Буриад: Украинд амиа алдсан цэргүүдийн хөрөг бүхий баннер байршуулж эхэлжээ

"Украинд амь үрэгдсэн баатруудын хөрөг бүхий баннеруудыг байршуулж эхэлсэн" гэж Буриадын "Номер один" сонин мэдээлжээ.
"Манай нутгийн цэрэг болох Игорь Анатольевич Чупошевийн баатарлаг үйлсийг дурсан, бахархаж байгаагийн илрэл болгон түүний хөрөгтэй баннерыг Закаменксад байршуулсан" хэмээн Закаменскийн захиргаа мэдээлсэн байна.
Баннер бэлтгэх, байршуулах зардлыг Эрхүү хотын бизнесмен гаргаж байгаа хэмээн эх сурвалж мэдээлжээ. Удахгүй өөр баннеруудыг бусад хот сууринд байгуулж эхэлнэ хэмээн Закаменскийн захиргаа мэдээлсэн байна.
Энд дуулгахад, Украинд өрнөж буй дайнд амиа алдсан цэргүүдийн тоогоор Буриад улс ОХУ-д хоёрдугаарт бичигдэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Албан ёсны мэдээллээр, энэ улсаас цэрэгт татагдсан 102 хүн Орос, Украины дайнд амиа алджээ.
Буриадад хүүхдүүд хичээллэдэг спортын ордонд дайнд амиа алдсан цэргүүдтэй салах ёслол хийж байна
СЭТГЭГДЭЛ БИЧИХ