Назарбаеваас залхсан түмний удирдагчгүй жагсаж, цэрэг босгосон үймээн
2022-01-07

Казахстанд өрнөсөн эмх замбараагүй байдал дэлхий нийтийн анхаарлыг татсан хэвээр байна. Барууны хэвлэлүүд ч Казахстаны үйл явдлыг анхааралтай ажиглан, мэдээлж, шингэрүүлсэн хийн үнийн өсөлтөөс шалтгаалсан олон нийтийн эсэргүүцэл үнэн хэрэг дээрээ эрх баригчиддаа сэтгэл хангалуун бус, авлига, авторитар дэглэм тогтсоныг эсэргүүцсэн гэсэн гүн гүнзгийн шалтгаанаас үүдэлтэй гэдэг дээр ажиглагчид санал нийлж байгаа юм. 

 

ХАБГБ цэрэг оруулах хүсэлт авсан анхны тохиолдол

 

Нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхэлсэн тайван жагсаал нэгдүгээр сарын таван гэхэд эмх замбараагүй байдал болж, эсэргүүцэгчид захиргааны байгууллагууд руу халдаж, дэлгүүр хоршоо тонон эвдэн сүйтгэж, үймээн үүсгэгчид болон цэргийнхний хооронд буудалцаан болж, байдал хяналтаас гарсан. Харин энэ байдлыг Казахстаны эрх баригчид  "гадны оролцоотой" "алан хядагчдын ажиллагаа" хэмээн нэрлэсэн юм. 

 

"Казахстан улс хилийн чанадад бэлтгэгдсэн алан хядах бүлэглэлүүдийн зүгээс ирсэн зэвсэгт түрэмгийлэлтэй нүүр тулж байна" хэмээн Казахстаны Гадаад хэргийн яам мэдэгдсэн юм. 

 

Казахстаны Ерөнхийлөгч ч ард түмэндээ хандан хэлсэн үгэндээ "алан хядагчид", "зэвсэгт түрэмгийлэл" гэх үгийг ашигласан бөгөөд тэрбээр энэ дүйвээнээр Аюулгүйн зөвлөлийн даргын үүргийг өөр дээрээ авч байгаагаа зарласан. Аюулгүйн зөвлөлийн даргаар Казахстаны анхны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев ажиллаж байлаа.

 

Түүнийг 2019 онд Ерөнхийлөгчийн албанаас буусны дараа насан туршид нь энэ зөвлөлийн даргаар байлгахаар болж байв. Энэ нь Нурсултан Назарбаевт үлдсэн сүүлчийн цорын ганц том албан тушаал байлаа. Харин гурван жилийн тэртээ "итгэл хүлээлгэн", төрийн тэргүүний суудлаа өгч байсан Касым-Жомарт Токаев нэгдүгээр сарын тавны өдөр энэ албан тушаалыг авснаар бүхий л гол эрх мэдлийг гартаа атгасан юм.

 

Ерөнхийлөгч ийнхүү Аюулгүйн зөвлөлийн даргын үүргийг авсныхаа дараа Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагад хандан дэмжлэг хүссэн. Ингээд ХАБГБ Казахстанд энхийг сахиулах ажиллагаа явуулахаар болж, нэгдүгээр сарын зургааны өдөр энхийг сахиулагчид Казахстанд газардсан юм.

 

Энэ нь ХАБГБ холбоотноо дэмжих зорилгоор зэвсэгт хүчнийг хөдөлгөсөн анхны тохиолдол байлаа. Энэ байгууллага өмнө нь хоёр ч удаа цэргийн тусламжид татгалзаж байлаа.

 

Эхнийх нь, 2010 онд Кыргызстанд эмх замбараагүй байдал болох үед Кыргизийн эрх баригчид дэмжлэг хүсэхэд "хөдлөөгүй", дараа нь 2021 онд Армениас ирсэн хүсэлтийг мөн хэрэгсээгүй аж. Арменийн хүсэлтийн тухайд "гагцхүү түрэмгийлэл эсвэл халдлагын үед л ХАБГБ хөдөлж болно, харин энд хилийн асуудал тул цэрэг хөдөлгөх боломжгүй" хэмээн мэдэгдэж, холбоотондоо туслахаас татгалзаж байлаа. 

 

Харин энэ удаад ХАБГБ Казахстан руу цэрэг илгээх болсонд чухам ямар нөхцөл байдал нөлөөлсөн нь одоогоор тодорхойгүй. Мөн цэргүүд хичнээн хугацаанд Казахстанд байх нь ч тодорхойгүй, эх сурвалжуудын мэдээлснээр Токаев хэрэгтэй гэж үзсэн хугацаагаар л цэргүүд Казахстанд байх аж.

 

Ажилгүйдэл, авлига, Назарбаев

 

Барууны хэвлэлүүдээр Казахстаны талаар мэдээлэхдээ голчлон Назарбаев он удаан жил удирдаж, асар их эрх мэдлийг гартаа авсанд ард түмэн уурссан гэсэн өнцгөөс бичиж байна.

 

Саяхныг хүртэл Назарбаев албан ёсоор "үндэсний удирдагч" гэж хүлээн зөвшөөрөгдсөн, төрийн сүүдрийн удирдагч гэж тооцогддог байсан ч одоо болж буй үйл явдлыг харахад энэ бүхэн өөрчлөгдөх бололтой хэмээн Нью-Йорк Пост бичжээ.

 

"Назарбаев болон түүний гэр бүл банкнаас эхлээд зам, шингэрүүлсэн хий хүртэл бүхий л салбарт монополь болсон. Энэ эсэргүүцэл бол авлигын эсрэг тэмцэл" хэмээн Жанаозен хотын 55 настай оршин суугч, жагсаалд оролцогч Зауреш Шекенов өгүүлснийг  Guardian дамжуулсан байна. 

 

Энэ жагсагч "бүх зүйл хийн үнээс эхэлсэн ч жинхэнэ шалтгаан нь хүмүүсийн амьдрал тааруу, юмны өртөг өндөр, ажилгүйдэл газар авсан, авлигатай холбоотой" хэмээн Guardian-ы сэтгүүлчид ярьжээ.

 

Ард түмний дургүйцэл, асуудал бугшсан хэдий ч олон жилийн туршид улс төрийн салбарт цэвэрлэгээ хийсэн тул эсэргүүцэгчдийг нэгтгэн, зангидах алдартай улс төрийн идэвхтэн алга байгааг Guardian онцолсон байна. 

 

Казахстан: Эсэргүүцэгчид цагдаа нарыг зодож, Ерөнхийлөгчийн ордныг галдав

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Яг үнэн
2022-01-10
bi:
manaid iimerhuu yum bolbol…
2022-01-09
Зочин:
Маш зохион байгуулалттай, зориуд бэлтгэсэн энэ үймээн Удирдагчгүй байна гэж байхгүй .. магадгүй хэд хэдэн удирдагчтай байсан, гол удирдагч нь гаднаас зааж чиглүүлж байсан гэж бичиж байгаа ч ортой байх
2022-01-09
Зочин:
Яг үнэн
Зочин:
Манайд мэдрэгдээд байгаа шүү болгоомжтой байх хэрэгтэй БаянӨлгийн газар нутгийн монгол нэгтнүүдийн нь сольсон Алтай таван богдын нэрийг сольсон байналээ
2022-01-09
Боги:
Ард түмни л бослого шдэ. Ямар элэнцгийн гадаадын алан хидагч.
2022-01-09
зочин:
Үгүй дээ... Xарин Балайдэмиймэр Элийрэгч Путлер чин л сургамж авах биз. kkk
2022-01-07
Иргэн:
Ер нь хяналтгүй дураараа дургидаг засаг төр, ерөнхийлөгчтэй улс ийм юм руу орох нь жам ёс байдаг. Улс удирдах ухаан л их чухал юм даа
2022-01-07
иргэн:
Ши эндээс сургамж авах байхдаа
2022-01-07
зочин:
Үгүй дээ... Xарин Балайдэмиймэр Элийрэгч Путлер чин л сургамж авах биз. kkk
Назарбаев өөрөө Дубайд бүх гэр бүлийнхнийхээ хамт очсон байна. Тэнд түүний гэр бүлийнхний худалдаж авсан олон тансан харш, 4 зочид буудал байдаг гэнэ
2022-01-07
Дэмжиж бна Хэт төвлөрлийг хүсээд, хамаг өмчөө Төрийн болгох санаатай ЗГ анхаарах Байлгүй Хук путинтэй найзалбал цэрэг орж ирэх л Юм бна.
2022-01-07
Иргэн:
муу хөгшин дарөнгуйлагч Улахгүй Путины дэглэм унах болно
2022-01-07
Эфү тү ёо мотер:
Ганц хүний ноёрхол хэзээ нэг цагт эсэргүүцэлтэй тулах нь тодорхой. Мөнхийн хөрш, ах гээд л бүгс долоох нь дутахгүй хүмүүст хэлэхэд хэзээ нэг өдөр тэр чинь задарч мэдэх л юм байна шүү
2022-01-07