Казахстан: Алматыд дахин буудалцаан эхэлжээ
2022-01-07

Казахстаны Алматы хотын төв хэсэгт дахин буудалцаан эхэлсэн талаар РИА Новости агентлагийн сэтгүүлч мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, цэргүүдэд эсэргүүцэлж буй үймээнд оролцогчдын байршлыг тодорхойлоход төвөгтэй байгаа гэнэ. Буудалцаан болж буй газарт хуягт техник авчирсан бөгөөд цэргүүд эсэргүүцэгчдийг нэн даруй нутаг дэвсгэрийг орхихыг шаардаж байгаа аж. 

 

Өнгөрсөн шөнө энэ хотод эсэргүүцлийг тараах ажиллагаа зохион байгуулсан. Комсомольская правда сонины мэдээлснээр, нэгдүгээр сарын долооны өглөө Алматы хотын төв талбайд олон цогцос байсан гэнэ. Зарим цогцосыг ар гэрийнхэн нь авч явсан бол заримыг нь "бусдыг айлгах зорилгоор зориуд үлдээсэн байж болзошгүй" гэж сэтгүүлч мэдээлжээ. 

Назарбаеваас залхсан түмний удирдагчгүй жагсаж, цэрэг босгосон үймээн

Казахстан: Зэвсгээ хаяагүй хүн бүрийг устгана гэж анхааруулав

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин