Байден: ОХУ Украин руу халдвал шийдэмгий хариу өгнө
2022-01-03

Өнгөрсөн оны намар Оросын олон мянган цэрэг Украины хил орчмоор байршсан, тун удахгүй Украин руу довтлох гэж байна гэсэн мэдээлэл барууны хэвлэлүүдээр гарч эхэлсэн. Улмаар Украин, Оросын харилцаа хурцдаж байгаатай холбоотойгоор Барууны орнууд, АНУ санаа зовниж байгаагаа удаа дараа илэрхийлсний дээр Орос түрэмгийлэл гаргавал холбоотнууд хариу арга хэмжээ авна гэж анхааруулж байлаа. Ингээд Байден, Путин нар цахимаар дээд хэмжээний уулзалт, утсаар яриа хэлэлцээ хийн, энэ үеэр Украин, Оросын харилцааны асуудал, тэр дундаа аюулгүй байдлын салбарын асуудалд онцгойлон анхаарал хандуулж байв. Эдгээр уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "Украин руу халдах бодолгүй" гэдгээ онцолж байсан юм. 

 

Энэ удаад АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар хэлэлцээ хийжээ. Хэлэлцээрийн үеэр Орос улс Украины нутаг дэвсгэр рүү халдвал АНУ болон түүний холбоотнууд шийдэмгий хариу өгнө гэж амалсан талаар Цагаан ордон мэдээлсэн байна. 

 

Цагаан ордны мэдэгдэл 

Утсаар хэлэлцээ хийх үеэрээ талууд Орос-НАТО гэсэн зөвлөлөөр дамжуулан, Европ дахь Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад энэ долоо хоногт эхлэх стратегийн тогтвортой байдлын тухай хоёр талт хэлэлцээрт дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ. 

 

Аюулгүй байдлын баталгааны асуудлаарх хэлэлцээр энэ сарын 9-10-ны өдрүүдэд Женев хотноо болох бөгөөд Орос, АНУ оролцох юм. Харин нэгдүгээр сарын 13-ны өдөр Москва болон Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага оролцсон Орос, НАТО-ийн хэлэлцээ Вена хотод эхэлнэ. Энэ үеэр АНУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүд хэлэлцээрийн явцыг ажиглаж, хэлэлцээрийн багуудад заавар өгөх аж.

 

Энд дуулгахад, Байден өнгөрсөн оны сүүлээр Путинтэй хэлэлцээ хийх үеэрээ Украин руу довтлох нь байж болшгүй хэрэг, үүнийхээ төлөө ОХУ томоохон төлөөс төлнө гэдгийг Путинд анхааруулж байлаа. ОХУ Украин руу довтолвол АНУ НАТО-ийн холбоотнуудынхаа хамтаар Европт байрлах цэргийн тоогоо нэмнэ хэмээн мэдэгдэж байв.

 

Түүнчлэн, өнгөрсөн оны 12 дугаар сарын сүүлээр Вашингтон мэдэгдэл хийхдээ Орос Украин руу довтолвол Украинд үзүүлэх цэргийн тусламжаа нэмэгдүүлэхэд бэлэн гэдгийг онцолж байлаа. Мөн ОХУ ийнхүү довтолвол эдийн засаг, санхүүгийн системийнх нь эсрэг хориг арга хэмжээ тавьж, дорнод чиглэлд НАТО-ийн байр суурийг бэхжүүлэх замаар Орост хариу өгнө гэж Вашингтон анхааруулж байсан юм.

Путин: Оросын эсрэг шинээр хориг тавьбал АНУ-аас харилцаагаа тасална

 

Г.Бямбасүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Орос Монголчуудыг 70 жил колончилсон манай дээд дарга нарыг Оросууд алсан 1937 оны хэлмэгдүүлэлт бол цэвэр Сталины захиалгаар устгал явуулсан
2022-03-10
зочин:
Өнөөгийн Арпчилсан эрх чөлөөт Монгол улс аль 32 жилийн өмнө Хүмүүнэлэг энэрэнгүй Капиталист нийгмийг Монгол улсад нутагшуулсний ачаар өнөөгийн монголын ард түмэн хэмжээлшгүй баян цатгалан эрх дураараа эрх чөлөөт ардчилсан Капиталист системийн замаар хөгжин цэцэглэж байна Үүнд Ардчилалын эцэг гэгдэх Ц Элбэгдоржийн ачаар Монголын нийт ард түмэн мартах эрхгүй шүү Монголчууд бид Америк Английн шууд хамааралтай улс
2022-03-10
Зориг:
Амерк Орос Баавгайгаар оролдож байгаад газарийн хөрснөөс арчигдаж Дэлхийг баярлуулах нь ашгүй дээ
2022-01-20
Зочин:
Монгол Оросийн хүчинд өдий хүртэл оршин тогтнож ирсэн өөр аврал Монголд байхгүй
2022-01-20
Зочин:
Зөв бич.
2022-01-05
Зочин:
Чамд дээрэлхсэн үү.
2022-01-05
Зочин:
Америкчуудын долларын эзэд мөн ч олон орныг завхаруулсан даа.
2022-01-04
Путин ах:
Орос бн.Монгол бн..Орос бгуй..Монгол бгуй
2022-01-04
Бусдын нохойн хоол болох гэж юунд дурлаав.Энэ 2 улс гүрэн самуурвал Монгол газрын зурганд ч байхгүй болно.Баталгаатай.
2022-01-04
Зөнөг Байдан юу ч хийж чадахгүй хүрэмнийхээ халаасыг олохгүй хүн чинь Оростой байлдана гээд андуураад монголруу пуужин харвуулж магадгүй
2022-01-04
Зөв:
Оросууд хөршүүддээ их дээрэлхүү байгаа шүү
2022-01-03
Зочин:
Чамд дээрэлхсэн үү.
ядорж:
Ану БАРАХ УУ ХООСОН СҮР
2022-01-03
Ивануудыг дарамдлахад зүгээр шүү.Монголыг минь хятад орос хоёр хөрш дураараа дарамдлаж яадаг билээ.Задарвал Монголд бүр ашигтай.
2022-01-03
Зочин:
Монгол Оросийн хүчинд өдий хүртэл оршин тогтнож ирсэн өөр аврал Монголд байхгүй
Зочин:
Зөв бич.
Путин ах:
Орос бн.Монгол бн..Орос бгуй..Монгол бгуй
Бусдын нохойн хоол болох гэж юунд дурлаав.Энэ 2 улс гүрэн самуурвал Монгол газрын зурганд ч байхгүй болно.Баталгаатай.
зочин:
Ард талд нь еврейчүүд байдаг юмаа.
2022-01-03
End tend ochood ailiin heregt hoshuu dureed saihan2 yum amlaj mundag hamgaalagchiin furd togloj bgad hamgiig ni samarch duusgaad seg ch gui bolgochood zaildag humuus
2022-01-03
зочин:
Ард талд нь еврейчүүд байдаг юмаа.
АНУ гэж сэг хэссэн хар хэрээ байна.
2022-01-03