Путин, Байден нар дээд хэмжээний уулзалт зохион байгуулах саналыг хүлээн авчээ
2022-02-21

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Орос, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалт зохион байгуулахыг санал болгосон талаар Елисейн ордон мэдээлсэн байна. Улмаар Орос, АНУ энэ саналыг хүлээн авчээ. 

 

"Ерөнхийлөгч Байден, Путин нарын дээд хэмжээний уулзалт, дараа нь Европын аюулгүй байдал, стратегийн тогтвортой байдлын асуудлаар ашиг сонирхол бүхий талуудтай уулзалт зохион байгуулахыг санал болгосон. Ерөнхийлөгч Байден, Путин нар ийм дээд хэмжээний уулзалтын саналыг зарчмын хувьд хүлээн авлаа" хэмээн Елисейн ордны мэдэгдэлд өгүүлжээ. 

 

Энэ дээд хэмжээний уулзалт нь Орос Украин руу халдахгүй нөхцөлд л зохион байгуулагдах гэнэ. Уулзалтын бэлтгэлийг ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нар хангах ёстой аж.

 

Үүнээс өмнө Францын Ерөнхийлөгч Макрон Оросын төрийн тэргүүнтэй хоёронтоо хэлэлцээ хийсэн юм. Үүний дараа тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч болон Их Британийн Ерөнхий сайд нартай утсаар ярьжээ.

ОХУ сургуулилалтаа үргэлжлүүлж, иргэдийг нүүлгэн шилжүүлж байна

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Зөв
2022-02-21