Г.Болор: Надад олгосон Бригадын генерал цол жендерийн тэгш эрхийн жишээ боллоо
2022-03-18

 

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга, хурандаа Ганболдын Болорт цэргийн дээд цол - Бригадын генерал цолыг хүртээсэн. Монгол Улс анх удаа эмэгтэй генерал цолтон болсон Бригадын генерал Ганболдын Болороос сэтгэгдлийг сонслоо. 

 

Бригадын генерал Ганболдын Болор "Өвөг дээдэстээ энэ баярын өдөр мэхийн ёсолж байна. Мөн Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 101 жилийн ой, Монгол цэргийн баярын өдрийг мэндийг нийт цэргийн албан хаагчиддаа хүргэж байна. Энэхүү шинэ зууны эхний жилд миний бие хүндтэй цол хүртэж байгаадаа үнэхээр их баярлаж байна.  Баярлалаа.

 

Миний бие цэргийн сургуулийн анхны эмэгтэй сонсогчоос эхлээд 28 дахь жилдээ зэвсэгт хүчиндээ тасралтгүй ажиллаж байна. Энэ хугацаанд мэргэжлийн сургалт бэлтгэлийн чиглэлээр дагнан ажилласан. Мөн НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн туршлагатай. Монгол Улс зэвсэгт хүчнийхээ бие бүрэлдэхүүнийг НҮБ-ны энхийг сахиулах ажиллагаанд илгээснээс хойш 20 жил болж байна. Халуун цэгт үүрэг гүйцэтгэж, сэтгэл зүрхээ зориулж дэлхийн энх тайвны төлөө үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчдадаа баярын мэнд хүргэе.  

 

 

Ардчилсан Улсын иргэний хувьд аль ч улс оронд жендерийн тэгш эрх байх ёстой. Үүний нэг тод жишээ нь Монголын төр эмэгтэйчүүдээ үнэлж, анх удаа төрийн дээд цолыг эмэгтэй хүнд олгож байна. Энэ нь эмэгтэйчүүдэд итгэл найдвар, урам зориг хайрласан шийдвэр болсон гэж бодож байна. Эмэгтэйчүүдийнхээ тэгш эрхийн төлөө ажилладаг бүх хүнд баярлалаа гэж хэлье" гэж мэдээллээ.

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
Z:
Bayar hurgie. Gaihanshugtai, emegtei generaltai bolson ni baharhal shuu
2022-03-20
zochin:
bayar hurgej eruul enhiig eruue
2022-03-19
Мөнхжаргал:
Энэ чинь одон биш. Цэргийн цол. Мэдэж байж бич
2022-03-19
Зочин:
Нэг л их цэрэг генералтай орон болждээ манайх, Өөр бүтээгдхүүн бэлдмээр юм
2022-03-19
Хойно нь байгаа муруй нүүртэй хар хүн хэн гэдэг цүнх баригч вэ? Айннн
2022-03-19
Zochin:
Mongold ene tsol odon medalia bolioroi, 70 jil Orosiig duuriaj salbaganaad odoo ch heweeree. Mongol ulsiin tuluu ajillaad amidraad bga yum bish, ene humuus uuriinhuu tuluu l ajillaj amidarch bga shu de, getel terend odon medal tsol gunshin uguh yamar hereg bnaa.
2022-03-18
Мөнхжаргал:
Энэ чинь одон биш. Цэргийн цол. Мэдэж байж бич
Гавьяат гэдэг төрийн цол утгаа алдчихсан байсан чинь одоо цэргийн генерал гэдэг цол жинхэнэ утгаа алдлаа. Хэрвээ жендерийн тэгш байдлыг хангаж харуулж энэ цолыг олгосон бол үүн шиг тэнэг шийдвэр төрийн бодлого хорвоо дээр байхгүй.
2022-03-18
зочин:
Жендер ярьж байгаа хүн бол барууны тарих угаалтад угаасаа жижигхэн тархи нь мансуурсан хүний шинж.
2022-03-18
Зочин:
Баяр хүргэe. Монгол эмэгтэй жанжин
2022-03-18
Pee:
Zugeer l olon jiliin mini hudulmur bailaa bayarlalaa l gehed bolno shde. emegteichuudiig systemchlen daraldag ulsad iim tsolond hursen bol ch yaahav gender yarihsan.
2022-03-18