Казахстаны үймээн: Банк, хөрөнгийн биржийн ажиллагаа зогсож, цэргүүд талбайг орхив
2022-01-06

Казахстаны Үндэсний банк тус улсын бүхий л санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг зогсоожээ. Энэхүү хязгаарлалт нь бүх банк, хөрөнгийн биржид хамаарна гэж Коммерсант мэдээлсэн байна. 

 

"Хүчний байгууллагынхан терроризмын эсрэг ажиллагаа явуулж байгааг анхааран, интернет түр зуур тасалдаж байгааг харгалзан, түүнчлэн санхүүгийн байгууллагуудын ажилтнууд болон санхүүгийн үйлчилгээний хэрэглэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор санхүүгийн бүхий л байгууллагуудын үйл ажиллагааг түр зогсоох шийдвэрийг Казахстаны Үндэсний банк оллон Санхүүгийн зах зээлийн зохицуулалт, хөгжлийн агентлаг гаргалаа " хэмээн Үндэсний банкны хэвлэлийн нарийн бичгийн дарга Олжас Рамазанов мэдэгджээ. 

 

Энэ шийдвэрийг нэгдүгээр сарын хоёрны өдрөөс эхлэн үргэлжилж буй эсэргүүцэл, эмх замбараагүй байдлаас үүдэн гаргасан байна.

 

Цэргүүд талбайг орхив

Нэгдүгээр сарын тавны үдэш болсон эмх замбараагүй байдлын үеэр 8 цагдаа, Үндэсний гвардын алба хаагч амиа алдаж, орон даяар гэмтэж бэртсэн хүний тоо 317 болсон талаарх мэдээлэл гарсан. Энэ улсад онц байдлын дэглэм үйлчилж байгаа бөгөөд Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагад хандсаны дагуу энэ байгууллага Казахстан руу энхийг сахиулагчдыг илгээхээр болсон юм. 

 

Пүрэв гаригт Алматы хотод жагсагчид болон цэргийнхний хооронд буудалцаан гарч байгаа талаарх мэдээллийг хэвлэлүүд дамжуулж байлаа.

REGNUM: Алматыд цэргийнхэн, жагсагчид буудалцаж байна

 

Харин одоо байдал намжсан бололтой. Sputnik Казахстан агентлагийн мэдээлснээр, Алматы хотын Бүгд найрамдах улсын талбайгаас цэргүүд бэхлэлтээ буулган, талбайг орхиж байгаа гэнэ.

 

"Бараг бүх цэрэг талбайг орхилоо. Цэргийн ямар ч бүслэлт, хамгаалалт үлдсэнгүй" гэж эх сурвалж мэдээлжээ. Түүнчлэн маш их утаа, манан үүссэн тул талбай дээр чухам юу болж байгааг харах боломжгүй байна эгж сурвалжлагч онцолсон байна.

 

Харин Казахстаны нийслэл Нур-Султан хотод нөхцөл байдал тайван, эсэргүүцлийн жагсаал цуглаан гараагүй, интернет урьдын адил тасарсан гэж ТАСС агентлагийн сэтгүүлч мэдээлжээ. Энэ хотод тээврийн хөдөлгөөн хэвийн байгаа бол Ерөнхийлөгчийн ордныг тусгай тасгийнхан хамгаалалтад авсан байна.

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Xүннү болон Их Mонгол улсын түүхийг өмчилдөг энэ муусайн Xасагстаныг бурхан тэнгэр ганц сайн залхаагаад өгөөсэй гэж боддог байсан.. ашгүй ашгүй.. болж. дагаж далдайгаад байдаг Oростойгоо багахан байлдаад үзвэл таарна..
2022-01-06