Байден: Путин Украин руу дайрчихаар тэнэг юм бол...
2022-02-11

Америкийн Ерөнхийлөгч Жо Байден NBC сувагт өгсөн ярилцлагынхаа үеэр америкчуудыг Украинаас нэн даруй буцахыг уриалсан талаар бид өмнө нь мэдээлсэн. 

 

Байден америкчуудыг Украинаас нэн даруй явахыг уриаллаа

Энэ ярилцлагадаа Америкийн Ерөнхийлөгч ямар ч нөхцөлд "Оросоос иргэдээ хамгаалах гэж Украин руу цэрэг оруулахгүй" хэмээн мэдэгдсэн байна.

 

Түүнчлэн "Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Украин руу дайрахаар хэмжээний тэнэг байлаа ч гэсэн Америкийн иргэдэд сөргөөр нөлөөлөх юу ч хийхээргүй ухаантай гэдэгт би найдаж байна" хэмээн Жо Байден мэдэгджээ.

 

Энд дуулгахад, өнгөрсөн оноос эхлэн барууныхан Оросыг Украин руу халдахаар бэлтгэж байгаад буруутган, иргэдээ Украин руу зорчихгүй байхыг зөвлөсөөр байгаа юм. Орос Украины хилийн орчимд олон мянган цэрэг татан төвлөрүүлсэн нь дайнд бэлтгэж байгаагийн дохио гэж барууны орнууд буруутгаж байгаа бол ОХУ удаа дараа үүнийг няцааж, "Украин руу халдах бодол алга", нутаг дэвсгэр дээрээ л цэргүүдээ хөдөлгөж байна хэмээн мэдэгдэж байлаа. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин