НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Украиныг тойрсон асуудлыг хэлэлцэж байна
2022-02-22

Орос улс Донецк, Луганскийг хүлээн зөвшөөрсний дараа Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон мөн Украины тал НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг шуурхай зарлан хуралдуулахыг уриалсан талаарх мэдээлэл гарч байлаа. 

Путин Донецк, Луганскийг хүлээн зөвшөөрч, цэргээ оруулахаар боллоо

Улмаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Украиныг тойрсон нөхцөл байдлыг хэлэлцэх ажлаа эхлүүлсэн талаар ТАСС агентлаг мэдээлжээ. Аюулгүйн зөвлөлийн хурал хоёрдугаар сарын 21-ний 21:00 цагт (Улаанбаатарын цагаар хоёрдугаар сарын 22-ны 10:00 цагт) эхэлсэн байна. 

 

Оросын талаас НҮБ-ын дэргэдэх ОХУ-ын байнгын төлөөлөгч Василий Небензя оролцож байгаа бол Украиныг НҮБ-ын дэргэдэх тус улсын байнгын төлөөлөгч Сергей Кислица төлөөлж байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Монголын усан тэнэг удирдагчид (УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд)Украины асуудлаар дэлхийн зартай дээрэмчин Америк, Монголын минь мөнхийн хөрш агуу их Орос хоёрын хэний талд орохоо мэдэхгүй өмдөндөө шээсэн мэт алцагнаж байна.Уг бидний өвөг дээдэс их эзэн Чингэс хаан өмнө зүгт тангууд байгааг өглөө бүр сануулж бай гэж хойч үедээ захиж, эх орныхоо төлөө цогтой тэмцэгч Галданбошигт, Богд хаан, сайн ноён хан Намнансүрэн,их жанжин Сүхбаатар, Чойбалсан, суут удирдагч Цэдэнбал нар бүгдээрээ л Оросын удирдагчдыг "Баатар цагаан хаан" гэж хүндэтгэн авайлдаг байсан юм шүү. Иймээс энэ эгзэгтэй мөчид Монгол улс маш хурдан "Оросын баатар цагаан хаан" агуу удирдагч Путиныг шууд дэмжсэн мэдэгдэл гаргах нь Монголын хойшдын тусгаар тогтнолын жинхэнэ баталгаа болно шүү дээ. Даан ч манай усан тэнэг удирдагчид алцагнаад байна л даа.
2022-02-23