Монгол залуусын насыг тоолж, шүдийг нь татаж байна
2022-04-27

Энэ өдрүүдэд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах монгол залуусыг бүртгэж байна. Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын системд 2200 хүн бүртгээд, өчигдөр 18.00 цагт хаагдлаа. Харин өнөөдөр бүртгүүлж чадаагүй олон олон залуус ХХҮЕГ-т цуглаж, бүртгэлийн систем маргаантай байгаа талаар гомдоллож байна.

 

 

Шалгалт өгөхөөр бүртгүүлсэн 2200 хүнээс тэнцсэн 355 хүний нэр Солонгосын хөдөлмөрийн биржид бүртгэгдэнэ. Үлдсэн нь дараагийн удааг хүлээнэ гэсэн үг.

 

БНСУ-аас хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар бүртгүүлж буй иргэдэд

 

1. 18-39 настай байх (1982 оны 4 сарын 26-наас 2004 оны 4 сарын 25-ны өдрийн хооронд төрсөн байх)

2. Өнгө ялгах чадвартай байх. (нурууны үений диск, гарын  сарвуу дутуу тохиолдолд хэлний шалгалтанд орж болох ч хоёр дахь шалгалтанд ажил үүрэг гүйцэтгэх чадамжгүй гэж үзэн хасах болно.)

3. Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх

4. БНСУ-аас албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх

5. Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх зэрэг шаардлагыг тавьж байна.  

 

 

Товчхондоо Монгол залуус гадны улсад хар ажил хийхийн тулд шилэгдэж, сонгогдож байна гэсэн үг. Наснаасаа эхлээд эрүүл мэндийн шаардлагыг бүрэн дүүрэн хангасан, Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн шижигнэсэн залуус тэр улсын аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхээр мянга мянгаараа эх орноосоо явж байна. Аз ёндоо таарч бүртгэлд нь хамрагдсан ч нурууны өвчинтэй, гар хуруу нь бүрэн бүтэн биш бол “тахир дутуу” гэж гологдохыг дээрх шаардлагаас харж болно.

 

Хэрвээ Монгол Улс залуу хүн ажиллаж хөдөлмөрлөөд, түүнийгээ хангалттай үнэлүүлж, хангалуун амьдрах боломжтой байсан бол монгол залуус нүд, шүдээ татуулан байж, гадны улсыг зорихгүй байх байлаа. Хүнд, хөнгөн салбарын үйлдвэрүүдтэй байсан бол, ажил олгогчид нь хүний хөдөлмөрийг шударгаар үнэлдэг байсан бол залуус хүний нутагт хар ажилтнаараа дуудуулан хөлсөө дуслуулах  шаардлагагүй байв. Харамсалтай нь, энэ улсад амьдрал алга. Үйлдвэр байгуулах хөгжлийн хөрөнгийг эрх мэдэлтнүүд нь хулгайлаад, хуваагаад идчихсэн. Ажил олгогч нэртэй хэдхэн хүн нь бусдын хөдөлмөрийн шударгаар үнэлдэггүй, хөдөлмөр мөлжигчид. Тэд “Монголд ажиллах хүн олдохгүй байна” гэж үглэдэг ч үнэн хэрэгтээ залуусын хөдөлмөрийг шударгаар үнэлдэггүй, илүү цагийн хөлс байтугай ажилласан өдөр хоногийн цалинг нь ч өгдөггүй. Залуус ажил голсондоо биш хөдөлмөрөө мөлжүүлээд залхсандаа зорьж очдоггүй хэрэг. Тиймдээ ч тултал нь ажиллаж, ажилласан хэрээр хөдөлмөрөө үнэлүүлдэг улс руу хэдэн мянгаараа дүрвэж байна.

 

Бие бялдарын хувьд эрүүл саруул, ид хийж бүтээх хөдөлмөрийн насны залуусаа гадны улс руу алдчихаад хөгжлийн тухай ярих нь хөндий хоосон сав руу орилсонтой л адил.

 

Хөдөөд хөгшид үлдлээ гэж халагладаг шиг одоо хотод улстөрчид л үлдэж байна.

 

Тэд хөгжлийн тухай ам уралдан бурж, тэр хөгжлөө өөрсдөө хуваан идсээр өнөөдрийг хүрч, залууст ямар ч итгэл найдвар үлдээсэнгүй. Залуусын эх орноо гэх итгэл, сэтгэлийг нь ч хуваагаад залгичихлаа. Үүнийг гудамжинд яваа захын залуу хэлээд өгнө, тэр боломж гарвал энэ улсаас явахыг хүсэж буйгаа ярих болно.

 

Эх орноо хөгжүүлэх, хийж бүтээх хөдөлмөрийн насны залуус Монголоос явж, явахыг хүсэж байна. Тэдэнд сэтгэл хангалуунаар эх орондоо амьдарч, эх орноо хөгжүүлэх боломж хэзээ олдох бол?!

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Tegej baihdaa taarsan novshiin yargachin undesten. Tangut ulsiig muhuuj, Altan ulsiin golomtiig samarna gej zanalhiilsen. Ene teneg nuudelchinguud uregdeed muhvul taarna.
2022-04-29
иргэн:
Энэ хөдөлмөрийн насны залуучуудаа харийн эзний боол болгож төрийн бодлогоор худалдадгаа хэзээ зогсоох юм болдоо
2022-04-29
Эрүүл саруул залуус харь орныг зориод хэдэн жилийн дараа өвчний үүр биегүй бодоод ирж бна. Төр засаг дотоодын үйлдвэрүүдээ сэргээ цалинг нь хангалтай өг.удахгүй Монголд хуруу дарам өвгөд хөгшид үлдэх вий дээ.залуучуудын сэтгэлгээ өөр болжээ тэдний буруу биш төр засагт гарсан усан толгойнууд буруутай шүү.3 хан сая шүүдээ.Хятадын нэг бригадын төвийн хүн ам шүү дээ.алтан дээр суучхаад ард иргэдээ ингэж амьдруулах гэж дээ.ард түмэн хэзээ нэгэн цагт шийтгэх болно.
2022-04-28
Зочин:
Эрүүл залуус маань хүний нутагт боолын боол хийхээ хэзээ болих вэ төр баригчдаа эх оронд маань хийх ажил нь дууссан юмуу
2022-04-28
үйлдвэрлэгч:
Ажил олгогчдыг хөдөлмөр мөлжигч гэж хэлж болохгүй ээ, монголчууд экспортлох бүтээгдхүүн үйлдвэрлэдэггүй учраас Солонгост өгдөг шиг цалин өгч чадахгүй байна аа, 3,5 сая иргэний ихэнх хэрэгцээ Эрээний бараагаар хангагддаг, ашгүй МАК ба Монполиметийн ачаар ядаж цементээ дотооддоо хийдэг боллоо, одоо ядаж ноос ноолуур, арьс ширэн бүтээгдх үүнээ Хятад ба Орос руу экспортолдог болбол сайн байна аа, даан ч Оросын гаалийн татвар 40-60%, НӨАТ нь 20%. Харин АСЕАН-ы орнууд руу анхаарлаа хандуулж чөлөөт худалдааны гэрээ байгуулбал хэрэгтэй шүү, Солонгос, Япон, Вьетнам, Хятад руу эскпортын бараа маань татваргүй орох боломжтой болно оо, цомхон Худалдааны яам байгуулаад ийм асуудлаа улс төрийн түвшинд шийддэг бол сайн байна аа, нөгөө талаар ЖДҮ ба ХБ-зээлүүд очих ёстой хүндээ очдоггүй, дээгүүр дарга нар хувааж аваад дуусдаг, тэгээд төлдөггүй учраас үйлдвэрүүд шинээр босохгүй байна, Төр өөрөө худалдан авалтаа дотоодоос хийхгүй байна, Ж-нь сая ковидоор өчнөөн өвчтөний ор авсан, монголын хэдэн төмрийн цехүүд өлхөн хийчих л эд, мөн цэрэг армийн хэрэгцээнд ч хэрэгтэй, даан ч төрийг хулгайч дарга нар удирддаг учраас тэд дотоодын үйлдвэрээс авах сонирхолгүй байна.
2022-04-27
dain bolson yum shig hdj bna.haramsaltai ted eh orondoo shn amidarch chadahgyi bolood l ene.......anhaaraachee
2022-04-27
uursduu gadaadad huis hydaldan avch uvul ni amidardag ter ih hulgailsan munguuruu ene 3 han saya hyniig tetgemj 1 saya ugsun ch chadah bj boliochee ta nariig heniig ni ch songohgyi
2022-04-27
ard:
turd deer ajillaj baigaa said darga nar idej uuh huis land avah setgyylchided hahuuli uguhduu mungiig tsatsaj baigaa shigee bvh tsaling nemeechee icheech mongol mini sunuj ar ger salj hyatadtai colongostoi ger bvl bolj bna maluudaa
2022-04-27
зочин:
Хүлцэнгүй ард түмэн одоо яая гэхэв.
2022-04-27
ard:
dain bolj bna mongold hairan zaluus bool boljee hariin orond!!!!!! tur anhaarch ugaagchaas ehleed manaach bvh tsaling tend avdag hemjeend ni nemeechee t
2022-04-27
turuu:
sumgyi dain bolj bna daa mongold.hairan zaluus enen kompanuud tsalingaa sain uguud baival yu gej gadaadad booliin ajil hiih we dee
2022-04-27
Бүх үйлдвэрийг Элбэгдорж устгасан шүү дээ. Санаатайгаар хорт могой.
2022-04-27
үнэн:
хохинэээ арчаагүй тэмцэлгүй амиа бодсон атаархуу болхоор өөр яах вэдээ эх орноосоол зайлж хариин оронд ажилхиинэ .энэ бүхнии буруу бол нам нам дагасан өлөн жижиг том хулгаачууд ард түмниии бүх боломжииг сорж идэж хулгаалж амьдарагсадшдэээ ханаж цаддаггүй хулгаачууд
2022-04-27
Ogoomor zahiin dalii dashaa hogiin hulgaich shuu
2022-04-27
зочин:
Магадгүй энэ оны эцсээр эх нутгаа орхин гадаада ажиллах залуусын тоо 30,000 давах байх шүү Үнэндээ бол манай улсын ажил олгогч пүүс компаниуд залуусыг сунаж унатлана ажилуулчихаад яг цалингаа өгөх болохоороо мурина молиг үхлүүлэнэ цалингаа өгөхгүй луу унжих нь бол ердийн үзэгдэл маш их ажил хийлгэчихээд маш бас хөлс өгнө ер л найдваргүй гэж хэлэхэд болно Тийм учираас хэдий харь оронд ажиллаж байгаа ч гэсэн харин цалин хөлёийг хангалттай өгдөг хөдөлмөрийг нь үнэлэдэг улс ер нь хэдий төрсөн нутаг өсөж төрсөн эх орон байгаад ч нэмэргүй болчихсон аль болохоороо Монголоос үтэр түргэн зайлах минь залуусаа
2022-04-27
turuu:
sumgyi dain bolj bna daa mongold.hairan zaluus enen kompanuud tsalingaa sain uguud baival yu gej gadaadad booliin ajil hiih we dee
Чинбаа:
Unuu tsagiin mongoliin emgenel Yer n 90onoos khoish ue uyiin tur zasagt ajillaj baisan khumuus yum yarikh erkhgui ichij amidrakh yostoi elbegdorjoos enkhbayaraas avakhuulaad dongosood baidag yamar nuureeree duugarch chadaj bainaa novshnuud Ta nariig tuukh shiitgene
2022-04-27
mgl hyyhen:
Hohi n mal shig oorsdiigoo yzej baiwal hariinhan ternees dor awch yzne shde
2022-04-27