CNN: Украины том хотуудад дэлбэрэлт боллоо
2022-02-24

CNN агентлагийн сурвалжлагч Киевээс шууд дамжуулсан мэдээлэлдээ цуврал дэлбэрэлт сонсогдож байгаа талаар мэдээлжээ. Украины нийслэлд дэлбэрэлт болсон талаар Украины УНИАН агентлаг ч баталсан байна. 

 

Түүнчлэн Харьков, Донецк мужийн Краматорск хотуудад дэлбэрэлт болсон талаар СNN мэдээлжээ. Харьковоос шууд дамжуулсан телевизийн мэдээний зураглалд дэлбэрэлт болж, дэлбэрэлтээс үүдэлтэй утаа гарч байгаа нь харагдсан байна. 

 

Gordon.ua  Киевт байх сурвалжлагчаас авсан мэдээллийг дамжуулахдаа 04:55-05:30 цагийн хооронд дэлбэрэлттэй төстэй таван удаагийн чимээ гарсныг онцолжээ. Харин ТАСС агентлагийн мэдээлснээр гал сөнөөх машинууд Борисполийн нисэх буудлын ойролцоо байх цэргийн анги руу явсан байна.

 

Украины УНИАН хэвлэлийн мэдээлснээр Украин даяар цэргийн объектууд руу халдсан, нэн тэргүүнд агаараас эсэргүүцэн хамгаалах ангиуд халдлагад өртсөн гэнэ. "Украины зэвсэгт хүчин эсэргүүцэл үзүүлж байна" хэмээн эх сурвалж мэдээлжээ.

 

Түүнчлэн "далавчит болон баллистик пуужин ашиглаж байгаа" хэмээн УНИАН мэдээлжээ.

Путин Донбасст цэргийн ажиллагаа явуулахаар шийдэв
 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энгийн ард иргэдийг хамгаалах үүднээс Донбасст тусгай цэргийн ажиллагаа явуулахаар шийдсэн талаараа хоёрдугаар сарын 24-ний өдөр мэдэгджээ. Энэ талаар Регнум агентлаг дамжуулсан байна. ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин