Путин: Бид үйл явдал яаж ч эргэсэн энэ бүхэнд бэлэн

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энгийн ард иргэдийг хамгаалах үүднээс Донбасст тусгай цэргийн ажиллагаа явуулахаар шийдсэн талаараа хоёрдугаар сарын 24-ний өдөр мэдэгджээ. Энэ талаар Регнум агентлаг дамжуулсан байна.
Цэргийн тусламж үзүүлэхийг хүсэн Донбассын бүгд найрамдах улсууд Орост хандсан гэдгийг Путин сануулаад цэргийн ажиллагааны зорилго нь найман жилийн туршид Киевийн доромжлол, геноцидэд өртсөн хүмүүсийг хамгаалах явдал хэмээн Владимир Путин цохон тэмдэглэжээ.
Үүнээс өмнө, хоёрдугаар сарын 23-ны өдөр Бүгд Найрамдах Луганск Ард Улс болон Бүгд Найрамдах Донецк Ард Улсын тэргүүнүүд Путинд хандан "Украины Зэвсэгт хүчний зүгээс ирж буй түрэмгийлэл"-д хариу өгөхөд тусламж үзүүлэхийг хүссэн захидал ирүүлсэн юм.
Энэ захидалд, хоёр улсын иргэд орон гэрээ орхиж, Орос руу нүүхээс аргагүй болсон, эдгээр улсад иргэний болон аж үйлдвэрлэлийн дэд бүтэц, сургууль, цэцэрлэг, эмнэлэг сүйтгэгдэж, хүмүүс амиа алдаж байгаа бөгөөд Киевийн дэглэмийн үйлдэл нь тэд Донбасс дахь дайныг зогсоох хүсэлгүй байгааг гэрчилж байна хэмээн өгүүлжээ.
Путиний мэдэгдлээс онцлох ишлэлүүд
- НАТО зүүн Европт цэргийн хүчээ зузаатгаж байгаатай холбоотойгоор манай улсын хувьд нөхцөл байдал улам дордож байна. Үүнийг хөндлөнгөөс зүгээр ажиглаад сууж бид чадахгүй.
- Бидний төлөвлөгөөнд Украиныг эзлэн түрэмгийлэх үйлдэл багтаагүй.
Украины иргэдэд хандан: "Манай үйлдэл бол үүссэн аюул заналаас өөрсдийгөө хамгаалж байгаа явдал. Үүнийг ойлгохыг хүсэхийн зэрэгцээ хамтдаа урагшилж, бие даан хөгжихийн тулд хамтран ажиллахыг уриалж байна"
- Украины цэргийн албан хаагчдад хандаж байна. Та бүхэн хунтад биш ард түмэндээ тангараг өргөсөн. Тиймээс нэн даруй зэвсгээ хаяж, гэртээ харихыг уриалж байна.
- Бидэнд саад болохыг хүссэн хэн бүрт хандан хэлэхэд Орос улс алгуурлалгүйгээр хөдөлж, энэ нь танай түүхэнд байгаагүй үр дагаварт хүргэнэ. Бид үйл явдал яаж ч эргэсэн энэ бүхэнд бэлэн байна.
- Цус асгарах үйл явдал гарвал үүний хариуцлагыг Украины нутаг дэвсгэрт эрх барьж буй дэглэм бүрэн дүүрэн хүлээнэ.
Донецк, Луганскийн эдийн засаг юун дээр тогтдог вэ
...2013 оны байдлаар Донецк муж Украины аж үйлдвэрлэлийн 20 хувийг дангаар хангадаг байжээ. Мөн машин угсралт, хими, газрын тос химийн үйлдвэрлэл хөгжиж байв. Түүнчлэн 2013 онд Донецк, Луганск мужууд Украины ДНБ-ий 16 хувийг хангадаг байжээ. ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ