Хойд Солонгос дөрөв дэх удаагаа пуужин харвав
2022-01-17

Нэгдүгээр сарын 17-ны өглөө БНАСАУ Япон тэнгисийн зүг пуужин харважээ. Энэ талаар Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын нэгдсэн хорооноос авсан эх сурвалжтайгаар Ёнхап агентлаг мэдээлсэн байна. 

 

Ийнхүү даваа гаригт пуужин хөөргөсөн нь энэ он гарсаар дөрөв дэх удаагийн пуужин болж байгаа юм. Өмнө нь нэгдүгээр сарын 5, 11, 14-ний өдрүүдэд пуужин хөөргөж байлаа.

 

Нэгдүгээр сарын 11 болон 14-ний өдөр хөөргөсөн пуужингууд нь дуунаас хэт хурдан пуужин байсан бөгөөд байгаа нарийвчлалтай оносон гэж Хойд Солонгосын тал мэдэгдэж байв.

 

Хойд Солонгосын пуужин Өмнөдийн цэргийн шинжээчдийг гайхшруулав

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
e:
ene lalriin turaaluud delhiid gai bolon shvv
2022-01-17