Украин Путиний тавьсан нөхцлийг хүлээн авахаас татгалзав

Крымийг Оросынх гэж хүлээн зөвшөөрөх, НАТО-д элсэхээс татгалзах, цэрэгжилтээ зогсоох гэсэн Оросын Ерөнхийлөгчийн шаардлагуудыг биелүүлэх боломжгүй гэж Украины Ерөнхий сайд мэдэгджээ.
"Оросын Ерөнхийлөгчийн тавьсан нөхцлүүдийг биелүүлэх нь Украины нийгмийн сонголттой зөрчилдөж байна. Хараат бус, тусгаар Украины хувьд, энэ улсын Ерөнхий сайд болох миний хувьд ч энэ бол боломжгүй" хэмээн Шмыгаль Телеграм сувагтаа бичжээ.
Түүнчлэн ICTV телевизэд ярилцлага өгөх үеэрээ дээрх мэдэгдлээ давтаж, тайван байгаа украинчуудад талархал илэрхийлээд энэ нь улс орных нь эдийн засаг болоод макро эдийн засгийн нөхцөл байдлыг тогтвортой байлгах боломж олгож байгаа хэмээн онцолсон байна.
Владимир Путин: Одоо Минскийн хэлэлцээр гэж байхгүй
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ