ОХУ, Украин: Дахин нэг хэлэлцээ товлож, Зеленский Путинийг хэлэлцээнд дуудав
2022-03-04

Сөргөлдөгч талуудын төлөөлөгчдийн хэлэлцээний хоёр дахь шат гуравдугаар сарын гуравны өдөр Беларусьт, орон нутгийн цагаар 17:00 цаг орчимд эхэлж, талууд гурван цагийн турш асуудлуудыг хэлэлцлээ. Анхлаад хэлэлцээг орон нутгийн цагаар 15:00 цагт эхэлнэ гэж Оросын тал мэдээлж байсан ч Украины төлөөлөгч Давид Арахамия 15:00 цагийн үед фейсбүүк хуудсандаа "хоёр цагийн дараа эхэлнэ" гэсэн пост оруулж, улмаар хэлэлцээ хоёр цаг хойшилсоны эцэст эхэлсэн юм. 

 

Гурван цаг үргэлжилсэн энэ хэлэлцээний дүнгээр хүссэн үр дүндээ хүрсэнгүй, гэхдээ энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх хүмүүнлэгийн коридор байгуулахаар тохиролцсон гэж Украины тал мэдээлсэн байна.

 

Тодруулбал, "нүүлгэн шилжүүлэх хэсгүүдэд түр хугацаанд гал зогсоох" боломжийг талууд тохиролцжээ. Улмаар ойрын үед харилцаа холбоо, хамтын ажиллагааны тусгай сувгууд гаргаж, тээвэрлэлтийн журмыг нэвтрүүлэхээр болсон байна.

 

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүний тухайд өмнөх шатны хэлэлцээнд оролцсон бүрэлдэхүүн өөрчлөгдсөнгүй. Оросын талаар Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский, Оросын Гадаад хэргийн яамны дэд сайд Андрей Руденко, Беларусь дахь Оросын Элчин сайд Борис Грызлов, Төрийн Думын олон улсын хорооны дарга Леонид Слуцкий болон Батлан хамгаалахын дэд сайд Александр Фомин нар хэлэлцээнд оролцлоо. Украины талаас Батлан хамгаалахын сайд Алексей Резников, Дээд Рад дахь "Ард түмний зарц" фракцийн тэргүүн Давид Арахамия болон Ерөнхийлөгчийн захиргааны тэргүүн Михаил Подоляк нар оролцсон байна. 

 

Хэлэлцээ болж өндөрлөсний дараа Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нуувчиндаа хэвлэлийн бага хурал зохион байгуулсан талаар Вести мэдээлсэн байна. Тэрбээр энэ үеэрээ Путинд хандан хэлэлцээний ширээний ард суухыг уриалжээ.

 

"Надтай хамт хэлэлцээний ширээний ард суу, би чөлөөтэй байна. Гэхдээ Макрон, Шольц нартай уулздаг шигээ 30 метрийн зайтай суух хэрэггүй, би хөрш чинь шүү дээ ! Би хазахгүй. Би давгүй эр, надтай хамт суу, ярь, чи юундаа айгаад байгаа юм?" хэмээн Зеленский мэдэгджээ. 

 

Лавров: Украины тал Вашингтоноос зааварчилгаа авч байна

 

Хоёр дахь шатны хэлэлцээг лхагва гарагт болно гэсэн мэдээлэл гарч байсан ч зохион байгуулах газрын талаар талууд тохиролцож чадаагүйн улмаас хойшлуулсан юм. Беларусийн Гадаад хэргийн яам хэлэлцээг Беловежийн төгөлд "Анчны байшин"-д болно хэмээн мэдэгдэж байлаа.

 

Харин лхагва гарагт Украины тал хэлэлцээ болох газар руу хүрэхэд тээвэрлэлтийн асуудлуудтай тулгарсан гэж Беларусийн улс төр судлаач Юрий Воскренский Интерфакс агентлагт мэдээлсэн байна. Хэлэлцээ өөр газар болно гэдгийг тун удалгүй Украины тал ч батлаж байв. 

 

"Беловежийн төгөлд хэлэлцээ болно гэсэн мэдээлэл ташаа. Хэлэлцээ үнэхээр болно, гэхдээ өөр газарт" хэмээн Давид Арахамия Фейсбүүк хуудсандаа бичиж байлаа.

 

Харин Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Украиныг хэлэлцээг сунжруулж байгаад буруутгасан юм.

 

"Украины багийнхан энэ хэлэлцээг хойшлуулахын тулд дахиад л ямар нэг шалтаг олж. Тэд Вашингтоноос зааварчилгаа авч байгаа байх л даа. Энэ улс огт бие даагаагүй гэдэгт эргэлзэх юм алга, гэлээ ч хэлэлцээ болно" хэмээн Лавров мэдэгдсэн юм.

 

Хоёрдугаар сарын 28-ны өдөр эхэлсэн хэлэлцээний хоёр дахь шат ийнхүү дорвитой үр дүнгүй өндөрлөлөө. Дараагийн шатны хэлэлцээг ойрын үед зохион байгуулна гэдгээс өөр мэдээлэл талууд өгөөгүй байна. 

 

ОХУ, УКРАИНЫ: ХЭЛЭЛЦЭЭНИЙ ЭХНИЙ ШАТ ӨНДӨРЛӨВ 
 

Украин, Беларусийн хил дээр болсон Орос, Украины хэлэлцээ өндөрлөлөө. Энэ хэлэлцээ дундаа завсарлагатайгаар таван цаг үргэлжилжээ.Хоёрдугаар сарын 28-ны өдөр болсон хэлэлцээ нь гагцхүү эхний шат хэмээн талууд мэдэгдсэн юм. Дараагийн шатны хэлэлцээ нь ойрын өдрүүдэд, Польш-Беларусийн хил дээр болно гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский мэдэгджээ. ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-03-23
зочин:
Хэлэлцээр хийх нэрээр "Урхи" тавих вий дээ. Ийм хунд итгэж, улс орноо суйруулж байгаагаа Украйнчууд ухаараасай даа. Улс торийн зутгэлтэн, дипломат хуний хун биш шуу дээ
2022-03-06
Зочин:
Ёстойчиг үнэн дээ энэ усан тэнэгүүд хурдан л дэмжээд өгөөсөы дөө
2022-03-06
Зочин:
Украиныг худалдсан Зеленский Польш дахь АМЕРИКИЙН Элчинд нуугдаад украин руу хөлсний алуурчид, шоронгийн хоригдлуудыг оросын эсрэг явуулаад байна. Украины зэвсэгт хүчин төв удирдлагагүй болсон.Зеленский юун хэлэлцээрт дуудах, амиа яая гэж байгаа.
2022-03-05
Тир:
Яг үнэн далай гэвэл юу баыхав
2022-03-05
Тэнэг мал минь:
Зеленский удирдагч биш, утсан хүүхэлдэй. Украин авлигаараа дэлхийд эхний 4-т ордог. Зеленскийн тойрон хүрээлсэн дээрэмчид ий болгосон.Зеленский жихэнэ улсаа худалдсан амьтан. Тэр Ард түмнийхээ амийг худалдаж байна. Яаж иргэдээ золиосолж байгааг Дэдхий харж байна
2022-03-05
Яаг зөв:
Яг яг
2022-03-05
Зёлонски хүзүүгүй их далжиганаж байнаа.Албал таарна.доо
2022-03-04
Тир:
Яг үнэн далай гэвэл юу баыхав
зочин:
Монголын усан тэнэг удирдагчид (УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд)Украины асуудлаар дэлхийн зартай дээрэмчин Америк, Монголын минь мөнхийн хөрш агуу их Орос хоёрын хэний талд орохоо мэдэхгүй өмдөндөө шээсэн мэт алцагнаж байна. Уг бидний өвөг дээдэс их эзэн Чингэс хаан өмнө зүгт тангууд байгааг өглөө бүр сануулж бай гэж хойч үедээ захиж, эх орныхоо төлөө цогтой тэмцэгч Галданбошигт, Богд хаан, сайн ноён хан Намнансүрэн,их жанжин Сүхбаатар, Чойбалсан, суут удирдагч Цэдэнбал нар бүгдээрээ л Оросын удирдагчдыг "Баатар цагаан хаан" гэж хүндэтгэн авайлдаг байсан юм шүү. Иймээс энэ эгзэгтэй мөчид Монгол улс маш хурдан "Оросын баатар цагаан хаан" агуу удирдагч Путиныг шууд дэмжсэн мэдэгдэл гаргах нь Монгол улсын хойшдын тусгаар тогтнолын жинхэнэ баталгаа болно шүү дээ. Даан ч манай усан тэнэг удирдагчид дэндүү удаан алцагнах юм байна л даа.
2022-03-04
Зочин:
Ёстойчиг үнэн дээ энэ усан тэнэгүүд хурдан л дэмжээд өгөөсөы дөө
зочин:
Орос улс хэнийг ч эзлэн түрэмгийлээгүй. Харин АНУ, Англи, ХБНГУ, Франц мэтийн улсууд Африк тивийг бүхэлд нь, Австрали, Энэтхэг, Ойрхи дорнодын улс орнууд, Латин Америкийн улс орнуудыг цэрэг зэвсэгийн хүчээр шууд эзлэн түрэмгийлж, хүн ардыг нь алж хядан боолчиж, газар нутаг, байгалийн баялагийг нь зуу, зуун жил хуу тонон дээрэмдсэн гутамшигт түүхтэй улсууд билээ. Украины ард түмнийг Америкийн бууны нохой Зеленскийн хэт үндэсэрхэх үзэлтнүүдээс болон Донецк, Луганскийн бүгд найрамдах улсуудын ард түмнийг Украины алан хядагчидаас хамгаалж байгаа агуу их Орос улсыг буруутгах эрх хэнд байхгүй. Оросыг хэн буруутгана тэр жинхэнэ дээрэмчин мөн болой.
2022-03-04
Яаг зөв:
Яг яг
зочин:
“Унтаж байгаа баавгайг цочоож сэрээж болохгүй. Заавал бариулдаг” гэсэн үг байдаг. Америкийн утсан хүүхэлдэй Зеленский Оросын унтаж байгаа баавгай Путиныг цочоож сэрээлээ. Одоо Путин гэдэг хүчирхэг баавгайд бариулж идүүлэх нь тодорхой боллоо. “Үхэл нь ирсэн хулгана муурын сахлаар оролдоно” гэсэн үг байдаг. Үхэл нь ирсэн Америкийн утсан хүүхэлдэй Зеленский гэдэг хулгана оросын Путин гэдэг хүчирхэг мууранд бариулж үхэх нь тодорхой боллоо.
2022-03-04
Европын холбоо өргөдөлийг нь хүлээж авсан болхоос шийдвэр гараагүй тийм ч амархан гарахгүй.Украины эдийн засгийн чадвар цалингийн доод хэмжээ Чех Польш Унгар шиг байх ёстой.Авигалын индексээрээ их хойгуур жагсдаг. Хар тамхи хүний наймаа хүүхдийн эд эрхтэн худалдаалах аллага дээрэм гээд гэмт бүлэглэлүүдийн коридор улс тийм амархан элсэхгүй!!! Жоохон юм унш
2022-03-04
Аймхай фашист ботокс путлэр очихгүй ээ
2022-03-04
ЭНЭ БИЧЛЭГ ДЭЭРЭЭ МАНСУУРСАН БАЙСАН УУ, СОГТУУ БАЙСАН УУ, МУУДСАН БАЙСАН
2022-03-04
Хошин шогийн жүжигчин байж болно,залуудаа хар тамхи татаж байсан ч байж болно, улстөрийн ямарч туршлаггүй баж болно. эцсийн эцэст улсаа худалдаагүй, идэж уугаагүй, Европын холбоонд элсүүлсэн, хүнп үед нь зугатаагүй л хүн дээ
2022-03-04
Тэнэг мал минь:
Зеленский удирдагч биш, утсан хүүхэлдэй. Украин авлигаараа дэлхийд эхний 4-т ордог. Зеленскийн тойрон хүрээлсэн дээрэмчид ий болгосон.Зеленский жихэнэ улсаа худалдсан амьтан. Тэр Ард түмнийхээ амийг худалдаж байна. Яаж иргэдээ золиосолж байгааг Дэдхий харж байна
Европын холбоо өргөдөлийг нь хүлээж авсан болхоос шийдвэр гараагүй тийм ч амархан гарахгүй.Украины эдийн засгийн чадвар цалингийн доод хэмжээ Чех Польш Унгар шиг байх ёстой.Авигалын индексээрээ их хойгуур жагсдаг. Хар тамхи хүний наймаа хүүхдийн эд эрхтэн худалдаалах аллага дээрэм гээд гэмт бүлэглэлүүдийн коридор улс тийм амархан элсэхгүй!!! Жоохон юм унш