Цахилгаан станцууд дэлбэрэхдээ тулчихаад байхад малын хашаа чухал уу
2022-03-23

Эрчим хүчний салбар тэг зогсолт хийхэд ойрхон байгааг салбарын сайд нь хэлдэг. Эх үүсвэр, шугам сүлжээ нь аваарын горимоор ажиллаж, хэзээ л бол хэзээ дэлбэрэхэд бэлэн. Өвөл нэгээр дуусахгүй. Ирэх өвөл мөн л аваарын горимоор ажиллана. Гэхдээ хязгаарлалт хийнэ.

 

Энэ тухай Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Том чадлын шинэ эх үүсвэр барьж, ашиглалтад оруулах хүртэл 2022-2023, 2023-2024 оны өвлийн их ачааллын хугацаанд эрчим хүчний хэрэглээний өсөлтийг хангаж чадахгүй, эрчим хүчний хангамжийн хязгаарлалтаас өөр сонголтгүй хүндрэлтэй цаг хугацаа эхэлж байна” хэмээн хэлсэн аваарын дохио аль хэдийнэ ассан гэсэн үг.

 

Дулаан ч хүндрэлтэй тулсан. Улсын хэмжээнд дулааны эрчим хүчний хэрэглээ жилд дундажаар 6 орчим хувиар нэмэгдэж байна. Улаанбаатар хотын дулааны хүчин чадал 2318 Гкал/цаг. Гэтэл 2021-2022 оны өвлийн ачааллын үед хэрэглээ 3166 Гкал/цаг болж нэмэгдсэн. Суурилагдсан хүчин чадлаас аль хэдийнэ давсан гэсэн үг.

 

Ирэх өвөл Улаанбаатар хотод -30 хэмээс дээш хүйтэрвэл дулаан хангамжийн систем чадлын дутагдалд орж, алслагдсан цэгүүдэд хөлдөлт үүсэх эрсдэлтэй нөхцөл байдалд хүрээд байна.

 

Энэ бол бодит үнэн. Хүн ам, тэдний хэрэглээ өсөн нэмэгдсээр байхад цахилгаан, дулааны эх үүсвэр, хүчин чадал бахь байдгаараа, дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байна. Аврах ганц арга нь хэрэглэгчдээс авч буй төлбөрөө нэмэгдүүлэх гэнэ. Эрчим хүчний салбарт аль хэдийнэ 92 тэрбум төгрөгийн алдагдалд орчихсон, хүчин чадлын, мөнгө санхүүгийн хувьд ч тэг зогсолтод ойрхон байгаа гэсэн үг.

 

Гэтэл Засгийн газар Азийн хөгжлийн банкны 30 сая ам.долларын зээлийг мал, малчдад цацах гэнэ. Гаднаас зээл аван байж, бэлчээрийг нөхөн сэргээж, худаг барьж, цөм сүрэг үүсгэж, хашаа хороо засаж янзлах гэнэ. 14 мянган хашаа, хороог 30 гаруй мянган ам.доллароор барьж, сайжруулах гэнэ.

 

Цахилгаан станцууд чинь хэрэглээгээ дийлэхгүй дэлбэрэхдээ тулчихаад байхад малын хашаа чухал уу? Ирэх өвөл цахилгааны хязгаарлалт хийнэ, хотын захын дулаан хангамж тасалдаж, хөлдөнө гэж салбарын сайд нь анхааруулж хэлээд байхад гаднаас зээл аван байж, малын хашаа хороо барих шаардлага байна уу?

 

Азийн хөгжлийн банк зээлийн зориулалтаа өөрчлөхгүй гэнэ. Анхнаас нь малын хашаанд бус эрчим хүчний салбартаа хөрөнгө татах ёстой биш үү. Эрчим хүчний салбар хэзээ мөдгүй дэлбэрэхдээ тулж, арай ядан ажиллаж байгааг үе үеийн Засгийн газар мэдэхийн дээдээр мэддэг. Өөрөөр хэлбэл гадны хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн судалгаа эхэлсэн цагаас эрчим хүчний салбар руу чиглүүлэх боломжтой гэсэн үг. Санхүүжүүлэгчид гэнэт тэнгэрээс доллар цацдаггүй. Тэд Монголын Засгийн газраас санал авч, судалгаа хийж, УИХ-аар батлуулж байж зээлээ оруулдаг. Товчхондоо хаана, ямар зориулалтаар зээл авахыг монголчууд мэднэ гэсэн үг.

 

Гэтэл одоо малын хашаанд зориулан зээл авахаар Засгийн газар нь төсөл оруулж, УИХ нь хэлэлцээд сууж байна. Монгол Улсын гадаад өр хангалттай их, хэзээ төлж дуусгана даа гэж халагламаар хэмжээнд хүрсэн. Өрөн дээр нэмж өр тавина, тэрийгээ үр ашиггүй хөдөө талд цацна. Үнэхээр ойлгоход түвэгтэй.

 

Малын ашиг шимийг малчид хүртдэг. Мал малчны л өмч, тэгэхээр малдаа зориулаад хашаа барьж, худаг гаргах, бэлчээрээ сэргээх нь малчны үүрэг. Үүнийг төр гадаадаас зээл аван байж, хийх шаардлагагүй.

 

Харин иргэдээ тог цахилгаан, дулааны найдвартай эх үүсвэрээр хангах үүргийг бол төр хүлээнэ. Үүний төлөө гадаадаас зээл авч, өр тавихад хэн ч дургүйцэхгүй.

 

Асуудалд эрэмбэ дараалал гэж бий. Малын хашаа, цахилгаан, дулааны станцын аль нь чухлыг хүнээр хэлүүлэлтгүй мэдмээр юм, энэ Засгийн газрынхан!

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Хүн төрөлхтөн түүхийн урт хугацаанд эхлээд засаглалын “Аристократия” (Улс төрийн болон төрийн албанд хааны удам угсааны, элит давхрагын, алдартай баатар, бөх, дуучин, жүжигчин гэх мэт хүмүүсийг ажилуулдаг) хэлбэрийг сонгожээ. Гэтэл засаглалын “Аристократия” хэлбэр нь муу учир дараа нь засаглалын “Демократия” (улс төрийн болон төрийн албанд хувь хүнийг харанхуй олонхийн саналаар дэвшүүлэн ажиллуулдаг) буюу Ардчиллын (“Демократия”) хэлбэрийг сонгожээ. Гэтэл засаглалын Ардчилал (“Демократия”) хэлбэр нь мөн л муу байсан учир хүн төрөлхтөн хамгийн эцэст засаглалын “Меритократия” (Улс төрийн болон төрийн албанд хувь хүний мэргэжлийн өндөр мэдлэг буюу оюуны өндөр боловсрол IQ; хүн ардынхаа болон эх орныхоо төлөө тэмцэгч халуун эх оронч сэтгэл буюу сэтгэлийн өндөр боловсрол EQ; ажилсаг, хөдөлмөрч, бүтээлч чанар буюу биеэ дайчлан ажиллах чадвар LQ-ийг нь тус тус харгалзан хамгийн бага албан тушаалаас нь эхлэн шат дараалуулан дэвшүүлэн ажиллуулдаг) хэлбэрийг сонгожээ. Одоо дэлхий дахинд засаглалын “Ардчилал” хэлбэрийг сонгосон улс орнууд Монгол шиг дампуурч, харин засаглалын “Меритократия” хэлбэрийг сонгосон улс орнууд Хятад лугаа цэцэглэн хөгжиж байна.
2022-03-24
зочин:
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, оффшор бүс, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд Америкийн эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН өнөө хүртэл Монголд хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.
2022-03-24
зочин:
Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл, Зориг, Баабар, халзан Ганболд, Гончигдорж, Энхсайхан мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь марксизмын замаар замнасан Хятад улс сүүлийн 30 жилд дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин дээрэмчин америкийн хорт ардчиллын замаар замнасан Монгол улс сүүлийн 30 жилд хөгжихгүйгээр үл барам эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, улс төрчид болон ард иргэд нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Америк ардчилал бол фашизмаас ч илүү аюулт дайсан.
2022-03-24
зочин:
Хятад улс 1989 онд АРДЧИЛЛЫГ Тэн-Ан-Миний талбайд бут ниргээд конвергенцийн онолын (загварын) дагуу “НЭГ УЛС-ХОЁР СИСТЕМ” хөгжлийн загвараар амжилттай хөгжиж байна. Орос улс 2000 онд АРДЧИЛЛЫГ бут ниргээд конвергенцийн онолын (загварын) дагуу амжилттай хөгжиж байна. Харин Монгол улс 1990 оноос эхлэн Америк АРДЧИЛЛЫН хоронд гүн гүнзгий хордсон бөгөөд одоо хүртэл тэр хордлогоос гарч чадахгүй АРДЧИЛАЛ, АРДЧИЛСАН ҮНДСЭН ХУУЛИЙГ магтан дуулсаар ардчиллын хоронд мансуурсан хэвээрээ явна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь Адам Смит, Карл Маркс нарын дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол уул уурхай, хүнд үйлдвэр, эрчим хүч, соёл, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн өмчид байлгадаг. Харин хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэр, хүнсний үйлдвэрийн гэх мэт эдийн засгийн бусад салбаруудыг хувьчилж, чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг Yндсэн хуулиндаа тусгаж өгдөг.
2022-03-24
Эх оронч үзэл юу юунаас эрхэм.
2022-03-24
аз:
Та нар яг малын хашаа барина гэж ойлгоод байгаа юм уу. үгүй дээ өөрсдөдөө хашаа нэртэй байшин барилга эд хөрөнгө зарахаа хэлж байгаа юм шд
2022-03-23
а:
Малын хашаа барина гэж байгаа нь өөрсдийгөө хаших "хашаа барина" /нэг талаар өөрсдийгөө хамгаалж хөрөнгө босгох, нөгөө талаар хашаа бус байр байшин барилга барихаа хэлээд байгаа/ гэсэн үг л д ээ.
2022-03-23
иргэн:
Малчид өөрсдөө хашаа саравчаа хэнээс ч гуйхгүй баридаг. Ёстой үр ашиггүй зээл байна хашаа саравч гэдэг бол. Тэртэй тэргүй хангалттай хашаа байхад хажууд нь ахин нэгийг шал дэмий босгох гээ юу. Зүгээр эрчим хүчний салбартаа зарцуул. Эсвэл зээл битгий ав
2022-03-23
Зочин:
Засаг цахилгаан, дулааны эрчим хүчээ үнэгүй болгоод байхаар яаж улс хөгжих вэ дээ. Миний мэдэхээр 5-р цахилгаан станцыг бараг 10 жил ярьж, 5 удаа тууз хайчилж, суурь тавььан байхаа
2022-03-23
mgl hyn:
Tsaad sanaa n belcheeriig huwichlah geed bg yum bish yy, aytaihan baigaarai daa
2022-03-23
бид малчидаар тэжээлгээгүй бидний худалдан авч идэж байгаа мах Австралиас импортоор оруулж ирж байгаа махтай бараг ижил байгаа шүү
2022-03-23
Малуудад:
МАЛ нь хувийн өмч малаас авч байгаа ашиг шим бүгд малчин эзний орлого орлогоочоо огт татвар төлөхгүй байж малаа үнэгүй өвс усаар тэжээнэ одоо бүр хашаа саравчаа ажилчин ангийн татвар төлөгч нарын хөрөнгөөр бариулана битгий давар малчин гаралтай мал шигээ тэнэг энэ төрийн түшээдийг зайлуулах цаг нь болж татвар төлөгчид өө
2022-03-23
Бек:
Мэргэжлиин удирдагчид тавиач тэр тэц 4 ийн нэг эргүү нөхөр оймс бандаашны л хэрүүл хиидэг гэсэн ажлаа ч мэдэхгүй чорт
2022-03-23
иргэн:
Монгол улсад тулгамдаад байгаа асуудалуудаа эрэмбэлээч хашаа байхдаа яадаг юм бэ.
2022-03-23
Зөв газарт нь зарцуул . Энэ зөвхөн та нарын хувийн үзлээр шийдэгдэхгүй:
тэртэй тэргүй мөнгө нь ихдээд өдөржингөө архидаж мансуураад морин дэл дээр сагсуурч явдаг малчин гэгчдийн хувийн хашаа хороонд яах гэж улсаас мөнгө цацах гээд байгаа нь сонин байна. Гурил сахартай базсан үс ноос болсон, ариун цэврийн шаардлага хангаагүй цагаан идээ гэгчээ дээдийн дээд үнээр хотынхонд шахдаг. Тэртэй тэргүй байнга л улсаас янз бүрийн нэрээр мөнгө хандив авдаг биз дээ. Тэрний оронд ус цахилгаан хүүхдийн цэцэрлэг гээд Бүхэл бүтэн улс орны асуудөл байна. Наадах чинь мөнгөтэй мөртлөө залхуучуудын хувийн асуудлыг дэмжиж өөгшүүлж байгаа хэрэг
2022-03-23
Зөв газарт нь зарцуул . Энэ зөвхөн та нарын хувийн үзлээр шийдэгдэхгүй:
тэртэй тэргүй мөнгө нь ихдээд өдөржингөө архидаж мансуураад морин дэл дээр сагсуурч явдаг малчин гэгчдийн хувийн хашаа хороонд яах гэж улсаас мөнгө цацах гээд байгаа нь сонин байна. Гурил сахартай базсан үс ноос болсон, ариун цэврийн шаардлага хангаагүй цагаан идээ гэгчээ дээдийн дээд үнээр хотынхонд шахдаг. Тэртэй тэргүй байнга л улсаас янз бүрийн нэрээр мөнгө хандив авдаг биз дээ. Тэрний оронд ус цахилгаан хүүхдийн цэцэрлэг гээд Бүхэл бүтэн улс орны асуудөл байна. Наадах чинь мөнгөтэй мөртлөө залхуучуудын хувийн асуудлыг дэмжиж өөгшүүлж байгаа хэрэг
2022-03-23
Зөв газарт нь зарцуул . Энэ зөвхөн та нарын хувийн үзлээр шийдэгдэхгүй:
тэртэй тэргүй мөнгө нь ихдээд өдөржингөө архидаж мансуураад морин дэл дээр сагсуурч явдаг малчин гэгчдийн хувийн хашаа хороонд яах гэж улсаас мөнгө цацах гээд байгаа нь сонин байна. Гурил сахартай базсан үс ноос болсон, ариун цэврийн шаардлага хангаагүй цагаан идээ гэгчээ дээдийн дээд үнээр хотынхонд шахдаг. Тэртэй тэргүй байнга л улсаас янз бүрийн нэрээр мөнгө хандив авдаг биз дээ. Тэрний оронд ус цахилгаан хүүхдийн цэцэрлэг гээд Бүхэл бүтэн улс орны асуудөл байна. Наадах чинь мөнгөтэй мөртлөө залхуучуудын хувийн асуудлыг дэмжиж өөгшүүлж байгаа хэрэг
2022-03-23
Аргагүй мал шиг амьтад төрд байгаа болохоор малын хашаа барихаас өөр яахав.
2022-03-23
zochin:
Тийш дээ. Малын хашаагаа нөгөө Тэрбум модоо л тасдаж барина ш дээ. Хашаа гэж байсанаас аймгуудын Цахилгаан станцын хүчин чадалыг сайжруулах хэрэгтэй ш дээ.
2022-03-23
аз:
Та нар яг малын хашаа барина гэж ойлгоод байгаа юм уу. үгүй дээ өөрсдөдөө хашаа нэртэй байшин барилга эд хөрөнгө зарахаа хэлж байгаа юм шд
а:
Малын хашаа барина гэж байгаа нь өөрсдийгөө хаших "хашаа барина" /нэг талаар өөрсдийгөө хамгаалж хөрөнгө босгох, нөгөө талаар хашаа бус байр байшин барилга барихаа хэлээд байгаа/ гэсэн үг л д ээ.
Зочин:
Хэ малын хашаанд 30сая доллар зарцуулж мэдэх л засаг шүү (зарцуулдаггүй л байхгүй юу)ач холбогдолгүй ирээдүйгүй зүйлд маш их мөнгө зориулж үрэн таран хийсээр
2022-03-23
jiji:
zalhuu malchid uursduu hashaa horoogoo bari arhi uuj naadam hesch yavahaa bolih heregtei.hadlan tejeelee ch beldej chadahgui arai davarsan uym bishuu
2022-03-23
зочин:
хөөрхий гишүүдийн маань үнэгүй өвс, ус, тусламжийн тэжээл иддэг мал өсөөд хашаандаа багтахгүй, малчид нь хөлсөө голоод хариулж өгөхгүй болчихов уу?
2022-03-23
зочин:
УИХ малын хашаа төслийг унагаах хэрэгтэй. Энэ төслийг оруулсан хүмүүсийн нэрийг ил гаргаж Улс төрийн болон төрийн албанд насаар нь ажиллах эрхийг хасах хэргтйэ тэгэж байж дахиж ийм төсөл гадаадын зээл авах боломжийг хязгаарлаж чадна.
2022-03-23
Хамаг хөнгөлөлт эдэлдэг малынхаа үр шимийг зөвхөн өөрсдөө хүртдэг малын хөлийн татвар төлөхгүй бэлчээр сүйтгэдэг малчид өөрсдөө хашаагаа барь.дарга нар малчидын хашаа гэж мөнгө цуслах санаагаа зогсоо
2022-03-23
Сүүгий:
Идэж цуслах гэж л малын хашааны төсөл оруулж байгаа даа
2022-03-23
Сүүгий:
Өр тавьж малын хашаа барина гэдэг хамгийн тэнэг санаа байна
2022-03-23
Зочин:
Естой унэн шуу дээ малд зээл авч зарцуулна гэж унэн уу арай биш шуудээ
2022-03-23
ЭНЭ УЛСЫН ХАМГИЙН СМАРТ САЛБАР БОЛОХ ЭРЧИМ ХҮЧН ЭНЕРГИЙН САЙД МАЛ АЖ АХУЙН САЙДААСАА ДОР СЭТГЭЭД ТӨСӨВ МӨНГӨӨ ТАВИУЛЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА БОЛ АЖЛАА ӨГӨӨД ЗАЙЛАХ ХЭРЭГТЭЙ ШД
2022-03-23
Udahgui ene malchin nertei vl bvteh hvmvvs bugsuu archuulan l da odoo bolimoor ii kapitalist niigemd ch uursdiiguu abj yabj chdahgui yag henii tuluu amidraad bga yum boloo dvnhvv l ghees
2022-03-23