ИРГЭД: Үнийн өсөлтийн дарамтыг орон нутагт илүү их мэдэрч байна
2022-04-08

 

Орхон аймгийн иргэд тус аймгийн орон нутгийн өмчит компанийн луйврын талаар мэдээлэл хийлээ.

 

Орхон аймгийн иргэдийн төлөөлөл “Үнийн өсөлт дарамтыг орон нутагт илүү их мэдэрч байна. Зөвхөн Улаанбаатар хотод үнэ нэмэгдээгүй. Орон нутагт хэд дахин үнэтэй бараа бүтээгдэхүүн авч байна. Амьдрах арга алга. Үүнтэй уялдуулаад байр, ус, цахилгаан мөнгө маш өндөр гарч байна. Иргэд бухимдаж байна. Тиймээс бид албан хүсэлт өгч, байр, ус, тогны мөнгө нэмэгдсэн талаар ярилцсан. Үнийн өсөлтөн дээр төрийн байгууллага нь давхар нугалаа хийгээд байх юм.

 

Цэвэр, бохир усны үнийг нэмсэн талаар тодруулахад, иргэдээс судалгаа авахад 70 хувь нь “үнэ нэмүүлье” гэдэг санал өгсөн. Тийм учраас үнийг нь нэмсэн юм гэж тайлбарласан. Мөн дарга нар дэлхийн жишиг гэж сонин юм ярих юм. Цалин тэтгэврээ дэлхийн жишигт нийцүүлээгүй байж, үнийн хөөрөгдөлд дэлхийн жишиг ярина. Асууж тодруулах зүйл их байсан. Иргэдийн нэрийг барьж үнэ нэмээд, үнийн өсөлтийн дарамтад байгаа иргэдээ  дээрэмдэж болохгүй" гэж мэдээллээ.

 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин