Зеленский: Хэлэлцээрийн үр дүнд итгэлгүй байна, гэхдээ багахан боломж бий
2022-02-28

Ням гарагт дэлхий дахины анхаарлыг татсан хамгийн том сэдэв нь сөргөлдөгч талууд болох Украин, ОХУ-ын хэлэлцээ байлаа. Оросын төлөөлөгчид Беларусийн Гомель хотод Украины талтай хэлэлцээ хийхээр ирсэн ч Украины тал Беларусьт хэлэлцээ хийхээс татгалзсан гэх мэдээлэл гарч байв. 

 

Украин улс Беларусиас өөр газар хэлэлцээ хийхийг санал болгож байсан бөгөөд хэдэн цагийн туршид ээлжлэн мэдэгдэл хийсний дүнд тэд Гомельд биш харин Беларусийн хил дээр "урьдчилсан болзолгүйгээр" хэлэлцээ хийхээр тохиролцсон талаар Регнум агентлаг мэдээлжээ. 

 

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Орос, Украины төлөөлөгчдийн хийх хэлэлцээ нь "багахан боломж" өгч байгаа талаар мэдэгдсэн байна. 


"Шуудхан хэлье, би энэ хэлэлцээрийн үр дүнд итгэхгүй байна. Гэхдээ тэд оролдоод үзэцгээе. Багахан ч атугай боломж байхад би Ерөнхийлөгчийн хувьд дайныг зогсоохыг оролдоогүй гэсэн эргэлзээг Украины нэг ч иргэдэд төрүүлэхгүйн тулд үүнийг хийнэ" хэмээн Зеленский мэдэгджээ.

 

Ийнхүү Украины тал Беларусийн хил дээр хэлэлцээ хийхийг зөвшөөрсөн нь Беларусийн Ерөнхийлөгч Зеленскийтэй утсаар ярьснаар хүрсэн үр дүн юм. 

 

"Александр Лукашенко Владимир Зеленскийтэй утсаар ярьсан. Украины төлөөлөгчид Украин, Беларусийн хил дээрх Припять голын нутагт урьдчилсан болзолгүйгээр Оросын талтай уулзана гэж улс төрчид тохиролцсон. Украины төлөөлөгчид хэлэлцээ хийх газар руу явах, хэлэлцээ хийх, тэндээс буцах үед Беларусийн нутаг дэвсгэр дээр байршуулсан бүх онгоц, нисдэг тэрэг, пуужингуудыг хөөргөхгүй байх үүрэг хариуцлагыг Лукашенко хүлээсэн" хэмээн Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн захиргаанаас мэдээлжээ. 

 

Украинтай хэлэлцээ хийх ОХУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Батлан хамгаалах яам, Гадаад хэргийн яамны ажилтнууд, Беларусь дахь Оросын Элчин сайд Борис Грызлов, Төрийн Думын олон улсын хорооны тэргүүн Леонид Слуцкий багтаж байгаа бол хэлэлцээрийн багийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский ахлаж байгаа аж. Харин Украины талаар хэлэлцээрт ямар хүмүүс ирэх талаарх мэдээлэл гараагүй байна.

 

Одоо Припять хотод шөнийн 01:40 цаг болж байна. Орон нутгийн цагаар хоёрдугаар сарын 28-ны өглөө хэлэлцээ болж магадгүй талаар Украин, Оросын хэвлэлүүд мэдээлжээ. 

 

 

 

Эргэн сануулахад, Путин Зеленскийтэй хэлэлцээ хийлгэхээр ОХУ-ын төлөөлөгчдийг илгээхэд бэлэн байгаа гэсэн мэдээллийг хоёрдугаар сарын 25-нд Оросын хэвлэлүүд дамжуулсан юм. Батлан хамгаалах яам, Гадаад хэргийн яам, Ерөнхийлөгчийн захиргааны төлөөлөгчдийг Украин руу илгээхэд бэлэн гэж Путиний хэвлэлийн нарийн бичгийн дарга  Дмитрий Песков мэдэгдэж байв. 

 

Үүнээс өмнө Владимир Зеленский Путинд хэлэлцээ хийхийг санал болгосон бөгөөд " Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчид дахин хандахыг хүсэж байна. Украины бүхий л нутаг дэвсгэр даяар байлдаан болж байна. Хүмүүсийг үхэлд хүргэж байгаа энэ үйлдлийг зогсоохын тулд хэлэлцээрийн ширээний ард сууцгаая" хэмээн Зеленский мэдэгдэж байв. 

 

Ням гарагт гарсан өөр нэг анхаарал татсан, түгшүүртэй мэдээлэл нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин  цөмийн зэвсгээ байлдааны жижүүрийн онцгой горимд оруулахыг тушаасан явдал байлаа. Энэ нь барууныхны "түрэмгий мэдэгдэл"-тэй холбоотой гэж тэрбээр Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Ерөнхий штабын дарга Валерий Герасимов нартай Кремльд уулзах үеэрээ мэдэгдсэн байна. Оросын тогтоон барих стратегийн хүчний бүрэлдэхүүнд стратегийн довтолгооны болон батлан хамгаалах хүч багтдаг. Довтолгооны хүч нь пуужин болон тив алгасах тусгалтай агаарын комплекс, алсын тусгалтай, оновчтой зэвсгүүд, стратегийн болон алсын бөмбөгдөгчдийн зарим хэсэг, шумбагч онгоц, хөлөг онгоц, пуужин тээвэрлэх тэнгисийн нисэх хүч багтдаг юм. 

 

ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ: Украиныг тойрсон нөхцөл байдал

02 дугаар сарын 21:

Путин Донецк, Луганскийг хүлээн зөвшөөрч, цэргээ оруулахаар боллоо
 

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Украинаас салан тусгаарлаж, өөрсдийгөө тунхагласан Бүгд Найрамдах Донецк Ард Улс, Бүгд Найрамдах Луганск Ард Улсыг хүлээн зөвшөөрч, улмаар энэ хоёр улстай найрамдал, хамтын ажиллагаа, хамтын тусламжийн гэрээнд гарын үсэг зурлаа. ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-03-23
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-03-23
Украйны энэ чөтгөрт ийм байдалд улс орноо хүргэхгүй асуудлыг шийдэх боломж байсан.америк өвгөн өөс болж энэ орон нурам боллоо
2022-03-02
Iim balai uher shig zuruud terguuntei uls tusgaar ogtnoloo amarhan aldana Surgamjtai
2022-02-28
Комбат.ру:
Энэ Товаришыг устгах хэрэгтэй
2022-02-28
хошин шогийн жүжигчинээр биш цэрэг стратегийн ухаан , дэлхийн нийтийн мөн чанар ,геополитикийн ухаан сайтай хүнээ олж ерөнхийлөгч болгохгүй дээ. Олон ангит сериалд тархиа угаалгаж ийм жүжигчинг сонгодог нь алдаа. Манайх алдахгүйн тулд залуучууд бид авилгачдыг сонгодоггүй байх ёстой.
2022-02-28
энэ үхвэл таарна:
Ухаан муутай дээр нь зөрүүд, ардаа АНУ-д барьцаалагдсан жинхэнэ хогийн гар байна
2022-02-28
зочин:
“Үхэл нь ирсэн хулгана муурын сахлаар оролдоно” гэсэн үг байдаг. Үхэл нь ирсэн Америкийн утсан хүүхэлдэй Зеленский гэдэг хулгана Путин гэдэг орос мууранд бариулж үхэх нь тодорхой боллоо.
2022-02-28
зочин:
“Унтаж байгаа баавгайг сэрээж болохгүй. Заавал бариулдаг” гэсэн үг байдаг. Америкийн утсан хүүхэлдэй Зеленскиий Оросын унтаж байгаа баавгай Путиныг сэрээлээ. Одоо Путинд бариулж идүүлэх нь тодорхой боллоо.
2022-02-28
зочин:
Орос улс хэнийг ч эзлэн түрэмгийлээгүй. Харин АНУ, Англи, ХБНГУ, Франц мэтийн улсууд Африк тивийг бүхэлд нь, Австрали, Энэтхэг, Ойрхи дорнодын улс орнууд, Латин Америкийн улс орнуудыг цэрэг зэвсэгийн хүчээр шууд эзлэн түрэмгийлж, хүн ардыг нь алж хядан боолчиж, газар нутаг, байгалийн баялагийг нь зуу, зуун жил хуу тонон дээрэмдсэн гутамшигт түүхтэй билээ. Украины ард түмнийг Америкийн бууны нохой Зеленскийн хэт үндэсэрхэх үзэлтнүүдээс болон Донецк, Луганскийн бүгд найрамдах улсуудад тусламжийн гараа сунгаж, эдгээр улсуудыг Америк, Англи, ХБНГУ, Европын дээрэмчдээс хамгаалж байгаа агуу их Орос улсыг буруутгах эрх хэнд байхгүй. Оросыг хэн буруутгана тэр жинхэнэ дээрэмчин мөн болой.
2022-02-28
зочин:
Монголын усан тэнэг удирдагчид (УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд)Украины асуудлаар дэлхийн зартай дээрэмчин Америк, Монголын минь мөнхийн хөрш агуу их Орос хоёрын хэний талд орохоо мэдэхгүй өмдөндөө шээсэн мэт алцагнаж байна. Уг бидний өвөг дээдэс их эзэн Чингэс хаан өмнө зүгт тангууд байгааг өглөө бүр сануулж бай гэж хойч үедээ захиж, эх орныхоо төлөө цогтой тэмцэгч Галданбошигт, Богд хаан, сайн ноён хан Намнансүрэн,их жанжин Сүхбаатар, Чойбалсан, суут удирдагч Цэдэнбал нар бүгдээрээ л Оросын удирдагчдыг "Баатар цагаан хаан" гэж хүндэтгэн авайлдаг байсан юм шүү. Иймээс энэ эгзэгтэй мөчид Монгол улс маш хурдан "Оросын баатар цагаан хаан" агуу удирдагч Путиныг шууд дэмжсэн мэдэгдэл гаргах нь Монгол улсын хойшдын тусгаар тогтнолын жинхэнэ баталгаа болно шүү дээ. Даан ч манай усан тэнэг удирдагчид дэндүү удаан алцагнах юм байна л даа.
2022-02-28
зочин:
Ограничительная Предписывающая информация информация Материальные объекты на входе' Описательная информация о материальных объектах на входе Преобразование Материальные ‘ объекты на выходе Описательная информация о материальных объектах на выходе Ресурсы Оборудование, персонал
2022-02-28
Путин Гитлэр шиг сэтгэл мэдрэлийн өвчтэй нь тодорхой боллоо. Цөмийн зэвсэг хэрэгдэж Дэлхийг бүхэлд нь устгахаар шийджээ
2022-02-28
Зочин:
Оросууд бардаггүй дээ, алуулаад дуусах нь. Одоо цөмийн бөмбөгөөрөө айлгаж хэллээ
2022-02-28