Түгжрэлийг ялах ЭХНИЙ шийдэл 
2022-03-03

Иргэний санал

 

Айл бүрийн орлого, ААН бүрийн бүтээмж, улс орны хөгжилд гай, чөдөр болсон түгжрэлийг шийдэхийг хүлээсээр зургаан жил боллоо. Тээр жилийн “Гудамж” төслийн уулзвар шинэчлэл, дугаарын хязгаарлалт, нэгдүгээр эгнээг чөлөөлөх энэ гурав л нам зогсоочихгүй өдийг хүргэлээ. Түүнээс хойш юу хийж хэдэн тэрбум зарцуулсныг хэн ч үл мэднэ. Түгжрэлийн түм буман шалтгаанаас тоймтой хэдийг түүж, шийдэл хайя хамтдаа.

 

 

Асуудал ба шалтгаан

 

Бид жинхэнээсээ бөглөрсөн, удахгүй нам зогсоно. Буруу хүрдтэй машинаа хориглоё, өндөр татвар авья, зам нэмж барья, гүүр, гүүрэн зам тавья, төлбөр авч нэвтрүүлье, метро барья, бүр давраад хөдөөнийхнөө хөөе... Улиг болсон, мөнгө үнэртсэн, иргэдээ ялгаварласан санаанууд хөвөрсөөр. Гэвч шийдсэн нь үгүй

 

Уучлаарай, иргэн бүр автомашин эзэмших тэгш эрхтэй, хэн ч хорих эрхгүй. Их машинтай, бага замтай нь асуудал нь биш харин иргэн бүр машинаа зөв зохистой хэрэглэх бодлогын зохицуулалтгүй, төр өөрөө, хот өөрөө энэ хотод машингүйгээр амьдрах аргагүй болгож байгаад л асуудал байна. Ирдэггүй, багтадгүй автобус хүлээж даарснаас тухтай бас бараг хямд, алхсанаас аюулгүй бөгөөд хордохгүй, таксидаж мөнгө үрэхгүй түгжээндээ утсаа ухах нь дээр учраас яаж ийгээд лизингидээд машинтай болж байгаа нь ард бидний буруу биш.

 

Ард түмэн тэнэг биш, ямар нэгэн хамгийн дөхөм аргаар, бага зардлаар орчиндоо зохицон амьдардаг гэдгийг мартаж болохгүй. Зөв бодлого, зохицуулалт байвал “усыг нь уувал ёсыг нь дагах”-аа бид бас чадна

 

Машинтан бүр хотын төвд ажил ажлынхаа ойролцоо байр сууц, байгууллага, замын зорчих  хэсэг, зам талбай, зүлэг мод, явган хүний зам, хайрлахгүй нүх сүв олон чихэлдүүлэн тавиад орой бөглөрөнхөн харьдаг. Яагаад? Ажилдаа явах ёстой, хүүхдээ хүргэх ёстой ч бас машинаа үнэгүй тавьдаг учраас, өглөө л эрт очиж чадвал хэрэг бүтдэг учраас.  Харин төрийн шийдэл нь азгүй нэгнийг нь ачиж даапаалдаг.

 

Хурдан эхлүүлж болох, зардал багатай, бүгдэд хожоотой шийдэл байхгүй гэж үү?

 

Шийдэл

 

Дугаарын хязгаарлалтын бүс доторх улсын төсвөөр барьсан болон нийтийн эзэмшлийн зам талбайд машин зогсож болох бух газрыг зурагжуулан зогсоол болгон дугаарлах, нийтийн эзэмшилд байгаа зориудын ногоон байгууламжаас бусад (зам, гүүр, далан, дулааны шугамын хажуу гэх мэт) бүх газрыг түр болон бүр зогсоол болгож дугаарлах,  байгууллага, ААН бүр өөрийн эзэмшилд байх газрын явган зам, зүлэг мод, онцгой хэрэгцээнээс бусад бүх талбайг зогсоол болгож тохижуулах, дугаарлахыг шаардах,  олгогдсон ч ирээдүйд ашиглах зорилготой хашсан хашаагүй газруудыг ашиглаж эхлэх хүртлээ түр зогсоол болгон тохижуулахыг шаардах. Үүний үр дүнд олон мянган албан ёсны зогсоол бий болно. Хоёр сарын л ажил.

 

Хувь, хувьсгалын дугаарлагдсан зогсоол бүрийг хамруулах боломжтой, хэрэглэгч зогсоолд зогссон, хөдөлсөн цагаа бүртгүүлэх, төлбөрөө хийх, хянах, гомдол гаргах боломжтой, төлөгдсөн төлбөрөөс зогсоолын эзэнд, торгуулиас хянагч нарт саадгүй хуваарилагдан очих гар утасны aппликэйшн зохиолгох. Хоёр сарын л ажил. Нэр нь ТҮГЖРЭЛГҮЙ УЛААНБААТАР.

 

Иргэд зогсоолд тавихдаа өөрийн машинаар бүртгүүлсэн аппликэйшндээ зогсоолын дугаараа бүртгүүлнэ, явахдаа ЯВЛАА, БАЯРЛАЛАА товчоо дарлаа. 2-3 товч, 20-30 секунд. Амархан.

 

Иргэд ухамсаргүй шүү дээ гэж үү? Тийм байж болно. Хянадаг хүн бас бий. Ажил хийх хүсэлтэй иргэд сургалтанд хамрагдаад эрхээ аваад хянагч хийнэ. Өөрийн гэрийн ойролцоо эсвэл хүссэн байрлалын 20-100 зогсоолыг хариуцан машинаа тавиад бүртгүүлээгүй, хүний дугаар оруулсан, яваагүй байж ЯВЛАА дарсан, дугаарлаагүй байрлалд тавьсан иргэнийг апп-аараа илрүүлэн зургаар баталгаажуулж, 8 цагийн төлбөрөөр торгоно. 1 цагийн төлбөр хэмнэх гэж 8 цагийн төлбөр төлөх “ухамсаргүй” хүн цөөрөх биз. Торгуулийн ихэнх мөнгө хянагчид очно. Өөр бусад зөрчлүүд байж болно. Тус бүрд тохирсон торгууль бодоод олчиход ядах юмгүй.

 

Хүн бүр апп ашиглаж чадахгүй шүү дээ гэж үү? Хүүхэд рүүгээ утасдаад зогсоолын дугаараа л хэлнэ биз. Яваандаа сурчихна аа. Туркээс бараа захиалаал байдаг биз дээ.

 

Төлбөрөө төлөхгүй шүү дээ гэж үү? Нийт төлбөр 50 мянгаас хэтэрсэн эсвэл эхний сарын дотор төлөөгүй бол зогсоолд зогсох эрхгүй бөгөөд хэрвээ зогссон бол хянагч апп-аараа шууд ачигч дуудчихна. “Амжаад” аваад явчихаа тэд мэднэ. Маргаан гарахгүй.

 

Төлбөр хэд вэ гэж үү? Бүгдээрээ бодьё. Зорилго бол өндөр төлбөр авахдаа биш ээ. Албан ёсны зогсоолд хэрэгцээгээрээ төлбөрөө төлөөд ажил амьдралаа цэгцэлье. Сэлгүүцдэг нь ажилтайдаа саад болохоо больё, баян ядуу, эрт босдог босдоггүй, соёлтой соёлгүйгээсээ хамаарахгүй, шударгаар машинаа зөв зохистой хэрэглэе, зогсоол биш зүлэг мод, орц гарцаа, явган замаа сүйтгэж, хотоо новш болгож, төсвийн мөнгөөр тохижуулсан болж мөнгө иддэгийг нь болиулья гэж байгаа биз дээ бүгдээрээ.

 

 

Мэдээж, байрлалаас хамаараад ялгаатай. Хотын төвөөрөө дунджаар 10 минут тутамд 200 төгрөг, үргэлжилсэн 4 цагаас дээш бол 20% хямд.  22:00-08:00 цагт бүх зогсоол 500 төгрөг. Хувийн зогсоол өөрсдөө үнээ тогтоог. Жаахан захдуухан өдөржин тавиад 3000 төлдөг байвал түгжирч бухимдаж, ажлаа алдаж, бензинээ шатааж бухимдаж байхаас дээр биш үү? Хэрэгжүүлээд үзье. Ихдээд, багадаад байвал өөрчлөх амархан. Хувийнхны үнэ ч зах зээлийнхээ жамаар тогтоно биз. Хувьсгалынхыг ч, шаваад байгааг нь үнэтэй, хоосроод байгааг нь хямд болгож өөрчилж бас чадна. Юу ч гэсэн хувь, хувьсгал нийлээд хэдэн зогсоол шинээр бий болж нийт хэд болох нь вэ, зурья, тоольё. Одоо байгаа зогсоол нь хэд бол, мухар тоо эрх биш эрхтэн дархтануудад байдаг биз.

 

Ингээд болоо гэж үү?  Арай болоогүй. Албан ёсоор зогсоол болгож болох хувь, хувьсгалын бүх байрлал зогсоол болсон тул одоо бусад бүх байрлалд зогсож болохгүй. Хайр найргүй ачна.

 

Магадгүй, зогсоол цөөдөх байх. Иргэд, ААН-үүд газраа зогсоол болгох бизнес санал тавин дэмжье. Өөрийн газраа тэгшлээд нягтруулаад, хайрга асгаад, тоос шороог нь дараад, зүлэг мод тойруулж тарих иргэн, ААН-д  нэмсэн зогсоолын тоогоор мөнгөн урамшуулал, тухайлбал сая төгрөг өгье. 3 жил өөрчлөхгүй нөхцөлөөр, өөрчлөх бол үлдсэн хугацаагаараа авсан мөнгөнөөсөө буцааж төлөг. 10 тэрбумаар 10000 зогсоол бий болог. Дутвал 30 тэрбумаар 30000 зогсоол амилуулья.

 

0.07 га хашааны газартай иргэн 20 машины зогсоолтой болоод 20 саяын дэмжлэг аваад өдөрт дор хаяж 100 мянга, сардаа 3 саяын орлоготой болог л дээ.

 

Хотын төвийг тойрсон түр болон бүр зогсоолын бизнес цэцэглэг л дээ. Бүгд ТҮГЖРЭЛГҮЙ УЛААНБААТАР апп-аараа төлбөрөө авчихна. Апп дээрээ зогсоол эзэмшигч үнээ өөрөө зохиох боломж нээлттэй тул байрлал сайтай нь үнэтэй, тааруухан нь хямд, хүмүүс ажлынхаа ойр орчимд аль хямдад нь тавиад алхана биз. Улаанбаатар өөрөө тийм ч том биш тул хүн бүрт 10-15 минут алхаад ажилдаа очих зогсоол олдох л болно. Зогсоолоо дагаад угаадаг арчдаг, халаадаг, хүргэдэг бизнес бий болог.

 

Хамгийн хэцүү хэсэг

 

Дугаарын хязгаарлалтын бүсэд буй орон сууцны оршин суугчид машинаа хаана тавьж хонох вэ?

 

  • Шөнө бүх зогсоол хямд болно гэснийг санаарай. Мөн зөвхөн шөнийн цагаар зогсоол болгох боломжтой замуудад зогсоол зурна.

  • Оршин суугчид ойр орчмынхоо зогсоолыг бүтэн жилээр нь шөнийн цагаар тавих эрхээ авч болно. Тийм зогсоолд бусад цагт машин тавихад 22 цагаас эхлэн хувийн зогсоол болно шүү гэдэг анхааруулга апп-аар мэдэгдэнэ, цаг болмогц машинаа аваарай гэж дохио ирнэ. Хэнэггүйтвэл ачигдана. Эзэн өөрөө өглөө авахгүй бол өдрийн тарифаар төлбөр бодогдоно. Зөвхөн шөнийн зогсоолд тавиад авахгүй бол ачигдана. 

  • Хотхонууд, байрууд одоо байгаа боломжит зогсоолоо дугааржуулж зураад, төлбөртэйгээр хүмүүстээ хуваарилна. Эзэмшигч эзгүй үед чинь өөр хүн төлбөртэйгээр болон төлбөргүйгээр тавьж болох эсэхийг апп-даа зааж өгнө. 

  • Машин багталцахгүй хотхон байрныхан СӨХ хороо, хотын захиргаанд хүсэлт гаргаж, ойр орчимдоо буй зогсоол болгож болох нийтийн эзэмшлийн газрыг ашиглах зөвшөөрөл авч зогсоол болгоод, хүмүүстээ төлбөртэйгээр хуваарилаад, сул үед нь төлбөртэйгээр бусад хүн ашиглаж болохоор зохицуулна.

 

Хаана ингээд шийдсэн юм бэ гэж үү? Уншигч та гадаад дотоодод явсан л байх. Аль улсын аль хотын төв рүү машинтайгаа ороод байр сууцны булан тохой олоод, бордюр давуулаад, зүлэг дайраад тавьсан машин харсан бэ? Манай хотод бол 500 саяын жийп зүлэг голлоод хаа сайгүй, хээвнэг зогсоно. Тэдний гудамжаар нэг эгнэх машин үнэгүй тавиатай гэж бодож байна уу? Үгүй. Манайд бол улаан зам дээр цагдаатайгаа, ачигчтайгаа, уурласан жолоочтойгоо зам бөглөөд л, хэрэлдээд л зогсож байна, өдөр бүр. Барилга байшингийн дунд байх жижгэвтэр төлбөрт зогсоол улсынх бөгөөд дандаа тиймээрээ байна гэж бодож байна уу? Үгүй. Түр зогсоол. Барилгаа баригдаж эхлэхийг хүлээж байгаа газар.

 

Монгол хэдий газар нутаг томтой ч, газраа иргэдээсээ харамламааргүй ч, та бид ганц хотын төвдөө машинаа заавал үнэгүй тавина гэж зүтгэхийм үү. Үүнээсээ үүдсэн түмэн бэрхшээлдээ живсээр, бухимдсаар хаа хүрэх вэ?

 

Бид л зогсоолтой болгоод өгөөч, төлбөрөө төлөөд ажил амьдралаа бодьё гэхгүй бол энэ улс төрчид чинь, эрх мэдэлтнүүд чинь наанаа иргэдээ 1000 төгрөгөөр мөлжөөд яахав бослого тэмцэл гарна гэх мөртлөө цаанаа тэр ч дүүжин зам, энэ ч гүүрэн зам, машин болгонд чип суулгана ч гэнэ үү зуу зуун тэрбумаар нь үрэх гээд явааг сонсоо биз дээ?

 

Хэн, хэрхэн хэрэгжүүлэх вэ? Шийдвэр гаргаж, бодлогоор дэмжин, хөрөнгө гаргаж үр дүнд хүргэх хотын захиргааны үүрэг оролцоо, хийх ажил:

 

  • Зогсоол болгох боломжит бүх нийтийн зам, талбайг зурагжуулах. Төсвийн дэмжлэгтэйгээр заасан хугацаанд нийтийн эзэмшлийн зогсоолын зам дээрх зогсоолын зураг, шинэ зогсоолыг байгуулах, тэмдэг тэмдэглэгээ хийх, засвар арчилгаа, хянагч ажиллуулах менежмэнт хийж, орлогын 20% авч 10 жил ашигтай ажиллах онцгой эрхтэй компанийг шалгаруулах төлбөртэй тэндэр зарлах.

  • ТҮГЖРЭЛГҮЙ УЛААНБААТАР гар утсанд ажиллах аппликэйшн зохиох, ажиллуулах, төлбөр тооцоо, бусад бүхий л ажиллагааг хариуцах, орлогын 10% авч 10 жил ашигтай ажиллах онцгой эрх эзэмших мэргэжлийн компанийг шалгаруулах төлбөртэй  тэндэр зарлах.

  • Нэмж зогсоол байгуулж болох нийтийн эзэмшлийн хог шарилж овоорсон хашаа сараалжаар хаасан газруудаа ялгаж зураглал хийх, газар олголтын завсар гээгдсэн мухар, нарийн ашиглалтгүй хэсгээ ойр орчны иргэд ААН, байгуулагууддаа зогсоолоо тэлэх, явган зам гаргах, зүлэг мод тарих зориулалтаар эзэмшүүлэх, шаардаж хийлгэх.

  • ААН, иргэдэд олгогдсон ч ашиглалтгүй байгаа хашаатай хашаагүй газруудын зураглал хийж, зогсоол болгохыг шаардах, заасан хугацаанд хийлгэх, дэмжлэг үзүүлэх.

  • ААН, иргэдэд зогсоол байгуулах санхүүгийн дэмжлэгийг олгох журмыг гаргаж хэрэгжүүлэх.

 

Гарах үр дүн

 

Тэдэн тэрбумыг зараад, түгжрэл тэдэн хувиар буурна гэж дэмийрмээргүй байна. Зөндөө сонслоо. Та биднээс л хамаарна. Харин ард бид богино хугацаанд зогсох зогсоолтой, давхих замтай болмоор байна. Ургаж болдог зүлэгтэй, дайруулаагүй хайстай, мөргүүлээгүй шонтой, эмтэрч унаагүй бордюртай, шороо хийсдэггүй гудамжтай, хулгайлж биш “ухамсаргүйтсэн”-ийг ачдаг ачилтын үйлчилгээтэй больё. Явж болдог явган замтай болсон бид ажилтай бол машинтайгаа, албагүй бол алхдаг болмоор байна. Их биш хөрөнгөөр богино хугацаанд иргэд ААН-үүдийнхээ оролцоотойгоор далайцтайгаар хийж болох ажил биш гэж үү? Харин хот та саадгүй урсах замуудтай, жирийтэл зогсоолдоо зогсох машинтай, алаглах цэцэг, ногоорох зүлэгтэй, инээмсэглэн алхах иргэдтэй болмоор байгаа биш гэж үү?

 

Цаашаа яах вэ гэж үү? Энэ зогсоолын шийдэлд гаргасан хөрөнгө нэг их удахгүй зогсоолын төлбөрөөс эргэн нөхөгдөнө. Түүгээрээ дугаарын хязгаарлалтын бүсээсээ тэлж энэ зарчмаараа явуулья. Яаруу барьсан зогсоолуудаа янзал, ойр орчныг нь тохижуул, тэмдэг тэмдэглэгээгээ шинэчил, гоё ганган болго гээд хэрэгжүүлэгч компанидаа өгье. Мөнгө нь байгаа бол илүү ч хурдтай хиймээр байна.

 

 

Нэгэнт төлбөрийн аппликэйшн байгаа тул аймгийн төвүүд хамрагдаад өөр өөрийн төвөөсөө эхлээд зогсдог болон зогсдоггүй газраа ялгаад хөгжье. Аль ч хот суурин газар төвөөсөө эхлэн гял цал болоод тэлээд явдаг. Одоо л эхлэхгүй бол урд хийснээ  давж дайрч зогсоол болгоод, өвөл нь утаа үнэртэж, зун нь шороо амталж хэдий болтол амьдрах юм бэ?

 

 

Нийслэлд хуваарилсан 420 тэрбумаасаа багахан хэсгийг нь энэхүү ЗОГСООЛ санаачлагад зарцуулж өгөөч. Зайлшгүй тавих автозамаа тавина л биз. Зэрэгцүүлээд энэ жил хотын төвийн барилга байшин, албан газрууд, сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийн хэрэггүй хашаа хороонуудаа буулгаад, задлаад явган зам, дугуйн зам тавиад, зүлэг мод тариад өгөөч. Бид машинаа тавиад алхая.

 

Байгаа зам, уулзвар, замын голд байгаа траншейний нүхээ, энхэл донхол, нүх сүвээ тэгшлээд өгөөч. Шинэ замаас олон дахин хямдхан биз дээ. Явган гарц, цагаан шугамаа тодруулаад өгөөч. Бид хурдан хурдан яваад өнгөрмөөр байна. Өглөө болгоны түгжрэлийн үзүүр болохгүй зогсоолд орох гэсэн машины ард, орой болгоны түгжрэлийн үзүүр Таван шар, III, IY хороолол, Долоон буудал, Дамбадаржаа, Офицеруудын ордон, Дүнжингаравын уулзварын цаана байх хагарсан зам тойрч гарах гэж мөлхөж байгаа машины ард байдгийг замын цагдаа нь ойлгоод хотдоо хэлдэг байлгүй дээ. Өдөрт нь нөхөөд өгөөч.

 

Ирээдүйн хотын төв маань машинтай чихдэг биш, хурдан дөхөөд төлбөртэй зогсоолдоо тавиад алхдаг хот баймаар байна. 

 

Та ойлгож дэмжиж байвал саналаа хэлнэ үү. 

 

Дараачийн санал НИЙТИЙН ТЭЭВЭР. Тун удахгүй…             

 

МБҮА-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Эрдэнэбаяр

 

Shuud.mn
Сонин хачин
Утаа, түгжрэл бол дарга нарын мөнгө хармаалах гол арга. Одоо түгжрэл арилна гэж итгэж өөрийгөө хуурах хэрггүй
2022-06-10
Цөөн хүн амтай орныг гадныхан албаар ингэдэг байх
2022-03-08
Selenge:
1.Ikh deed surguuliudug hotoos nuulgeh 2. Surguuliudin hothon barih ajlig barilgin companiudad songon shalgaruulj olgih. Hothon barih Gazar bolon hothon tuluvlultiig turuus hariutsaj demjij tuslah. 3. Oyutni hothond uilchilgeenii tuv geh metiig barij Oyutnuudig ajlin bairaar hangah. 4. Oyutni bair barij oyutnuudad hungululttei uneer tureeselbel Hotod tugjree ih buurna. 5.Mun turiin negdsen uilchilgeenii bairuudig hotin zahuudad bii bolgoj zogsooluudaar hangah. 5.Technic, Automashin, Barilgin zahuudig hotoos gargah. 2022-03-06 Хариулах
2022-03-06
1.Ikh deed surguuliudug hotoos nuulgeh 2. Surguuliudin hothon barih ajlig barilgin companiudad songon shalgaruulj olgih. Hothon barih Gazar bolon hothon tuluvlultiig turuus hariutsaj demjij tuslah. 3. Oyutni hothond uilchilgeenii tuv geh metiig barij Oyutnuudig ajlin bairaar hangah. 4. Oyutni bair barij oyutnuudad hungululttei uneer tureeselbel Hotod tugjree ih buurna. Mun turiin negdsen uilchilgeenii bairuudig hotin zahuudad bii bolgoj zogsooluudaar hangah. Technic, Automashin, Barilgin zahuudig hotoos gargah.
2022-03-06
irgen x:
hvn bvr mashin unah erhtei shvv, chinii bayan chin tendeel yumbgaz. Jiriin ailuud bas chamshig vr hvvhed gd baidiishdee, Arai uur oligtoi sanaa baihgvi bol zvgeer duugai bai za,
2022-03-06
зочин:
Замын хураамжийг нэг тээврийн хэрэгсэлд 150К болго, хариуд нь нийтийн тээврийг бүх иргэддээ 00 үнэтэй болго,дээр нь бүх товчоодод авопаркинг байгуул хөдөө орон нутгийн машиныг үнэгүй тавиул хэрэв нийслэлд машинтайгаа зорчино гэсэн тохиолдолд өдрийн 50К ав,Үйлчилгээний автомашин барилага г.м том тээврийн хэрэгсэлүүд өдөр хөдөлгөөнд хотын төвөөр оролцох ёсгүй тэд зөвхөн шөнө 11.00-6.00 хооронд үйлчилгээгээ үзүүл!Нийтийн тээвэр гэж утаа саагсан авч биш энэ хэдэн тоос тортог болсон амбаарнуудаа өөрчил,автомашины замын хураамжнаас орсон мөнгөөр зам болон нийтийн тээврийг бүрэн өөрчил!
2022-03-05
Ган:
Маш зөв санал
2022-03-04
ГЭРИЙН ГАДНА ЗОГСООЛД МӨНГӨ ТӨЛӨХИЙМУУ:
Сонинл юмдаа
2022-03-04
Бүх захууд хувийн дээд сургууль:
Бүх зах хувийн дээд сургуулийг гарга
2022-03-03
Иргэн:
Давхар зогсоол түгжрэлийг сайн бууруулна шүү. Учир нь нэг газар очиж ажлаа бүтээх гээд зогсоол хайж тэр хавийг 3, 4 тойрч замын ачааллыг улам нэмэгдүүлдэг.
2022-03-03
Бүх захуудаа:
Бүх захуудаа гарга
2022-03-03
Метро барьж л шииднэ өөр юу ч биш
2022-03-03
Шал тэнэг санаа зогсоол олрн болсоноор түгжрэл бүрэн арилахгүй.
2022-03-03
Зочин:
Олон давхар зогсоолын барилгууд олноор барих хэрэгтэй. Ялангуяа хотын төвөөр, зах, худалдааны төвүүд, кинотеатрын орчимд 10-с доошгүй давхар зогсоолын барилга барих хэрэгтэй
2022-03-03
Зочин:
Зөв. Хотын төвд, худалдааны төвүүдийн ойролцоо 10-15 давхар зогсоолын барилга олноор барьчих хэрэгтэй
2022-03-03
zochin:
Одоогийн нурахад бэлэн шахуу болчихсон Хүнсний нэг, 4 р дэлгүүр хавь, хойшоо дөлгөөн нуурын айлууд, 3 сургуулийн тэр хавийг бүгдийг нь Авто зогсоолийн барилга болгох хэрэгтэй. Гэхдээ 1 давхар нь бүгд задгай бөгөөд явган хүн, машин чөлөөтэй явж байхаар 10м өндөр таазтай байхаар шийдэх хэрэгтэй
2022-03-03
Зочин:
Зөв. Хотын төвд, худалдааны төвүүдийн ойролцоо 10-15 давхар зогсоолын барилга олноор барьчих хэрэгтэй
Иргэн:
Өглөө, оройны оргил ачааллын үед.
2022-03-03
Иргэн:
Судалгаа, тооцоо хийж байгаад Нью-Йорк хотод хэрэгдэг ONE WAY буюу нэг чигийн урсгалыг туршиж үзвэл ямар байдаг бол.
2022-03-03
Иргэн:
Өглөө, оройны оргил ачааллын үед.
Anhaar !!!!!!!!!!!:
Za Hodoo oron nutgaas irj bui irgediig Hotruu BUU oruul !!! Tegeed Onoodroos ehleed buruu taldaa joloonii hurdtei Mashin Hil Gaaliar buu oruul tegeed l shiddchihlee
2022-03-03
Зочин:
Хөдөө орон нутагтаа хот руу орж ирэх ямарч шаардлага гардаггүй таатай сурч ажиллаж амьдрах нөхцөл бүрдвэл хотын түгжрэл маргаашнаас нь шууд байхгүй болно доо монгол хүн ам цөөн эрс мэдэгдэнэ
2022-03-03
зочин:
Энэ саналыг дэмжиж байна. Хэрэгжүүлснээр замын түгжрэл бүрэн арилахгүй тодорхой хувиар буруу байх. Ямар сав дүүрдэггүй вэ-цоорой сав гэдгээр хотоос гарах /Зүүн 4 зам, нарны гүүр, 10 дугаар хороолол, 32-ын тойрог/ чиглэлийн урсгалыг чөлөөтэй байлгах бүрэн боломжтой Үүнд бол хөрөнгө мөнгө шаарлагагүй зохицуулалт, зохион байгуулалтын асуудал байгаа. Жишээ нь Нарны гүүрний урагшаа чиглэсэн хөдөлгөөн чөлөөтэй байхад Баянбүрдийн тойрог, хүнсний 1-ийн урьд зам Бөмбөгөр, төв замын ачаалал буурдаг.
2022-03-03
kkkk:
ГАДНЫ олон оронд амьдарч үзсэн хүн гашуун боловч үнэн ТУРШЛАГЫГ ХЭЛЖ БНА,татвар, торгуул, төлбөр хязгаарлалт,зам чөлөөлж түгжрэлийг багасгадаг ,ӨӨР ЯМАР ч арга байдаггүй юм шүү, шууд хэрэгжүүл
2022-03-03
DUURCHIHSEN TENEGIIN BUTEHGUI SANAA BAINA. ALI ULSIIN NIISTLEL SAYAAS DEESH HUN AMTAI HOT HOTIIN TUVUURUU HURELTSEETEI BITUU ZOGSOOLTOI BAINA? NEG CH BAIHGUI SHUU! HARINCH ZOGSOOL NEMJ BARIH BODLOGO BARIDAGGUI ZOGSOOL NI MASH UNETEI HET OLDOTS BAGATAI BAIDAG UCHRAAS IRGED NI HOTIIN TUV OROH BOL METRO BUS ASHIGLADAG. ZOGSOOLGUI GAZAR MASHIN TAVISAN TOHIOLDOLD MASH UNDUR UNETEI TORGUULI TULDUG. ZOGSOOL BAILAA GEED TUV RUUGEE BUGD MASHIN HULUGLUUD NEGEN ZEREG GARCHIHAAR TUGJREL SHIIDEGDEHGUI TENEGEE
2022-03-03
kkkk:
энэ иргэний зогсоол нэмж түгжрэл бууруулах санал бол ёстой бүтэхгүй арга бна, машиныг татвараар л хотод хягаарлана, ӨӨР гоё арга хаана ч байдаггүй юм, ОЛОН ТӨРЛИЙН ХЯЗГААРЛАЛТ ТОРГУУЛ ТӨЛБӨРӨӨР хотод машныг хязгаарлаж нийтийн тээврээ хөгжүүлнэ, ЯДАЖ 1 р эгнээ замаа чөлөөлж автобусаа явуулаач
2022-03-03
түгжрэл:
АВТОМАШИНЫ 1 жилд төлөх ТАТварыг моторын багтаамжаас хамаарч 1-3 сая болгоход 30% алга болноо, ДЭЛХИЙН орнууд хэрэглэдэг энэ туршлагыг шууд хэрэглэхээс өөр ямарч гарц байхгүй, энэ арга бол зөвхөн нэг хэсэг , ӨӨР олон ЭЗ арга нэмж хэрэгжүүлж түгжрэл буурна, хотод МАШИН унах ашиггүй болгож ЭЗ аар нь хавчиж шахаж ТҮГЖРЭЛ бууруулдаг,ӨӨР гоё арга гэж байхгүй шүү, ТЭГЖ ЗАМАА ЧӨЛӨӨЛЖ АМТОБУС НИЙТИЙН тээврээ оновтой ЗБ явуулдаг, үүнийг ЦАГ АЛДАХГҮЙ ШУУД хэрэгжүүлээчээ, ямар нэг зүйл хийгээчээ зам барих чнь зөвхөн нэг л арга, ОЛОН цогц арга хэрэглэж тэмцэж машиныг хотод явуулахыг мөнгө торгуулиар хязгаарлана,
2022-03-03
irgen x:
hvn bvr mashin unah erhtei shvv, chinii bayan chin tendeel yumbgaz. Jiriin ailuud bas chamshig vr hvvhed gd baidiishdee, Arai uur oligtoi sanaa baihgvi bol zvgeer duugai bai za,
hfjhgjh:
1-р эгнээгээр явах автобусаа саадгүй явуулдаг болвол асуудал шийдэгдэнэ.1-р эгнээнд орсон машиныг туслах замаар гаргаж явах гарцгүй болгох тухайн өдөр хөдөлгөөнд орох эрхийг нь хязгаарлах хатуу арга хэмжээ авах хэрэгтэй, Тэгвэл асуудал маш хурдан шийдэгдэнэ.
2022-03-03
Бүх захуудаа:
Бүх захуудаа гарга