Хөгжлийн банкны мэдэгдлийн далд утга
2022-02-07

Хөгжлийн банкнаас өчигдөр ийм мэдэгдэл гаргав.

 

Монгол Улсын Хөгжлийн банк нь холбогдох хууль, дүрэм, журмын хүрээнд мэдээллийн ил тод, нээлттэй зарчмыг баримтлан Хөгжлийн банкнаас олгосон чанаргүй зээлийн мэдээллийг 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр, Хөгжлийн банкнаас олгосон зээлийн багцын мэдээллийг 2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр өөрийн албан ёсны цахим хуудас болох www.dbm.mn хуудсаар дамжуулан тус тус олон нийтэд мэдээлсэн. Энэхүү мэдээллүүдэд зөвхөн зээлдэгч компанийн нэр, олгосон зээлийн дүн, зээлийн ангилал, зөрчлийн хэмжээг агуулсан бөгөөд үүнээс бусад аливаа нэмэлт мэдээлэл мэдээллээгүй болно.

 

Энэ мэдэгдлийн сүүлийн өгүүлбэр далд утгатай басхүү олон янзаар тайлбарлаж болохоор аж.

 

Хөгжлийн банк мэдэгдэл гарган байж бид зөвхөн зээлдэгч компанийг зарласан хэмээн хэлэх болсон том шалтгаан байгаа нь тодорхой. Магадгүй зээлдэгч компаниудтай хамаарал бүхий улстөрчид, эрх мэдэлтнүүд Хөгжлийн банкны удирдлагуудад шахалт үзүүлсэн байхыг үгүйсгэхгүй.

 

Учир нь энэ банкнаас ихэвчлэн эрх мэдэлтнүүд, тэдний хамаарал бүхий компаниуд зээл авч, түүнийгээ төлөхгүй байгаа. Тэдний нэрс ч эхнээсээ тодорч, хэвлэлийн хуудсанд бичигдээд эхэлсэн. Өрөө төл, зээлээ төл гэж цоллуулж буй улстөрчид, эрх мэдэлтнүүд Хөгжлийн банкинд дарамт шахалт үзүүлсэн байж болзошгүйг дээрх мэдэгдлийн сүүлийн өгүүлбэр илтгэж байна.

 

Хөгжлийн банк нийт 1.7 их наяд төгрөгийн чанаргүй зээлтэй. Үүний 880 тэрбум төгрөгийн зээл нь шүүхэд шилжсэн. Урт удаан хугацаанд төлөөгүй, зориулалт бусаар ашигласан зэрэг олон шалтгаанаар 25 зээлдэгчийг хуулийн байгууллагад шилжүүлээд байна.

 

Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуул “Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банк гадны банк, санхүүгийн байгууллагаас олон удаа хөрөнгө босгосон. Гэхдээ тэр хөрөнгийг Монгол Улсын хөгжилд зарцуулаагүй байна” гэдгийг тов тодорхой хэлсэн. Мөн тэрбээр цөөнгүй зээлдэгч бусдын боломжийг хулгайлсан гэдгийг хэлж байв. Бизнес эрхлэхийг хүссэн, бизнесээ өргөжүүлэхийг мөрөөдсөн олон олон залуусын боломжийг эрх мэдэлтэн, албан тушаалтнууд хулгайлчихаад, эцэст нь зээлээ төлөхгүй улсыг хохироож буйг хэлсэн хэрэг.

 

Төрийн нэртэй сан, банкийг эрх мэдэлтнүүд дээгүүрээ хувааж, цөлмөдгийг бид хангалттай харлаа. Эхлээд Жижиг, дунд үйлдвэрийн санг араас нь Хөгжлийн банкийг. Төрийн мөнгө гэж үгүй. Татвар төлөгч, бизнес эрхлэгчид “махаа зулгаан” байж хуримтлуулсан хөрөнгийг төрийнхөн хуваарилж, зарцуулдаг. Харамсалтай нь өөрсдийнхөө халаас руу цутгадаг. Эцэст нь энэ улсад хайртай дүр эсгэн жүжиглэдэг. Бизнес эрхэлж байгаа, ажлын байр бий болгосон, татвар төлдөг гэхчлэнгээр гоншигнодог. Эрх мэдэл, албан тушаалаараа түрүү барин, бусдын боломжийг хулгайлаагүй бол өөр хэн нэгэн, энгийн иргэн, жирийн залуу, бүсгүй бизнес эрхэлж, улсдаа татвар төлж, ажлын байр бий болгох л байсан.

 

Эхлээд бусдын боломжийг хулгайлсан. Харин одоо тэрийг нь хэлсэн банкны удирдлагуудад шахалт дарамт үзүүлж буй бололтой. Үнэхээр муу бүхэн нь шүгэлсэн хэдхэн хулгайч энэ улсыг сүйрүүлэх бололтой.  

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар
2023-06-13
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар
2023-06-13
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-02-07
Болд:
Хүрэлсүх банк дампууруулахдаа гарамгай сайн. Туршлагатай нэгэн. Хүрэлсүх байсан цагт Банкнууд ч сайнаа үзэхгүй биз дээ
2022-02-07