Турк: Гал зогсоогоогүй цагт Орос, Украины хэлэлцээ үр дүнд хүрэхгүй
2022-03-02 10:28

Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу Орос, Украины асуудлаар хийсэн мэдэгдэлдээ мөргөлдөөн, буудалцаан үргэлжилж байгаа үед энэ хоёр орны хэлэлцээ үр дүнд хүрэхгүй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. 

 

"Гал зогсоох хэлэлцээ хийх ёстой. Үүний дараа улс төрийн асуудлуудыг хэлэлцэх хангалттай хугацаа гарч ирнэ. Одоо тулгамдсан асуудал бол гал зогсоох тохиролцоо. Тэд нэн тэргүүнд гал зогсоох горим тогтооно гэж бид хүлээж байна" хэмээн Туркийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ.

 

Энд дуулгахад, гуравдугаар сарын хоёрны өдөр Орос, Украин хэлэлцээний хоёрдугаар шатыг явуулахаар болсон талаарх мэдээлэл гарсан. Өмнө нь сөргөлдөгч талууд Беларусь, Украины хил дээр хоёрдугаар сарын 28-ны өдөр уулзсан юм.

 

ОХУ, Украин: Тэд өнөөдөр дахин хэлэлцэнэ
 

Орос, Украины хэлэлцээний дараагийн шат гуравдугаар сарын хоёрны өдөр болохоор талууд өмнө нь тохиролцжээ. Энэ талаар Оросын талын төлөөлөгчдөөс авсан эх сурвалжтайгаар ТАСС агентлаг мэдээлсэн байна. Оростой дахин хэлэлцээ явуулахын тулд Оросын тал гал зогсоох ёстой гэж Владимир Зеленский мэдэгджээ. ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ

Shuud.mn
Сонин хачин