Дарханы Засаг даргаас суралц, Д.Сумъяабазар аа!
2022-04-28

Дарханы Засаг дарга Б.Азжаргал аймагтаа худалдааны гудамж байгуулахаа мэдэгджээ. Тэнд хэн бүхэн гудамжны худалдаа эрхэлж, гудамжны хоол хийгээд зарж борлуулж болно. Ногоон байгууламж эвдэхгүй байх, хог хаягдлаа бүрэн цэвэрлэх, хүнсний аюулгүй байдлыг бүрэн хангах гэсэн гуравхан шаардлага тавих гэнэ.

 

 

 

Энэ бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, хотын дарга Д.Сумъяабазар нарын яриад л байдаг иргэнээ, бизнес эрхлэгчдийг дэмжсэн бодит дэмжлэг. Цар тахлын дараа эдийн засгаа сэргээхийн тулд үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчдийг дэмжинэ, боломж бүрийг нээж өгнө гэж төр засгийн удирдлагаасаа эхлээд хотын дарга хүртлээ амаа цууртал ярьсан. Тэгвэл өнөөдөр юу хийв? Дарханы Засаг дарга шиг шийдвэртэй нэг ч алхам хийсэнгүй.

 

Уг нь хотын дарга Д.Сумъяабазар нийслэлийн нийтийн эзэмшлийн гудамж, талбайд худалдаа, үйлчилгээ эрхлэх боломжийг судалж, байршлуудыг тогтоох үүргийг холбогдох албаныханд өгсөн. Ядаж зуны гурван сар гудамжны худалдаа, гудамжны хоолтой болох нь гэж хэн хүнгүй таатайгаар хүлээж байв. Харамсалтай нь, хүлээлт талаар болов. Хотын даргын үүрэг даалгавар өнгөө зүсээ хувиргаж, амралтын өдрийн худалдаа болжээ. Залуус та бидний хүсээд буй гудамжны худалдаа, гудамжны хоол энэ даргын үед лав бий болохгүй бололтой.

 

 

Нийслэлийн удирдах ажилтнуудын өнгөрсөн 03 дугаар сарын шуурхай зөвлөгөөнд Хот байгуулалт, хөгжлийн газрын орлогч дарга М.Шижирбаяр “Нийслэлийн есөн дүүрэгт худалдаа, үйлчилгээ эрхэлж болох 340 байршлыг гаргаж, холбогдох даалгавар, худалдаа, үйлчилгээ эрхлэх түр байр нь ямар байх вэ гэдгийг судалж, дүүрэг бүрд өдөр, оройн цагаар ажиллах байршлуудыг гаргасан” гэж мэдээлж байв.

 

Үүний дараа 04 дүгээр сарын хуралдаанд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд “Мэргэжлийн байгууллагаас худалдаа, үйлчилгээ эрхлэх 34 газрын жагсаалт гаргаснаас эхний ээлжид 10 газарт амралтын өдөр арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна. Цаашид үүнийг өргөтгөнө” гэж ярив.

 

Нөгөө гудамжны худалдаа, гудамжны хоол чинь амралтын өдрийн худалдаа гэдэг нэр хочтой болсон нь энэ. Зөвхөн бямба, ням гаригт ажиллуулсан, ажилласан нэр зүүнэ гэсэн үг. Байршлын тоо нь ч буурсаар, 10 дээр унав.

 

Тухайн 10 байршлыг тодруулахаар Захирагчийн ажлын албаны Хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, үйлдвэр, үйлчилгээний хэлтэст хандлаа. Гэтэл өнөөх 10 байршил маань 9 болчихож. Тоо “идэх” ямар шаардлагатайг огт ойлгосонгүй. Улаанбаатарт нийтийн эзэмшлийн эзэнгүй мэт гудамж, талбай хангалттай бий. Тэр бүхэнд Дарханы Засаг дарга шиг асар, лангууг нь тавьж өгөөд, оймсоо зарна уу, ногоогоо худалдана уу, өөрсдөө мэд, зөвхөн орчноо цэвэрхэн байлгана шүү гэсэн ганц шаардлага тавьчихаж юу нь болохгүй байгаа юм бэ, Д.Сумъяабазар дарга аа?!

 

Та үүрэг өгсөн, таны “цэргүүд” биелүүлсэн нэртэйгээр амралтын хоёрхон өдөр, есхөн байршилд ор нэр зүүх ямар шаардлагатай юм бэ? Цаана чинь Дарханы Засаг дарга Залуучууд театрынхаа гадна талбайд 70 м урттай худалдааны гудамж бий болгож, лангууг иргэддээ чөлөөтэй олгоно гэж ярьж байна. Түрээсгүй, хэн дуртай нь очоод худалдаа, үйлчилгээ эрхэлж болно гэж байна. Үүнийг л иргэдээ, бизнес эрхлэгчдийг дэмжсэн бодит дэмжлэг гэж нэрлээд байгаа юм. Ийм л зүйлийг энэ хотынхон чинь хүсээд байгаа юм, Д.Сумъяабазар дарга аа! Хаа холоос, өөр улсаас үлгэр жишээ хайгаад яахав, хажууханд байгаа Дарханы Засаг даргаас суралц.

 

Та Улаанбаатар хот бол залуусын хот гэж ярих дуртай. Тэгвэл залуус чинь зуны дэлгэр цагт хотынхоо гудамжинд хоол хийн бизнес эрхэлж, нөгөө хэсэг нь авч идэхийг хүсэж байна. Яг л, дэлхийн хотуудын адилаар. Том бүтээн байгуулалт, их мөнгө шаардсан ажил хүсээгүй. Зөвхөн залууст боломж нээж өгөхийг л хүсэж байна.

 

Гудамжны ТҮЦ, Нарантуул зах дээр бууз зардаг хүнийг гудамжны худалдаа, үйлчилгээ гэж эндүүрэлгүй, залууст хоолны машинаа гаражаас гаргах боломжийг л өгчих. Тэднийг хөөж туулгүй, ажиллах орчныг нь л заагаад үлдээчих.

 

Улаанбаатарт худалдаа, үйлчилгээ  эрхлэх боломжтой хангалттай гудамж, талбай, газар бий. Харамлах шаардлага огтоос үгүй шүү дээ.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
MONGOLIA NEWS:
Бөөрөө зарах гэж олон жил оролдсоны эцэст би баяртай байна, миний бөөрийг ($700,000 доллар) худалдаж авсан Энэтхэгийн NA HEALTH CARE-д баярлалаа. Имэйл: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM Whatsapp дугаар: +19099134258
2023-03-01
Сутмьяабазарыг аварга аварга л гэх юм та нар. Чухамдаа ыарилдаж аварга болоогүй хүн гэдэгийг мартах аргагүй.
2022-06-10
Су дарга юм сураагүй, бас сурахаасаа өнгөрсөн хүн. Харин сурсан гэх ганц юм нь иргэний өмчид халдан нураах!!!
2022-06-10
Хүүхдүүдийн ЗГ, хотын дарга нь бүүр хүүхэд….
2022-04-28
Zochin:
Сумьяагийнхаа өрийг цайруулбал бидэнд хор уршиг нь бага байна. Тэр маань ийм байдлаас гарахын тулд их л зовж байна.
2022-04-28
Зочин:
Хотын мэр УИХын хотоос сонгогдсон 20 гишүүнийг дараа нэр дэвшүүлэхгүй шүү гэж сүрдүүлж шантаажлан, 24 онд мөнгө суудал амлан нөгөө Тэнгэрээр явдаг 2.7 тэрбум $ ийн төслөө гүйцэлдүүлэхээр улайрч байна. Дараа нь хариуцлагаас зугтаахын тулд УИХ, Засгийн газраар баталгаа гаргуулан төсвөөс төлүүлэх зорилгоор шахаж бна. Энэ мөнгөөр хотын мэр зам тавихгүй ш дээ. Дампуу банкаа л аврах гэж шуналтаж бгаа юм. Өнгөрсөн 2 жилд юу ч хийгээгүй. Үлдсэн 2 жилд юу ч хийж чадахгүй. Тийм чадвар хүсэл ч алга.Итгэж их мөнгө өгч болохгүй шүү хотын иргэд ээ. Та нарыг ашиглаад хаяна шүү энэ бөх.
2022-04-28
УИХ-ын нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түтгэлзүүлэхээр Прокурорын байгууллагаас яригдаж байсан ч замаасаа С.Бямбацогт, Г.Дамдинням, Ч.Ундрам нар сугаран үлдэв. Ор сураггүй байсан Норовын Алтанхуяг хүртэл орон тоо бөглөн орж ирсэн байх юм. "Шадар гурван цэрэг" Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням 3-аас нэг нь сугаран үлджээ. Өмнө Г.Дамдинням Боловсролын яаманд ажиллаж байхдаа 80 мянган ам.долларын асуудалд орж гадаад руу оргон зайлсан билээ. Гадаадаас асуудлаа шийдээд 2020 оны өмнөхөн эрдэм сураад ирсэн аятай УИХ-д дэвшсэн түүхтэй. Гэвч Хөгжлийн банкнаас 33 тэрбум төгрөг авч 3-уулаа хуваан авсан гэдэг. Гэтэл нөгөө 2 нь үлдээд Гонгорын Дамдинням "Тэнгэрт татагдсан" байх юм. Том гар болно доо. Түүнийг дотно найз МАН-ын генсек Д.Амарбаясгалан авч үлдсэн яриа тархсан байна шүү. Харин хамгийн их зээл тендер ждү хусдаг С.Бямбацогт амиа аваад гараад “сурсан аргаараа” сугаран үлдэв. Нөгөө Чинбатын Ундрамд “аавын мөнгө” санаа тавьсан бололтой
2022-04-28
зочин:
Дарханы дарга шиг дарга хаа саагүй хэрэгтэй байна шүү. Хаалтаа нэгээд хаалтаа хаагаад гэж уншдагаа харин больсон юм шиг байна. Арай л хөлдүү юу гэж бодогдож байлаа
2022-04-28
Энэ нөхрийг огцруулах хэрэгтэй ш т. Ямар ч мэдлэггүй, боловсролгүй тэнэг хог.
2022-04-28
зочин:
дарханы засаг даргыг хотод урьж ажилуулая сайн удирдагч гэж ийм л хүн байхыг хэлнэ дээ Сумьяабазарыг хараад өнөө "Бухын доодохийг харна..." гэгч болно
2022-04-28
Иргэн:
Дарханы даргыг УБ-т 1 жил ажиллуулья. Энэ бөхөөс юу ч гарахгүй нь харагдлаа.
2022-04-28
Сутмьяабазарыг аварга аварга л гэх юм та нар. Чухамдаа ыарилдаж аварга болоогүй хүн гэдэгийг мартах аргагүй.
хэ хэ манай хотын дарга ч золгийн хүн юмдаа нүдний шил зүүгээл анхаарлаа төвлөрүүлээл бодолхийлээл аймаар ухаантай боловсролтой нөхөр бна гэтэл 1 ангийн хүүхдээс долоон дор амьтан байх юм бид ч азтай хүмүүс юмаа ийм хүнээр дарга тавичих аад гэдсээ илээд хэвтэж байдаг МАН ч бас иймэрхүү боловсон хүчний нөөцтэй газар юм бна шүү
2022-04-28
зочин:
Энийг сургаж удирдуулах гэсээр бид хохирч байна эртхэн хирээ мэдээд зайгаа тавиач тэнэг бөх
2022-04-28