Камилаг дөрөвдүгээр байранд орсон ч шагнах саналыг Думын гишүүн гаргажээ
2022-02-18

Оросын Төрийн Думын гишүүн Дмитрий Свищев уран гулгагч Камила Валиевагийн чөлөөт хөтөлбөр дэх үзүүлбэрийн талаар байр сууриа илэрхийлжээ. Валиева ганцаарчилсан төрлийн богино хөтөлбөрт тэргүүлж байсан ч чөлөөт үзүүлбэр толилуулахдаа хэдэнтээ алдаа гаргаж, улмаар дөрөвдүгээр байранд орсон юм. 

 

"Энэ хүмүүс санасандаа хүрлээ. Ямар ч буруугүй манай охинд байж болшгүй дарамт үзүүлсэн. Тэр лидер байсан, тэр өмнө нь явна гэдгийг хүн бүр мэдэж байсан. Болсон үйл явдал төлөвлөгөөтэй ажиллагаа шиг санагдах. Хэдийгээр тэр дөрөвдүгээр байранд орсон ч шагнаж, урамшуулахыг санал болгож байна" хэмээн Дмитрий Свищев ТАСС агентлагт ярьсан байна. 

 

Оросын болон бусад орны хэвлэлүүд Камилагийн талаарх нийтлэлдээ "15 настай охин сүүлийн долоо хоногт амссан дарамтыг давж чадсангүй" хэмээн бичжээ. Валиева хоёрдугаар сарын 17-нд болсон чөлөөт үзүүлбэрийн төрлийн тэмцээнд хоёр удаа унаж, хэдэнтээ алдаа гаргасан нь энэ улиралд түүний үзүүлсэн хамгийн тааруу үзүүлбэр байлаа. Ингээд богино хөтөлбөрийн дараа тэмцээнийг тэргүүлж явсан Валиева чөлөөт үзүүлбэрийнхээ алдааны улмаас медальгүй хоцорсон юм. 

 

Камила Валиева: Ямартай ч шагнал гардуулах ёслолыг цуцлахааргүй боллоо

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Банзрагч нямдорж:
Хөөрхөн охинд амжилт хүсье яг зөв тулаанд зөвхөн шонхрууд л ниснэ
2022-02-19
Зочин:
Ер нь өрсөлдөгчид нь энэ охиныг олимпод оролцуулахгүй гэж ийм юм хийсэн байхыг үгүйсгэхгүй. охулсын эмэгтэй баг дотроо маш хүчтэй өрсөлдөгчид байдаг. Олимпыг тэргүүлж буй 3 охиноос гадна цаана нь дөнгөж 16,17 настай олимп дэлхийн аваргууд цаана нь өрсөлдөөнөөс хасагдаад үлдсэн.
2022-02-18
иргэн:
Тэр 4-р байранд орсон ч миний хувьд олимпын аврага .Тулаанд зөвхөн шонхрууд л нисдэг юм.Атаархуу шуламнууд намгандаа мөнхрөнө.
2022-02-18