Япон Оросын нүүрсэнд хориг тавихгүй
2022-04-07

Хоёрдугаар сарын 24-ний өдөр Оросын Ерөнхийлөгч Владимир Путин тушаал өгч, арми хөрш орон руугаа халдсанаас хойш дэлхийн улс орнууд ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ тавьсаар байгаа юм. Байлдааны ажиллагаа зогсохгүй үргэлжилж байгаа тул өмнөх хоригуудаа улам чангатгасаар байна. Ийн хоригоо чангатгаж байгаа улсын нэг нь Япон юм. 

 

Гэхдээ Японы Засгийн газар хоригоо чангатгах хүрээнд Оросоос нийлүүлэх нүүрсэнд хориг тавихгүй байхаар шийджээ. Энэ талаар Японы The Mainichi  сонин холбогдох эх сурвалжаас авсан мэдээлэлтэйгээр дамжуулсан байна. Сонины мэдээлснээр, Япон улсын нүүрсний импортын 15 хувийг ОХУ эзэлдэг аж. Оросын нүүрс дэлхийн зах зээлээс шахагдвал нүүрсний үнэ өсөх эрсдэлтэй гэж үзсэний улмаас нүүрсний нийлүүлтэд хориг тавихаас татгалзжээ. 

 

Өмнө нь Еврокомисс Оросын эсрэг хориг арга хэмжээний тав дахь багцыг хэрэгжүүлж эхэлсэн юм. Ингэснээр Оросын нүүрсний нийлүүлэлт хоригт орж, дөрвөн банкны эсрэг хязгаарлалт тавьсны дээр тээврийн салбарт ч хориг тавьжээ.

Зеленский: Барууныхны шийдэмгий бус байдал украинчуудын амь насны үнэтэй

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Самуурай нар:
АНУ-д атомдуулчихаад дагаж гүйгээд тэнэг юм уу??
2022-04-07