Японы Sharp корпораци Орос руу бүтээгдэхүүн нийлүүлэхээ зогсоожээ
2022-03-23

Японы гэр ахуйн цахилгаан бараа үйлдвэрлэгч Sharp компани Орос руу бүтээгдэхүүн нийлүүлэхээ зогсоожээ. Энэ нь Украин дахь нөхцөл байдлаас үүдэлтэй гэж тус корпорацийн сайт дээр мэдээлсэн байна. 

 

"Гадаад нөхцөл байдлыг үргэлжлүүлэн ажиглаж, үүний үндсэн дээр зохистой арга хэмжээ авах эрмэлзэлтэй байгаа" хэмээн компанийн мэдэгдэлд өгүүлжээ. Түүнчлэн сөргөлдөөнийг удахгүй энхийн замаар шийдвэрлэнэ гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна.

 

Эргэн сануулахад, хоёрдугаар сарын 24-ний өдөр Оросын Ерөнхийлөгч Владимир Путин "тусгай цэргийн ажиллагаа" явуулах болсон талаараа зарласны дараа Оросын цэргүүд Украин руу довтолж эхэлсэн юм. Энэ үеэс хойш Орост үйл ажиллагаа явуулдаг гадаадын компаниуд Оросын зах зээлээс бүр болон түр хугацаагаар гарсан бол энэ улс руу бүтээгдэхүүн нийлүүлдэг олон компани нийлүүлэлтээс татгалзсаар байна.

 

Цэргийн ажиллагаанаас үүдэн Оросыг бойкотлосон брэндүүд

Украинд цэргийн ажиллагаа эхэлсэн эхний өдрөөс л Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээнүүд цуварч, банкнаас эхлээд хүнсний салбар хүртэл эдийн засгийн бараг бүх салбарт нь нөлөөлсөн юм. Оросыг эсэргүүцсэн давлагаанд томоохон брэндүүд ч нэгдэв. Дисней, Нетфликс зэрэг компаниуд Орост кино гаргахгүй болсон бол гадаадын уран бүтээлчид Орост хийх тоглолтуудаа цуцалж, дэлхий нэртэй брэндүүд бүтээгдэхүүнээ худалдаалахаа зогсоож, зарим нь бүр Оросын зах зээлээс нэг мөр гарахаар зэхэж байна.ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хэрвээ Хятад Монголыг эзлэх гэвэл одоогийн Орос лав хамгаалахгүй, хамгаалдаг тэр орон нь аль дээр байхаа больсон гэдэгийг Монголын 50-иас дээш насныхан ойлгох хэрэгтэй. Япон бол харин Монголын найз шүү
2022-03-23