Албаны машин ашигладаг УИХ-ын дарга нар
2022-04-12

УИХ-ын дарга Г.Занданшатар “Хэмнэлтийг өөрсдөөсөө эхлүүлье” уриалгыг дэвшүүлээд буй. Тэрбээр өнгөрсөн ням гаригт УИХ-аас удирдлага нь томилогддог УИХ-ын Тамгын газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Сонгуулийн ерөнхий хороо, Төрийн албаны зөвлөл, Үндэсний аудитын газар, Хүний эрхийн үндэсний комиссын дарга, удирдлагуудтай уулзахдаа “Хэмнэлтийг өөрсдөөсөө эхлүүлэх”-ийг уриалж, тодорхой үүрэг чиглэл өгсөн юм.

 

 

Ингэхдээ УИХ-ын дарга Г.Занданшатар:

 

-Зайлшгүй шаардлагаар орон нутагт томилолтоор ажиллахаас бусад тохиолдолд том оврын машиныг Улаанбаатар хотод ашиглахыг хориглох

-Шинээр автомашин, тавилга зэргийг худалдан авахгүй байх

-Төрийн худалдан авалт, тендерийг ангилж, нэн шаардлагатайгаас бусад тендерийг  зогсоох

-Төрийн байгууллагуудын орон тоо, зардлыг боломжит түвшинд хүртэл бууруулах чиглэлийг дарга нарт өгсөн юм.

 

Тэгэхээр УИХ-ын даргын уриалга өөрөөс нь эхэлбэл зүйд нийцнэ. Спикерээс эхлээд УИХ-д албаны машин ашигладаг 14 эрхэм бий. Тодруулбал:

 

УИХ-ын дарга Г.Занданшатар

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа

УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Дамдинням

 Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ

 Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал

 Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг

 Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат

 Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар

 Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн

Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар

Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт нар албаны машин ашигладаг байна.

 

Мөн Улсын их хурлын бүх гишүүний шатахууны зардалд сарын 500 мянган төгрөгийг төсвөөс төлдөг байна. Дээр нь гишүүний цалингаас гадна нэг зөвлөх, нэг туслах, тойргийн хоёр бие төлөөлөгчийнх нь цалин төсвөөс гарч буй юм.

 

 

Дээрх дарга нараас бусад гишүүд албаны унаа ашигладаггүй, бүгд хувийн унаагаа унадаг гэдгийг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлж байна. Мөн гишүүд утасны төлбөр, шуудан, харилцааны холбооны зардлаа 100 хувь өөрөө төлдөг аж.

 

Улс орны эдийн засгийн нөхцөл байдал, ард иргэдийн амьдрал амаргүй байна. УИХ-ын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэнгийн хэлснээр Монгол Улс хямралын өмнөх үед тулж ирээд байна. Хямралыг сөрөх үү, хямрал руу унах уу гэдэг сонголттой тулсан гэсэн үг. Хямрал руу унахгүйн тулд тэвчиж болох бүх зардлыг танах учиртай. Тиймдээ ч УИХ-ын дарга “Хэмнэлтийг өөрсдөөсөө эхлүүлье” уриалгыг дэвшүүлсэн биз. Харин одоо хэлсэндээ хүрэх эсэхийг нь харах л үлдлээ.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Арай хэтэрсэн ,шуналтангууд, байнашдээ. Энэ хулгайчдын унадаг унаа, хангамжуудыг хас!!
2022-04-12
Бөөн юм болж байж тэтгэвэрийн доод хэмжээг 500 мянга болгосон. Тэгсэн муусайн луйварчид өөрсдөө зөвхөн шатахуундаа 500 мянга авдаг наассс. Новшнууд юм даа.
2022-04-12
Зочин:
Намын булгийн дарга нар унадаг шуу дээ ер нь хэмнэлт хийх нь зов шуу дээ
2022-04-12