Хойд Солонгос дуунаас хэт хурдан пуужин амжилттай туршсанаа зарлав

Нэгдүгээр сарын 11-ний мягмар гаригт Хойд Солонгос Япон тэнгисийн зүгт пуужин харвасан талаарх мэдээлэл гарсан.
Хойд Солонгосын пуужин Өмнөдийн цэргийн шинжээчдийг гайхшруулав
Энэ хөөргөсөн пуужин нь дуунаас хэт хурдан пуужин байсан бөгөөд туршилт амжилттай болсон талаар БНАСАУ-ын Солонгосын цахим мэдээллийн төв агентлаг нэгдүгээр сарын 12-ны өдөр мэдээлснийг Ёнхап агентлаг дамжуулжээ.
Пуужин туршихад БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун байлцсан гэж Солонгосын цахим мэдээллийн төв агентлаг мэдээлсэн байна. Пуужин 1000 км зам туулан, байгаа оносон гэнэ. Энэ туршилт нь "дуунаас хэт хурдан зэвсгийн системийн техникийн үзүүлэлтүүдийг эцэслэн шалгах " зорилготой байсан гэж эх сурвалж мэдээлжээ.
Нэгдүгээр сарын 11-ний 07.27 цагт Хойд Солонгос Япон тэнгисийн зүгт баллистик байж болзошгүй пуужин хөөргөсөн гэж Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын хороо мягмар гаригт мэдээлж байлаа. Энэ хорооны мэдээлснээр, пуужин 700 гаруй км замыг туулсан бөгөөд нислэгийн өндрийн хамгийн дээд цэг нь 60 км байсан гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ