Бээжинд илэрсэн омикроны халдвар Канадаас ирсэн илгээмжтэй холбоотой гэв
2022-01-18

Бээжин хотод нэгдүгээр сарын 15-ны өдөр омикрон штаммын халдварын тохиолдол илэрсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Бээжинд халдвар бүртгэгдэж, Олимпын халдвар хамгааллын журмыг чангатгав

Омикрон штаммын халдвар илэрсэн эмэгтэй сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд Бээжин хотоос гараагүй гэх бөгөөд түүнийг гадаадаас ирсэн шуудан илгээмжээр дамжуулан халдвар авсан байж болзошгүй гэж вирус судлаачид үзэж байгаа гэсэн мэдээлэл гарч байлаа. 

 

Энэ талаар мөн Бээжингийн Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн төлөөлөгчид мэдэгдсэн байна. Тодруулбал, Бээжин хот дахь омикрон штаммын эх үүсвэр нь Канадаас ирсэн илгээмж байж болзошгүй гэж тэд үзжээ. Энэ хотод омикрон штаммын халдвартай нь батлагдсан эмэгтэй нэгдүгээр сарын долооны өдөр Канадаас захидал хүлээн авсан байна. 

 

Илгээмжний гадна болон дотор талаас вирусийн ул мөр илрүүлсэн гэнэ. Бээжинд илэрсэн тохиолдол нь Хятадын бусад хотуудад гарсан дэгдэлттэй холбоогүй гэж Бээжингийн Эрүүл мэндийн байгууллагууд үзэж байгаа аж. Түүнчлэн Бээжин хотод халдвар цааш тархах эрсдэл бага гэж шинжээчид цохон тэмдэглэжээ. Учир нь халдвар авсан эмэгтэйн хавьтагчдаас шинжилгээ авахад бүгд сөрөг хариу гарсан гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин