NBC: АНУ-ын тагнуулын мэдээний ачаар Москва онгоцыг сүйрүүлсэн
2022-05-06

Америкийн тал Украинд тагнуулын мэдээлэл өгсөний ачаар Оросын "Москва" хөлөг онгоцонд пуужингийн цохилт өгч чадсан хэмээн Америкийн NBC телевиз мэдээлжээ. Үүний араас энэ төрлийн мэдээллийг Вашингтон Пост, Нью-Йорк Таймс зэрэг агентлагууд дамжуулсан бөгөөд бүгд АНУ-ын нэрийг нь нууцалсан албан тушаалтнуудаас эх сурвалж авсан хэмээн онцолсон байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, "Москва" хөлөг онгоцын экипаж 416-880 хүний бүрэлдэхүүнтэй байсны дотор хугацаат цэргийн алба хаагчид ч байсан гэнэ. Дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Украины "Нептун" пуужин "Москва" хөлөг онгоцыг оносон юм. Үүний дараа онгоц шатаж, дараа нь байршил руу нь чирэх үед живсэн. Энэ ослын улмаас хичнээн хүн хохирсон талаар Америкийн албан тушаалтнууд мэдээлээгүй, гэхдээ олон хүн амиа алдсан гэж онцолжээ.

 

Харин Оросын талаас болсон үйл явдлыг огт өөрөөр тайлбарладаг юм. Дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Батлан хамгаалах яам мэдэгдэл хийхдээ, Хар тэнгисийн флотын хөлөг онгоц дээр зэвсэг дэлбэрсний улмаас гал гарсан хэмээсэн бөгөөд харин маргааш өдөр нь Севастополь руу чирэх үед онгоц живсэн хэмээж байв.

 

Тухайн үед Оросын тал хохирлын талаар мэдээлээгүй, харин дөрөвдүгээр сарын 22-ны өдөр мэдэгдэл хийхдээ экипажийн нэг л гишүүн амиа алдсан, 27 хүн сураггүй болсон гэж мэдээлж байв. Тэр үеэс хойш амьд гарсан болон амиа алдсан хүмүүсийн талаар огт мэдээлээгүй юм.

"Москва" хөлөг сүйрсний дараа цэргүүдийн эцэг эх хөвгүүдээ олж чадахгүй байна

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Гайхалтай:
Баярлалаа америк
2022-05-09