Арестович: Дайн Украины хилээс халилаа

Украины Ерөнхийлөгчийн захиргааны зөвлөх Алексей Арестович "Фейгин Live" сувагт ярилцлага өгөх үеэрээ дайн Украины газар нутгаас хальж, хөрш орнуудад дайны сүүдэр туссан хэмээн мэдэгджээ.
"Дайны хамрах хүрээ тэлж байна. Энэ нь "тусгай ажиллагаа"-ны хүрээ, Украины хилээс ч халилаа. Энэ дайны сүүдэр тусаж эхэлсэн бөгөөд аюултай нөхцөл үүсэж мэдэхээр байна" хэмээн Арестович мэдэгдээд Моладв, Беларусьт "дайны сүүдэр туссан" хэмээн цохон тэмдэглэжээ.
Түүнчлэн өөрсдийгөө тунхагласан Приднестрт Оросын цэргийн онгоцуудыг буулгахаар нисэх буудал бэлдэж байгаа хэмээн тэрбээр онцолсон байна. Шаардлагатай бол тэнд буух онгоцуудыг Украины агаараас эсэргүүцэн хамгаалах систем сөнөөнө хэмээн Арестович мэдэгджээ.
МОЛДАВ ДАЙН ИРМЭГ ДЭЭР ИРЭВ ҮҮ
Сүүлийн үед Приднестрийн нутаг дэвсгэр дээр ойр ойрхон дэлбэрэлт, буун дуу гарч, улмаар Приднестийн Улсын аюулгүй байдлын яамны барилга эвдэрч, радио телевизийн цамхаг ажиллагаагүй болсон юм.
Приднестр бол 1990-1992 оны хооронд ЗХУ-ын задран унаx үед Бүгд Найрамдах Молдав Улсаас салан бий болсон. Приднестрийн Бүгд Найрамдах Улсад 460 мянга орчим хүн амьдардаг бөгөөд тэдний тал хувь нь Оросын иргэншилтэй байдаг аж.ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ