Киргиз, Тажик хил дээр гал зогсоохоор тохиролцлоо
2022-01-28

Киргиз, Тажик улсын хооронд хоёр орны цэргийн алба хаагчдын дунд сөргөлдөөн үүсэж, буудалцаан болсон хэрэг гарсан. 

 

Киргиз, Тажикийн хил дээр сөргөлдөөн гарч, нэг хүн амиа алджээ

Улмаар нэгдүгээр сарын 28-ны өдөр талууд гал зогсоож, цэргээ эргүүлэн татахаар тохиролцсон байна. Энэ талаар Киргизийн Үндэсний аюулгүй байдлын улсын хорооны Хилийн алба мэдээлжээ.

 

"Гал бүрэн зогсоож, талууд хил дээр татсан нэмэлт хүчээ байнгын байршил руу нь эргүүлэн татах, Баткен-Исфана автозамын хөдөлгөөнийг нээхээр тохиролцсон" хэмээн Хилийн алба мэдэгдсэн байна.

 

Түүнчлэн Киргиз, Тажикийн хууль сахиулах байгууллагынхан дахин сөргөлдөөн гаргахгүйн тулд хилийн бүсэд эргүүл хийхээр тохиролцжээ.

 

Энд дуулгахад, нэгдүгээр сарын 27-ны өдөр Киргиз, Тажикийн хил дээр хоёр орны цэргүүд буудалцсан хэрэг гарсан байна. Энэ нь зам хааснаас үүдэлтэй гарсан хэрэг гэж хэвлэлүүд мэдээлжээ. Улмаар сөргөлдөөн үүссэн хэсэг рүү талууд нэмэлт хүч, хүнд техник, бие бүрэлдэхүүнийг татаж, буудалцаан эхэлсэн байна. Киргизийн эрх баригчид ойр орчмын суурингуудын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлжээ. Энэ сөргөлдөөний улмаас нийтдээ 17 хүн шархдаж, нэг хүн амиа алдсан байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин