АНУ: Орос Украины хилийн ойролцоо 7000 цэрэг нэмж байршуулсан
2022-02-17

Орос улс Украинтай залгаа хилийн орчимд байх цэргийн тоогоо 7000-аар нэмэгдүүлсэн гэж АНУ-ын эрх баригчид үзэж байгаа талаар ТАСС агентлаг мэдээлжээ.

 

"Өчигдөр ОХУ-ын эрх баригчид Украинтай залгаа хил орчмоос цэргээ татаж байгаа талаар мэдэгдсэн. Энэ мэдэгдэл энд төдийгүй дэлхий дахины анхаарлыг татаж байлаа. Гэвч энэ нь худлаа байсныг бид олж мэдсэн. Сүүлийн өдрүүдэд ОХУ Украинтай хил залгаа нутагт 7000 цэргийн алба хаагч нэмж байршуулсан. Сүүлийн үед ОХУ дипломат хэлэлцээрт оролцоход бэлэн байгаа гэж мэдэгдсэн ч бидний харж байгаачлан тэд наанаа л хэлэлцээ хийх гэж байгаа мэт харагдавч цаанаа дайнд цэргээ дайчлахад бэлтгэж байна" хэмээн АНУ-ын захиргааны төлөөлөгч мэдэгджээ. 

 

Түүнчлэн "Орос улс ямар ч үед Украин руу дайрах худал шалтаг ашиглаж болзошгүй"-г батлах баримт байгаа хэмээн мэдэгдсэн байна.

 

Үүнтэй ижил мэдэгдлийг Британи ч мөн хийжээ. РИА Новости агентлагийн мэдээлснээр, Британийн тагнуулууд Орос улс цэргээ татаагүй гэж мэдэгдсэн гэнэ.

 

Тодруулбал, Орос улс Украинтай хил залгаа нутаг дээр цэргийн бие бүрэлдэхүүнээ зузаатгасаар байгаа талаар Британийн цэргийн тагнуулын газрын дарга Жим Хокенхалл мэдэгдсэн байна. Мөн Оросын тал цэргүүдээ байнгын байршил руу нь татаж байгаа гэх ямар ч баталгаа олдоогүй гэж Британийн тагнуулынхан үзжээ. 

 

"Орос улс цэргээ татаж байгаа гэж мэдэгдэж байсан ч Украинтай хил залгаа нутаг дээр цэргийн хүчээ нэмэгдүүлсээр байна. Тэр дундаа нэмэлтээр хуягт машин, нисдэг тэрэг, хээрийн эмнэлгүүдийг илгээж, эдгээр нь Украины хил рүү явж байгаа юм" хэмээн Британийн Цэргийн тагнуулын газрын дарга мэдэгджээ. 

 

Мөн хил дээр байгаа Оросын цэрэг, техник нь хангалттай байгаа гэж цэргийн тагнуул мэдэгдсэн байна.

Энд дуулгахад, Оросын Баруун болон Өмнөд цэргийн тойргуудын анги нэгтгэлүүд цэргийн сургуулилалт хийсэн газраасаа байнгын гарнизон руугаа мягмар гаригаас эхлэн буцаж эхэлсэн талаар Оросын эрх баригчид мэдэгдсэн юм. Цэргийн сургуулилалтуудын зарим нь дууссан, нөгөө хэсэг нь ойрын үед өндөрлөнө гэж Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу даваа гаригт мэдэгдэж байв. 

 

Регнум агентлагийн мэдээлснээр, Крымд хийсэн сургуулилалт дуусч, цэргийн алба хаагчид техникүүдийн хамт байнгын байршил руугаа буцаж байгаа гэнэ. Цэргийн техникүүдийг төмөр замаар тээвэрлэхээр ачсан, тэдгээрийг Дагестан, Хойд Осети дахь цэргийн ангиуд руу нь хүргэх аж.

 

Оросын Зэвсэгт хүчний өнөөдөр явуулж буй сургуулилалтуудаас хамгийн том нь "Холбоотны шийдэмгий байдал-2022" нэртэй Беларусь-Оросын хамтарсан сургуулилалт юм. Энэ нь Холбоотон улсын хариу үйлдэл үзүүлэх хүчний шалгалтын хоёрдугаар хэсэг бөгөөд хоёрдугаар сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжлэх аж. Цэргийн сургуулилалтын зорилго нь гадаадын түрэмгийллийг эсэргүүцэх, алан хядагчид руу довтлох явдал гэнэ.

 

 

"Украин руу довтолж болзошгүй"

 

Сүүлийн үед АНУ болон НАТО-ын бусад орнууд ОХУ-ыг Украин руу халдахаар бэлтгэж байна хэмээн буруутгах болсон. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Орос улс хоёрдугаар сарын 16-ны өдөр хөрш оронруугаа дайрах гэж байна хэмээн Европын төрийн тэргүүнүүдэд мэдэгдсэн талаарх мэдээлэл өнгөрсөн долоо хоногийн сүүлээс гарах болсон юм. Харин ийнхүү мэдээлсэн хэвлэл мэдээллийн агентлагууд хоёрдугаар сарын 16-ны өдөр "довтлох" өдрийг зарласан нийтлэлээ засаж, "Орос хэзээ ч дайрч болзошгүй" гэх зэргээр өөрчилж байв. 

 

Кремль болон Оросын Гадаад хэргийн яам энэ бүхнийг үгүйсгэж, Орос улс Украины дотоод асуудалд оролцдоггүй, Украинаас ялгаатай нь ямар ч хэлэлцээрийг зөрчөөгүй хэмээн удаа дараа мэдэгдэж байлаа. 

 

Украины эрх баригчид өөрсдийгөө тунхагласан Донецк, Лугансктай хил залгаа нутаг дээр зэвсэгт хүчнийхээ бие бүрэлдэхүүнийхээ тал хувийг байршуулсан, арми нь босогчдын эсрэг гал нээж, барууны орнуудын өгсөн хориотой техник ашиглаж байгаа хэмээн Оросын тал буруутгаж байгаа юм. ОХУ-ын талын мэдэгдсэнээр барууны орнууд Украинд хэдэн тэрбумын үнэтэй зэвсэг нийлүүлсээр байгаа бөгөөд үүнд АНУ, Их Британи, канад, Франц, Польш Турк, Литва, Чех, Болгар, Румын, Эстони улсууд оролцож байгааг онцолж байна. Түүнчлэн Украин руу гадаадын цэргийн зааварлагчид ирсээр байгаа гэнэ. 

Барууныхан Украинтай дайтсан нь буюу эхлээгүй дайнаас үүдэлтэй хохирол

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Ролллдлл:
Эцгийн чинь хар бөгс
2022-02-17
Зочин:
Хятад улс Украины талаарх ташаа мэдээлэл тараахаа зогсоож, нөхцөл байдлыг дипломат замаар шийдэхийг уриалжээ. Харин монголчууд яагаад байна аа
2022-02-17
ZOCHIN:
Орос уkрайн руу дайрахгүй дээ үмхий америkууд хатгаад байна.
2022-02-17
Ролллдлл:
Эцгийн чинь хар бөгс