АНУ Беларусийг сүрдүүлэв
2022-01-26

Беларусь улс нутаг дэвсгэрийг нь Украин руу дайрахад ашиглахыг зөвшөөрвөл Барууны орнууд нэн хурдтай, шийдэмгий хариу арга хэмжээ авна гэж АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн нарийн бичгийн дарга Нед Прайс мэдэгджээ. 

 

"Беларусь нутаг дэвсгэрээ Украин руу дайрах талбар болгон ашиглуулвал АНУ, түүний холбоотнууд болон түншүүдийн зүгээс нэн түргэн, шийдэмгий хариу арга хэмжээ авна гэдгийг сүүлийн өдрүүдэд бид Беларусьт ойлгуулсан" хэмээн Нед Прайс мэдэгджээ.

 

Түүний өгүүлснээр, нөхцөл байдал ийн эргэсэн тохиолдолд НАТО Беларусьтай хиллэдэг орнуудад эвслийн цэргийн хүчийг нэмэгдүүлж болзошгүй гэнэ.

 

Сүүлийн үед барууны орнууд Оросыг Украин руу дайрахад бэлэн болсон гэж үзэн Киевээс зарим орон дипломатуудаа татаж, болзошгүй нөхцөл байдалд бэлдэж байгаа юм. Дайнд бэлдэж байгаа гэж үзэх болсон шалтгаан нь ОХУ өнгөрсөн оноос хойш Украины хил орчимд олон тооны цэрэг, техник татан байршуулсантай холбоотой. Орос үүнийгээ цэргийн сургуулилалт, ямар ч орон руу дайрахгүй гэж тайлбарлаж байгаа бөгөөд энэ улсын цэргийн сургуулилалтууд одоо ч үргэлжилсээр байна.

Оросын сөнөөгч онгоцууд Беларусийг зорив

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Zov
2022-01-27
Түүх соёл угсаа гарал нэгтэй хөршийг нь хаа байсан нэг янк зэвсэглээд турхираад байхаар яаж зүгээр байх вэ. Өт хүртэл атирдаг биз дээ. Өт биш баавгай болохоор архираад базаад хаячиж мэднэ кк. Тоглоом тоотой нь дээр дээ.
2022-01-26
Новш:
Дайн болбол аймш г болно шү. Монголыг хөлдөө чирээд далимд нь багалзуурдан. Ертөнцөөс таслагдан.
2022-01-26
зочин:
АНУ энэ тэнд хошуу дүүрэхээ хэзээ болиох бол, Беларусь тусгаар улс өөрсдөө мэднэ биздээ.
2022-01-26
Зочин:
Беларус улс тусгаар улс биш юм үү.Бүр гайхчилаа.
2022-01-26
зочин:
Хэрэв дайралт эхэлбэл юуны түрүүн иргэний агаарын тээвэр зогсоно.Бараа материал эм хангамж муудана.Ковидын үед олон улсад эмнэлэгүүд ньачаалалттай байх үе нь бүр дордоно, манайд ч адил.Дайны хажуугаар дажин гэгчээр энэ орос болиосой. Дэлхийн III дайн ийм ойрхон ирлээ гэж хэлэхийн биш. Дайнгүй л байгаасай.
2022-01-26