Орос найтаавал Монгол ханиах л болно
2022-02-23

Дэлхийн улс орнууд Оросын түрэмгийллийг эсэргүүцэж, эдийн засгийн болоод хилийн хориг тавиад эхэллээ. Хэдий оросууд пээдгэр байгаа ч АНУ тэргүүтэй улс орнууд "Орос түрэмгийллээ үргэлжлүүлсээр байвал энэ улсын санхүүгийн нэг ч байгууллага аюулгүй үлдэхгүй" гэсэн анхааруулгыг өгч байна. Эдийн засгийн том төслүүдийг нь санхүүжүүлдэг банкууд нь хоригт багтлаа. Тэгэхээр Орос, Украины асуудал дэлхийд олон асуудал дагуулах нь тодорхой болж байна.

 

 

Энэ асуудалд Монгол ч орооцолдоно. Ганцхан жишээ, Орос, Украины асуудлаас үүдэн газрын тосны бүтээгдэхүүний үнэ өсөөд эхэллээ. Энэ бол бидэнд шууд хамааралтай асуудал. Дэлхийн зах зээл, нийлүүлэгч орноос хамааралтай манай улсад энэ өсөлт шууд нөлөөлнө. Бүр айл өрх бүрт.

 

Манай улсын шатахууны нийлүүлэлт Оросоос хараат. Өнгөрсөн оны 09 дүгээр сард Ангарскийн нефтийн үйлдвэрт засвар хийж байна хэмээн оросууд гэдийхэд Монгол тэг зогсолт хийсэн. Монголчууд шатахуун түгээх станцын гадаа хонон өнжин дугаарлаж, эцэстээ машинаа түрж алхсан. Хамгийн өргөн хэрэглээ болох АИ-92 автобензины 95 хувийг Оросоос авдаг бидэнд шатахуунгүй зогссон машинаа түрж алхахаас өөр сонголт үлдээгүй.

 

Үнэ чөлөөлсөн нэрийдлээр угаас сар бүр өсөн нэмэгдэж байгаа шатахууны үнэ цаашид ч өсөх нь тодорхой болж байна. Нэг литр шатахуун 3000 төгрөг хүрээд тогтох эсэх нь эргэлзээтэй.  Товчхондоо Орос найтаавал Монгол ханиах л болно.

 

Тэгвэл шатахууны үнэ өсөөд байна, цалин яах вэ? Цагаан сарын өмнөхөн том онооны шоу хийж, ахмадуудын тэтгэврийг нэмээд хөдөлмөрийн хөлсний дотоод хэмжээнийхээ дээр гаргачихсан. Өдөр бүр махийж ажиллаж байгаа охин, хүү нь гэртээ гавьяаныхаа амралтад суугаа ээж, аавынхаа тэтгэврээс бага цалин авдаг тогтолцоотой улс болсон гэсэн үг.

 

Тэтгэврийн нэмэгдлийн дараа цалингийн асуудал яригдана гэж Засгийн газрынхан хэлж байв. Ингэж хэлснээс хойш багагүй хугацаа өнгөрсөн ч одоогоор лав цалингийн асуудлыг хэн ч ярьсангүй. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сангийн яам, Засгийн газар чив чимээгүй л байна.

 

Сар бүр 50, 100 төгрөгөөр нэмэгдэж буй шатахууны үнэ өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэнд шууд наалддаг. Идэж буй талх, өмсөж буй хувцасны үнэнд шингэж буй. Нялх балчираас үл хамаараад тухайн гэр бүлийн гишүүн бүрт хамаатай гэсэн үг. Гэтэл цалин бахь байдаг байрандаа. Хэдийг хүртэл ахмадуудын тэтгэврээс бага цалингаар амь зогоохыг таах боломжгүй.

 

АНУ, Япон, Канад, Герман гээд улс орнууд ар араасаа Орост хориг тавьж байна. Цааш үргэлжилсээр байвал нийгэм, эдийн засгийн чамгүй хохирол амсах нь мэдээж. Харин тэр хохирол Монголд хэрхэн нөлөөлөх нь бидний санаа зовох асуудал. Наанадаж л газрын тосны бүтээгдэхүүний үнийн асуудал бидний толгойны өвчин болох нь тодорхой болж байна. 

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Роснептийг оруулах нь хамгийн хамгийн зөв сонголт....
2022-02-25
ард:
ОДОО ОРСЫН РОСНФТИЙГ МОНГОЛД ОРУУЛЖ ИРЭХ ХЭРЭГТЭЙ ХЭДЭН ЧЕНЖҮҮД БҮР ДАВАРЛАА МАНАЙ ТУСГААР ТОГТНОЛД Ч НЭМЭРТЭЙ
2022-02-25
Орост хориг тавьсан улсууд оросоос нефтийн бүтээгдэхүүн худалдаж авахгүй биз дээ. Тэгэхээр орост ыинзен ховордохгүй манайх шиг жижиг хэрэглээг бол таслаад шантаажлаад байхгүй л байх
2022-02-25
Чи харин өмхий хятадынхаа шээсийг уу за
2022-02-25
Чи хятадын чялцаг баас
2022-02-25
Олон юм хуцах хэрэггүй шүү!80 аад оныг дуустал манай урд хил хязгаарыг орсууд хамгаалж байсан шүү хятадуудаас.тайваны арал дараа нь бид төлөвлөгөөнд нь орсон байж л таарна.ухаантай байгаарай тэнэгүүдээ
2022-02-25
Түрэмгийлэл гэчиж малнуудаа бид хоол мөнгөний хэрүүл хийж нэг нэгнийхээ бөгс ухахаас өөр юу хийж чадахгүй байж бас хятадуутад үхтлээ дээрэлхлүүлнэ.хэдэн сар урд хэлээ хаалгуулаад яалаа бөгс арчих цааснаас авахуулаад наад захын боодол цас,гялгар уут хүртэл байхгүй болох шахсан.чадахгүй байж оросуудийг муулна.тийм сүрхий юм бол хятадууд яргалуулж байгаа өвөр монголуудийн эрхийх хамгаалж чадах уу?чадахгүй аль бол хятадуудийн бөгс долоогоод сууж байна та нар чингисийн монгол гэхийн яана!үхсэн баас бөгс арчиж цаасаа урдаас авна сайн даа бол.
2022-02-25
Зочин:
Орос орон бүрэн бүтэн бвал Монголд л хэрэгтэй
2022-02-24
Erguu orsiin uldegdel
2022-02-24
Чи хятадын чялцаг баас
Малын сараа юм да чи
2022-02-24
Гялс очоод согтуу Иваныхаа хулмас баастай бөгсийг долоо
2022-02-23
Чи харин өмхий хятадынхаа шээсийг уу за
Малын сараа юм да чи
Америк гээд доншуучлаад байдаг нөхдийн хөл хумигдаад гоё юм болноо.
2022-02-23
Зочин:
Оюуны хомсдолтой орк уу
2022-02-23
Эргүүтээд байгаарай. Улам л үнэтэй болно. Авбал ав. Чамайг гүйхгүй л гэнэ.
2022-02-23
зочин:
ямарч хэцүү юм бэ Энэ дайн болж дэгдвэл бидэнд маш хэцүү үр дагавартай байх болно.
2022-02-23
хайран сайхан Орос орон минь даанч дээ
2022-02-23
Erguu orsiin uldegdel
Хэрлэн чи дарга байхдаа асуудлыг овоо шийдсэн шүү. Чамайг явснаас хойш тос, бензин үнэд ороод хэцүүдсэн. Бичсэнд баярлалаа.
2022-02-23
зочин:
Монголын усан тэнэг удирдагчид (УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд)Украины асуудлаар дэлхийн зартай дээрэмчин Америк, Монголын минь мөнхийн хөрш агуу их Орос хоёрын хэний талд орохоо мэдэхгүй өмдөндөө шээсэн мэт алцагнаж байна.Уг бидний өвөг дээдэс их эзэн Чингэс хаан өмнө зүгт тангууд байгааг өглөө бүр сануулж бай гэж хойч үедээ захиж, эх орныхоо төлөө цогтой тэмцэгч Галданбошигт, Богд хаан, сайн ноён хан Намнансүрэн,их жанжин Сүхбаатар, Чойбалсан, суут удирдагч Цэдэнбал нар бүгдээрээ л Оросын удирдагчдыг "Баатар цагаан хаан" гэж хүндэтгэн авайлдаг байсан юм шүү. Иймээс энэ эгзэгтэй мөчид Монгол улс маш хурдан "Оросын баатар цагаан хаан" агуу удирдагч Путиныг шууд дэмжсэн мэдэгдэл гаргах нь Монголын хойшдын тусгаар тогтнолын жинхэнэ баталгаа болно шүү дээ. Даан ч манай усан тэнэг удирдагчид алцагнаад байна л даа.
2022-02-23
Гялс очоод согтуу Иваныхаа хулмас баастай бөгсийг долоо
Хаагий:
Оросын бензинийг хүн авахаа боливол сайн л бна ш дэ. Аргагүйн эрхэнд хямдаар бидэнд зарна. Тэгээд бинго.
2022-02-23
Эргүүтээд байгаарай. Улам л үнэтэй болно. Авбал ав. Чамайг гүйхгүй л гэнэ.
Хаагий:
Оросын бензинийг хүн авахаа боливол сайн л бна ш дэ. Аргагүйн эрхэнд хямдаар бидэнд зарна. Тэгээд бинго.
2022-02-23
Zochin:
Hezeenees tiim boltsn yum america japan zereg huchtei hunleg ulsuudaataigaa naidwartai tunsh bhh heregtei ene sharuudaas bolj odiig boltol zowj amidraj baigaaga medehgui baiwal estoi hoihol bn
2022-02-23
элчингийн гөлөг өө:
Cемёновын шээсээ чи тэгээд тэр Oросдоо очиж амьдраач дээ.. Tэнд чамайг Tува Xалимаг Aрменчүүдээс ч долоон дор харьцана за. Oросыг хэн буруутгана тэр жинхэнэ дээрэмчин - гэн үү.. ёстой хуцна биз.
2022-02-23
Зочин:
Оюуны хомсдолтой орк уу
зочин:
Орос улс хэнийг ч эзлэн түрэмгийлээгүй. Харин АНУ, Англи, ХБНГУ, Франц мэтийн улсууд Африк тивийг бүхэлд нь, Австрали, Энэтхэг, Ойрхи дорнодын улс орнууд, Латин Америкийн улс орнуудыг цэрэг зэвсэгийн хүчээр шууд эзлэн түрэмгийлж, хүн ардыг нь алж хядан боолчиж, газар нутаг, байгалийн баялагийг нь зуу, зуун жил хуу тонон дээрэмдсэн гутамшигт түүхтэй билээ. Донецк, Луганскийн бүгд найрамдах улсуудад тусламжийн гараа сунгаж, эдгээр улсуудыг Америк, Англи, ХБНГУ, Европын дээрэмчдээс хамгаалж байгаа агуу их Орос улсыг буруутгах эрх хэнд байхгүй. Оросыг хэн буруутгана тэр жинхэнэ дээрэмчин мөн болой.
2022-02-23
элчингийн гөлөг өө:
Cемёновын шээсээ чи тэгээд тэр Oросдоо очиж амьдраач дээ.. Tэнд чамайг Tува Xалимаг Aрменчүүдээс ч долоон дор харьцана за. Oросыг хэн буруутгана тэр жинхэнэ дээрэмчин - гэн үү.. ёстой хуцна биз.
зочин:
Cоциализмын үед Mосквад унгахад болгарчууд өмдөндөө чацга алдчихсан байдаг. Mосквад найтаахад Uлаанбаатарт аль хэдийнээ ханиад хүрчихсэн байдаг - гэж гадныхан шоолдог байж билээ.
2022-02-23
Бага балайр. Энэ дэлхий АНУ, Европоос л бүрддэг юмуу.
2022-02-23
Орос энэ удаа нато аас айхгүй хятад ар талын ханган нийлүүлэлтийг нь зохицуулах тул монголд нөлөөлөл бага бид ковидыг даваад гарсан дайныг даваад гарна айх хэрэггүй
2022-02-23
boduushtai l ym bichsen bn
2022-02-23
ХАРИН Ч ЭСРЭГЭЭРЭЭ ОРСУУДЫН НЕФТИЙГ ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР ГАРГАХГҮЙ УЧИР ТЭР ХЭРЭЭР ХОМСДОЛ ҮҮСЧ ҮНЭ ӨСӨХ Ч ДОТООДДОО ҮНЭ УНАНА МАНАЙ УЛСЫН ХУВЬД ДОТООД ЗАХ ЗЭЭЛ НЬ Л ГЭСЭН ҮГ МАНАЙД ХЯМДРАХ ЁСТОЙ Ч МАН ГАРЫГ САНХҮҮЖҮҮЛЭГЧ ИМПОРТЛОГЧИД БОЛ ЭСРЭГЭЭРЭЭ ҮНЭ ӨСГӨХ БАЙХ.
2022-02-23
Зочин:
Хурдан газрын тосны үйлдвэрээ барьж авах хэрэгтэй байна. Орос дайн эхлүүлэх юм бол манайд баригдах хийн хоолой хоригт орж магадгүй шүү
2022-02-23