгүй.

 

Ажлаа хийж мэддэг, чаддаг болоход тэдэнд бүтэн хоёр жилийн хугацаа хангалтгүй бололтой. Дахин хэдэн жил өнгөрвөл ажлаа хийж чаддаг болохыг таашгүй. Өнгөрсөн хугацаанд Улсын онцгой комисс юу хийв? Дарга нар нь ээлжлэн гарч ирж, элдэв зовлон тоочиж, хэвлэлийн хурал л хийж сурлаа. 

 

Наад захын зохион байгуулалт хийдэг хүн энэ комисст алга. Гадаадаас ирсэн онгоц тосоод, ирсэн хүмүүсийг бэлдсэн гээд байгаа зочид буудалдаа хүргэх тийм хэцүү ажил уу. Вакцин бүтээ, эм үүсгэ гэж хэлээгүй. Улсын онцгой комиссын том дарга нарт гадаадаас ирсэн хүн бүрийг үүрч буулгаад, тэвэрч буудалд хүргэх үүрэг өгөөгүй. Тэд зөвхөн зохион байгуулалтын л ажил хийх ёстой. Багахан сэтгэл гаргаад, жаахан зохион байгуулчихад л болох ажил биш үү. Энд хүчирч ядаад, иргэдэд лай гай болоод байх юу байна аа!

 

Өнгөрсөн хугацаанд өчнөөн олон онгоц тосож, хэдэн мянган хүнийг тусгаарласан. Яагаад суралцаж, туршлагажиж, сайжирдаггүй юм бэ? Нэг ажлыг олон давтан хийхээр хүн улам туршлагажиж, сайжирдаг. Улсын онцгой комиссын дарга нар өдийд гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлах ажлыг хурууныхаа үзүүрээр хийх ёстой биш үү? Цар тахал дөнгөж өнөөдөр дэгдэж, анхны онгоцоо тосож байгаа бол өөр хэрэг. Гэвч хангалттай хугацаа өнгөрч, энэ ажлыг хэдэн мянган удаа хийсэн атлаа өнөөдөр ч иргэдэд чирэгдэл учруулж, үйлийг үзэж, аргыг нь барсаар байна.

 

Иргэд одоо үнэхээр залхаж байна, Улсын онцгой комиссын сэтгэлгүй, явуургүй, ажлаа хийдэггүй арчаагүй байдлаас. Улсын онцгой гэсэн нэр нь томдсон энэ комиссыг тараая. Яам, агентлаг нь ажлаа хийнэ биз. Эсвэл хурандаа генерал гэсэн цол нь ахадсан хүмүүсийг одоо зайлуулж, ядаж л багахан зохион байгуулалтын ажил хийдэг сэтгэлтэй хүмүүсийг ажиллуулъя. Иргэдээр хангалттай тоглолоо, өчнөөн чирэгдэл учруулж, гай тарилаа. Бүтэн хоёр жил цар тахалтай биш иргэдтэй тэмцсэн хүмүүсийг одоо "амраая". 

 

Улсын гэсэн тодотголтой бүхэн иргэдэд явдал чирэгдэл учруулж, гай болох ёсгүй. Цар тахлын үед улсын цалин иддэг суудал бөглөгчид биш сайн зохион байгуулагчид хэрэгтэй байна.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
WAN KEI:
Бөөрийг минь 800,000 доллараар худалдаж авсан Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Венкатагийн ачаар бөөрийг минь зарах гэж өчнөөн оролдлого хийсний дараа маш их баярласан. DR.VENKATAINDIA@PROTONMAIL.COM би тийм ерөөлтэй, аз жаргалтай би Монголоос ирсэн Барямаа гэдэг Хэрэв та ноцтой бол тэдэнтэй холбоо бариарай
2022-01-28
1:
Онцгой комисс ард түмний төр улсын төлөө ажиллаж чадахгүй,дайсан юм шиг хүндрүүлсэн гай болсон шийдьэрүүд л гаргаж улсын сан хөмрөгийг маш ихээр сүйтгүүллээ
2022-01-03
Гай болохоор зай болооч
2021-12-28
Огцор:
Огцор
2021-12-28
Төр оролцхоороо л ашиг сонирхол авилга шахаа болоод заваараад явчихдаг шүү дээ. Энэ бол хууль
2021-12-28
Яана даа зайлуул самараа даргаа. Гялалзуулаад өгөх аавын хүүхдүүд олон бий шүү. Хүүрийн нам мам харгалзахгүй томилоод ажиллулмаар байхым.
2021-12-28
Цэргийн амралтанд халдварын тахал нүүрлээд яанаа. Энхийг сахиулагчид ихэнх нь халдвар аваад гэртээ очиж чадахгүй хүлээгээд. Арга хэмжээ аваачээ
2021-12-28
Ali ch salbart chin setgeleeree ajil hiideg humuus hovordson bna lee.
2021-12-28
Ednii ach law bish shu. Uur gazar ochij bugsuu doloo
2021-12-28
Амарсайхан ажлаа өг Юу ч хийж чадахгүй бнх
2021-12-28
kherlen durakaa , chi ednii achaar odoo mend meltiij yawaaa baykh shuu
2021-12-28
Ednii ach law bish shu. Uur gazar ochij bugsuu doloo