ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ: Украиныг тойрсон нөхцөл байдал
2022-02-25

02 дугаар сарын 21:

Путин Донецк, Луганскийг хүлээн зөвшөөрч, цэргээ оруулахаар боллоо
 
Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Украинаас салан тусгаарлаж, өөрсдийгөө тунхагласан Бүгд Найрамдах Донецк Ард Улс, Бүгд Найрамдах Луганск Ард Улсыг хүлээн зөвшөөрч, улмаар энэ хоёр улстай найрамдал, хамтын ажиллагаа, хамтын тусламжийн гэрээнд гарын үсэг зурлаа. ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ

Владимир Путин: Одоо Минскийн хэлэлцээр гэж байхгүй

ОХУ-ын Ерөнхийлөгч хоёрдугаар сарын 21-ний үдэш Бүгд Найрамдах Луганск Ард Улс, Бүгд Найрамдах Донецк Ард Улсыг хүлээн зөвшөөрөх шийдвэр гаргасан. Тэрбээр хоёрдугаар сарын 22-нд Оросын сэтгүүлчидтэй уулзан, энэ сэдвээрх асуултад хариулжээ. 

- Одоо Минскийн хэлэлцээр яах вэ?

- Бид найман жилийн туршид энэ хэлэлцээр дээр ажилласан. Бид энэ хэлэлцээрийг хэрэгжүүлэх сонирхолтой байлаа. Хэлэлцээр нь харилцан буулт хийсний үр дүн байсан бөгөөд үүнд хүлээн зөвшөөрөгдөөгүй улсуудын удирдагчдын гарын үсэг байсан. Тэдний нэг нь дараа нь Украины тусгай албаныхны гарт амиа алдсан юм. Энэ бол улс төрийн аллага. ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ

Хоёрдугаар сарын 23

Украин Путиний тавьсан нөхцлийг хүлээн авахаас татгалзав
 
Крымийг Оросынх гэж хүлээн зөвшөөрөх, НАТО-д элсэхээс татгалзах, цэрэгжилтээ зогсоох гэсэн Оросын Ерөнхийлөгчийн шаардлагуудыг биелүүлэх боломжгүй гэж Украины Ерөнхий сайд мэдэгджээ. ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ

Хоёрдугаар сарын 24 

Донецк, Луганск Путинээс цэргийн тусламж хүсжээ
 
Бүгд Найрамдах Луганск Ард Улс болон Бүгд Найрамдах Донецк Ард Улсын тэргүүнүүд Путинд хандан "Украины Зэвсэгт хүчний зүгээс ирж буй түрэмгийлэл"-д хариу өгөхөд тусламж үзүүлэхийг хүссэн захидал ирүүлжээ. Энэ талаар Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдээлсэн байна. ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ 

Украинд онц байдал тогтоолоо

Украины Дээд Рад тус улсад онц байдал тогтоох тухай Ерөнхийлөгч Владимир Зеленскийн зарлигийг баталлаа.ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ 

Путин: Бид үйл явдал яаж ч эргэсэн энэ бүхэнд бэлэн
 
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энгийн ард иргэдийг хамгаалах үүднээс Донбасст тусгай цэргийн ажиллагаа явуулахаар шийдсэн талаараа хоёрдугаар сарын 24-ний өдөр мэдэгджээ. . ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ

Байден: Путин санаатайгаар дайныг сонголоо

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Донбасст тусгай цэргийн ажиллагаа явуулахаар шийдсэнтэй холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдэл хийсэн талаар Ройтерс агентлаг мэдээллээ. ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ

CNN: Украины том хотуудад дэлбэрэлт боллоо
 
CNN агентлагийн сурвалжлагч Киевээс шууд дамжуулсан мэдээлэлдээ цуврал дэлбэрэлт сонсогдож байгаа талаар мэдээлжээ. Украины нийслэлд дэлбэрэлт болсон талаар Украины УНИАН агентлаг ч баталсан байна. ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ

Оросын БХЯ: Гагцхүү цэргийн дэд бүтцэд цохилт өгч байна
 
ОХУ Донбасст тусгай цэргийн ажиллагаа явуулах шийдвэрийг Оросын Ерөнхийлөгч Владимир Путин хоёрдугаар сарын 24-ний өдөр гаргасан. Үүнээс хойш нэг их удалгүй, байлдааны бэлэн байдалд байсан цэргүүд нь Украинд цохилт өгч эхэлсэн юм. ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ

Хоёрдугаар сарын 25

Украинд 137 хүн амиа алдаж, Орост дайныг эсэргүүцсэн жагсаал болов
 
Хоёрдугаар сарын 24-ний өдөр Путин Украинтай дайтаж эхэлснийг Оросын иргэд эсэргүүцэн Эрхүү, Омск, Астрахань, Тольятти, Саратов, Владивосток зэрэг хотуудад ганцаарчилсан эсэргүүцлийн ажиллагааг зохион байгуулсан байна. Мөн өдрийн үдэш Москва, Петербург хотуудад олныг хамарсан жагсаал, цуглаан болжээ. Харин ийнхүү жагсаалд оролцсон хүмүүсийг Оросын цагдаа нар саатуулж эхэлсэн бөгөөд орон даяар 1,5 мянган хүн саатуулагдсан талаар хүний эрхийг хамгаалагчид мэдэгдсэн байна. ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ

Зеленский: Европынхон айж байна, хариу өгөхгүй байна
 
"Москва Украины төвийг сахисан статусын талаар ярилцахад бэлэн байгааг сонслоо. <...> Би өнөөдөр Европын орнуудын 27 тэргүүнээс биднийг НАТО-д авах эсэхийг асуусан. Бүгд л айж, хариу өгөхгүй байна. Бид айхгүй, юунаас ч айхгүй, улс гүрнээ хамгаалахаас айхгүй, Оросоос айхгүй байна. Бид манай орны аюулгүй байдлын баталгаа, төвийг сахисан статус гээд бүх зүйлийн талаар Оростой ярилцахаас айхгүй байна" хэмээн Зеленский мэдэгджээ. ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ

Улс орнуудын ОХУ-ын эсрэг тавьсан хоригт энгийн иргэд нь ч өртөж эхэллээ

Украинд цэргийн ажиллагаа эхлүүлсэн нь Оросын эдийн засагт сөргөөр нөлөөлж эхэллээ. Рубль болон Оросын компаниудын хувьцааны ханш унаж, санхүүгийн гүйлгээнд хязгаарлалт тавигдаж эхэлсэн байна. Барууны орнууд хоригоо чангатгаж, Оросын банкууд төдийгүй энгийн иргэд ч хоригт өртөж байгаа юм. ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ

Оросын танкууд Киевийн зүг хөдөлжээ
 
Оросын танкууд баасан гарагийн өглөө Киевийн зүг хөдөлсөн талаар Украины армийн Ерөнхий штаб дахь эх сурвалжууд мэдээлсэн гэж "Украинская правда" сонин мэдээлжээ. Үүний дараа Ерөнхий штаб энэ мэдээллийг албан ёсоор баталсан байна. ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ

Зеленский: Энэ бүхэн 1941 оныг санагдуулж байна
 
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский баасан гарагт дахин ард түмэндээ хандан мэдэгдэл хийлээ. Тэрбээр энэ мэдэгдэлдээ цэргүүд нь иргэний объектуудад халдахгүй гэж Орос мэдэгдэж байгаа нь худал хэмээсэн байна. Байлдааны ажиллагаа эхэлсэн эхний өдөр л улсыг нь эзлэх санаархлаа биелүүлэхэд нь Украины арми саад болсон гэж Зеленский мэдэгдлээ. ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ

Франц. Европ, АНУ-ын алинд нь ч Оростой байлдах хүсэл алга
 
Оростой байлдах хүсэл Европт ч , АНУ-д ч байхгүй гэж Францын Батлан хамгаалахын сайд Флоранс Парли мэдэгджээ. ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ

Shuud.mn
Сонин хачин
DR. ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023-04-21

2023-02-04