Оросын Батлан хамгаалах яам: Украины цэргүүд эсэргүүцэл үзүүлээгүй
2022-02-24

Украины армийн агаараас эсэргүүцэн хамгаалах системийг дарсан, Украины Агаарын цэргийн хүчний агаарын баазын дэд бүтцийг ашиглалтаас гаргасан гэж Оросын Батлан хамгаалах яам мэдэгджээ.

 

Түүнчлэн Украины хилийн албаны цэргүүд "ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй" хэмээн Оросын Батлан хамгаалах яам мэдэгдсэн байна. Мөн Украины хотуудад ямар ч цохилт өгөхгүй, иргэдэд ямар ч аюул занал учирахгүй хэмээн онцолжээ.

 

Хоёрдугаар сарын 24-ний өдөр Владимир Путин ард иргэддээ хандан мэдэгдэл хийж, Донбасст тусгай цэргийн ажиллагаа явуулах болсноо зарласан юм. Тэрбээр Украиныг эзлэн түрэмгийлэхгүй, харин цэрэгжилтийг нь зогсооно, цус асгарвал хариуцлагыг Украин хүлээнэ хэмээн цохон тэмдэглэж байлаа.

 

Путин Донбасст цэргийн ажиллагаа явуулахаар шийдэв
 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энгийн ард иргэдийг хамгаалах үүднээс Донбасст тусгай цэргийн ажиллагаа явуулахаар шийдсэн талаараа хоёрдугаар сарын 24-ний өдөр мэдэгджээ. Энэ талаар Регнум агентлаг дамжуулсан байна. 

Цэргийн тусламж үзүүлэхийг хүсэн Донбассын бүгд найрамдах улсууд Орост хандсан гэдгийг Путин сануулаад цэргийн ажиллагааны зорилго нь найман жилийн туршид Киевийн доромжлол, геноцидэд өртсөн хүмүүсийг хамгаалах явдал хэмээн Владимир Путин цохон тэмдэглэжээ. ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин