Коронавирус биш Монгол төрийн завхрал цар тахал боллоо
2022-01-05

УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаанаар яригдаж буй асуудлуудыг сонсоход л Монголд коронавирусийн халдвар биш төрийн завхрал цар тахал болоод байгааг бэлээхэн мэдчихэж болно. Коронавирусийг далимдуулсан асар олон хууль бус шийдвэр, мөнгөний буруу эргэлт, шаардлага хангаагүй томилгоо гээд нэрлээд байвал уртаас урт жагсаалт гарна. Ковидын хуулийг далимдуулж томилсон хууль бус, шаардлага хангаагүй чихээсний томилгоогоо эцэст нь хуульд нийцүүлэх тухай УИХ дээр ярьж байна. Хэн нэгний танил тал, цүнх баригч эсвэл өрөө төлөх гэсэн нэгнээ ямар нэг байгууллагын дарга, удирдлагын суудалд ямар ч хууль дүрэмгүйгээр аваачиж тавьчихаад эцэст нь бараг тэрэндээ зориулж хууль засах бололтой. Төрийн албаны зөвлөлөөс гаргасан жагсаалтаар яамдын Төрийн нарийн бичгийн даргаас эхлээд агентлагийн удирдлагууд бүгд хууль бусаар томилогджээ.

 

 

Соёлын яам

Батлан хамгаалахын яам

Боловсрол шинжлэх ухааны яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нарын томилгоо бүгд хууль бус.

 

Агентлагийн дарга нар ч ялгаагүй, бүгд түр орлон тоглогчид.

 

Тагнуулын ерөнхий газрын дарга

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар

Үндэсний хөгжлийн газар,

Биеийн тамир, спортын улсын хороо

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар

Улсын бүртгэлийн ерөнхий газар

Усны газар

Цагдаагийн ерөнхий газар

Гадаадын иргэн харьяатын газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар

Хөдөлмөр халамж үйлчилгээний газар

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн газар

Соёл урлагийн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Үндэсний геологийн алба

Жижиг дунд үйлдвэрийн газар

Эрүүл мэндийн даатгалын газар

Төрийн тусгай хамгаалалтын газар

Төрийн худалдан авах ажиллагааны газар гээд 22 агентлагийн дарга нар бүгд түр үүрэг гүйцэтгэгч нэртэй. Ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр түр томилж, томилогдсон гэсэн үг. Төрийн албаны зөвлөлийн шийдвэрээр бол тэд ажлаасаа чөлөөлөгдөх ёстой. Төрийн хуулийг хүндэлж, төрийн албаны шалгалт өгөөд, нөөцөд хүлээгдэж буй мянга мянган хүний адил сонгон шалгаруулалтад орж байж дарга болохоо шийдэх учиртай. Тухайн албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангаагүй өчнөөн дарга Монгол төрийн удирдлагын багт багтаж буй нь энэ улс хөгжихгүй, дэвшихгүй байгаагийн хангалттай шалтгаан мөн. Ажлаа мэддэггүй, чаддаггүй, хийх сэтгэлгүй хүн хөгжилд нэмэр биш чөдөр тушаа болох тодорхой.

 

Үхмэл, унтаа хэмээн гоочлуулдаг Төрийн албаны зөвлөл ямартай ч тогтоолоо гаргалаа. Харин одоо хэрхэн хэрэгжүүлэхийг нь харах л үлдлээ. Тус тогтоол ёсоор бол төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлгүй, хууль, албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангаагүй сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон дээрх албан тушаалтнуудыг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр ажил үүргийг нь тасалбар болгож, чөлөөлөх ёстой. Тэгээд тухайн албан тушаалд нээлттэй сонгон шалгаруулалт явуулж, мэдлэг, чадвар, чадал, сэтгэлтэй хүмүүсийг өрсөлдөх боломжийг нээж өгөх учиртай. Гэвч цаасан дээрх тогтоол төрийн албанд хэрэгжих эсэх нь бас л эргэлзээтэй. Анхнаасаа л Төрийн албаны зөвлөл, төрийн хуулийг үл тоож томилж, томилогдсон  том толгойтой бас ар талтай хүмүүс.

 

Дэлхий нийтийг цочроосон гэх сүрхий тодотголтой коронавирус манай улсад лав дараагийн бүр дараагийн асуудал боллоо. Харин төрийн завхрал бол жинхэнэ утгаараа цар тахалж болж байна.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Rush Qin:
Бөөрийг минь 800,000 доллараар худалдаж авсан Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Венкатагийн ачаар бөөрийг минь зарах гэж өчнөөн оролдлого хийсний дараа маш их баярласан. DR.VENKATAINDIA@PROTONMAIL.COM би тийм ерөөлтэй, аз жаргалтай би Монголоос ирсэн Барямаа гэдэг Хэрэв та ноцтой бол тэдэнтэй холбоо бариарай
2022-01-28
Rush Qin:
Бөөрийг минь 800,000 доллараар худалдаж авсан Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Венкатагийн ачаар бөөрийг минь зарах гэж өчнөөн оролдлого хийсний дараа маш их баярласан. DR.VENKATAINDIA@PROTONMAIL.COM би тийм ерөөлтэй, аз жаргалтай би Монголоос ирсэн Барямаа гэдэг Хэрэв та ноцтой бол тэдэнтэй холбоо бариарай
2022-01-28
Nam bus irgen:
Hulhi selem sur danzan, danhan tolgoit 2 ih tom bna aa. Helsen yarisanaa heregjuuleh erh medel hugatsaa bugd bna. Yug ni huleegeed haraad suugaad bna vee. Avilgalchidiinhaa hulgailsan mungiig ni erguulj avaad ur zeelee daraad uls ornoo hugjuuleech. Ard tumnii amidral udruus udurt uruudan doroitoj bna.
2022-01-06
Энэ Засгийн газрыг огцруулах цаг нь болсон шүү. Иргэдээ
2022-01-06
энг:
монголын улс төр тэр чигтээ дампуурсан. МАН хүрэлсүг бсан цагт хэзээч өөдлөхгүй
2022-01-06
"Чоно борооноор" гэдэг үг хуучирч "Төр ковидоор" гэдэг үгээр солигдлоо. Бас " сонгууль ковидоор" ч гэсэн үйлдэл 2 удаа боллоо.
2022-01-05
ЗГ Огцор:
ЗГ Огцор
2022-01-05
ЗГ ОГЦОР:
ЗГ ОГЦОР
2022-01-05
иргэн:
Бидний ийн бохир нийгэмд салгалж яваагын бүх болохгүй бусармаг зүйлсийн үр үндэс нь сонгууль нэртэй завхрал төрийн албаны хууль бус томилгоо шударга бус байдал шүү дээ. Монголын ард түмэн мөн ч харалган харанхуй бүдүүлэг байна даа яанаа яана.
2022-01-05
Хөөрхий яана даа Монгол улс
2022-01-05
Иргэн:
МОНГОЛЫН ТӨР ЗАВХРААД 20 ГАРАН ЖИЛ БОЛЖ БАЙХАД ОДОО Л ХАРАЖ БАЙГАА МАЛ УУ
2022-01-05
Зочин:
Буруу хүмүүс төр засагт нь байгаа юм чинь аргагүй биз дээ
2022-01-05
Зоч ин:
Заа, одоо болсон чинь төр гээд л хордож, атаархаад. Зүгээр л хүн бүр ажлаа тууштай хийцгээ
2022-01-05
Хэн нэгнийг албан тушаалд томилоход ковид ямар ч хамаагүй нь ойлгомжтой. Ингэж далим гаргаж байгаа нь төр, засгийн өндөрлөгүүд, сайд дарга нарын хийж буй ажил гэдгийг ард түмэн харж, мэлэж байгаа шүү! Төрийн албаны дунд, доод шатанд ч маш их хуудуутай томилгоо хийгдэж байгаа. Үнэхээр бохир, заваан нийгэм байгуулж байна даа, Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ нар аа!
2022-01-05
Хуульгүй зэрлэг нийгэм:
Бид хуульгүй зэрлэг нийгэмд амиа зогооцгоож байна
2022-01-05
Иргэн:
зугтдаг хулхи хурандаа ЁСайдын ажлыгихийж чадахгүй нь Огцроё гэж байхад ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР бүр сонгоод оронд нь учраа олохгүй пацааныг томилж түүнийхээ амыг хараад суугаа та бидний хохь МАН гэх мафийг цгагаж байж л Монгол урагшлана
2022-01-05
иргэн:
Хулгайч нар төрийн эрх !авчихаар ийи юм болно! Дампуурсан засаг , ядуурсан ард түмэн!, өдөр бүр нэмэгдэх хүнс!
2022-01-05
Zocnin:
Tord tohirohgui said naraa halaacnee
2022-01-05
dsn:
erunhiilegch erunhii said naraasaa davj uurchiluud bh erh bn uu? GHYnii TNB bol tus yamnii undsen hun dood tushaalaas ehleed yvsan tuunees busdiig medehgui harin said ded saiduud gedeg chin yostoi no bish biz?
2022-01-05
зочин:
Нийслэлийн боловсролын газрын дэд дарга бас л сонгон шалгаруулалтгүй томилогдсон
2022-01-05
Зочин:
Ийм дамбуу тор гэж байх уу хурдан шиг л оорчлолт шинэчлэлээ хийгээд засаг тороо эмхлээд ажилдаа оромоор бна даа энэ хуучин хууль зорчиж томилсон хумуусээ хурдан шиг солиод явах хэрэгтэй дээ
2022-01-05