ЭМДЕГ-т санхүүгийн шалгалт оруулж, С.Энхболд, Л.Бямбасүрэн нарыг шалгая
2022-05-11

Хүрээний бузрыг ухвал далай, далай гэдэгчлэн хуулийнхан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар руу өндийвөл хоосон гарахгүй нь тодорхой байна. Иргэдийн эрүүл мэнд, амь насаар дэнчин тавьж авдаг эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хөрөнгийг хэрхэн захиран зарцуулж буйд хяналт шалгалт хийх цаг нь болжээ. Иргэд эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөөгүй л бол өвдөх бүр үхэх ч эрхгүй тогтолцоотой. Улсын эмнэлэг рүү дөхөөд ч хэрэггүй. Ингэж иргэдээс албадан авдаг мөнгө хэдхэн даргын гарын салаагаар урсаж, тэдний халаасыг дүүргэж буй юм биш биз!

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт хяналт байдаггүйг хангалттай харуулах үйл явдал өрнөж байна. Иргэдийн эрүүл мэнд, амь насаар дэнчин тавин байж хурааж авсан мөнгийг эрх мэдэлтнүүд Капитал банкинд эргэлдүүлж байгаад алдчихсан. Банк дампуурсан учраас иргэдийн мөнгийг олж авах гэж үйлээ үзэж буй. Иргэдийн төлсөн мөнгөний оронд Капитал банкны өмчлөлийн 29 орон сууцыг ЭМДЕГ хүлээн авчээ. Энэ ч хууль бус, ЭМДЕГ үл хөдлөх хөрөнгө бус мөнгө хүлээж авах ёстой. Төрийн бодлого, шийдвэр хэрэгжүүлэх ёстой төрийн байгууллага дамын наймаа хийх ёсгүй.

Хамгийн давруу нь хүлээж авсан орон сууцнуудынхаа 80 хүртэлх метр квадраттай 19 байрыг нь ЭМДЕГ-ын албан хаагчид өөрсдөө авсан гэнэ. Тэдэнд өгөх шийдвэрийг Эрүүл мэндийн сайд С.Энхболдын удирддаг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс гаргажээ. Өөрсдөдөө зориулж, өөрсдөө тогтоол гаргаад, төрийн сайдтайгаа нийлээд дамын наймаа хийсэн нь энэ. ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн “Би байрыг албан хаагчдадаа зүгээр өгөөгүй, манайхан зээл аваад төлнө” хэмээн хэгжүүрхэж байна.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн нарын энэ үйлдлийг хэрхэн тайлбарлахыг АТГ-ынхан сайн мэднэ. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа хэтрүүлэн ашигласан...хэмээн цааш хуулийн зүйл заалт үргэлжилнэ.

Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир “ЭМДЕГ 298 ажилтантай. Үүний 114 нь удирдах албан тушаалтан байна” гэдгийг хэлээд өглөө. Нөгөө 100 ямаанд 60 ухна гэгч нь бололтой. Өөрсдөдөө авсан 80 хүртэлх метр квадраттай 19 орон сууц ямар албан тушаалтай хүмүүст очсоныг шалгавал тун сонирхолтой баримт гарах нь эндээс харагдана. Дарга нар авсан гээд хэлчихвэл эндүүрэл болохгүй. Учир нь энэ газрын толгойтой бүхэн нь дарга сэтэртэй аж.

Эрүүл мэндийн салбар туйлдсан, үйлчилгээ авахаар очсон иргэд нь ч, тэнд ажиллаж байгаа эмч, ажилчид нь ч. Урьдчилан сэргийлэх үзлэгт орох нь бүү хэл үхэхдээ тулаад очсон ч үйлчилгээ авахад бэрхшээлтэй. Товчхондоо хөл нь сульдаж, хэзээ мөдгүй сөхөрч унахад бэлэн байгаа гэсэн үг. Гэтэл толгой нь аль хэдийнэ данхайж, хэдэн зуугаараа дарга болон даналзаж, иргэдийн даатгалын мөнгийг хуваан шимэгчилж байна. Энэ нөгөө шударга бустай хийх тэмцэл, төрийн хэмнэлтийн хэлбэр үү, Ерөнхий сайд аа!

Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн нарыг шалгах үндэслэлийг тэд өөрсдөө амаараа хэлээд өглөө. Харин одоо хуулийнхан ажлаа хийе. ЭМДЕГ, эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд санхүүгийн шалгалт оруулъя. Өөрсдөдөө зориулж шийдвэр гаргадаг үндэсний зөвлөлийн дарга, гишүүд, ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн нарыг шалгая. Эрүүл мэндийн салбар туйлдаж, тэнд ажиллаж байгаа эмч, ажилчид хэзээ мөдгүй ажлаа хаяхад бэлэн байхад хэдхэн хүн иргэдийн мөнгөөр тоглох ёсгүй. ЭМДЕГ-ын албан хаагчдын авсан 19 орон сууцыг зах зээлийн үнэлгээгээр нээлттэй худалдаж, эмнэлгийн орон дээр өвчиндөө шаналж буй хэдхэн мянган хүнийн эмчилгээнд зарцуулъя. Иргэд хэдхэн хүнийг угжих гэж эрүүл мэндийн даатгал төлдөггүй. Өөрөө болоод өрөөлийн эрүүл мэндийн үйлчилгээнд зориулан халаасаа тэмтэрдэг юм!

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
MONGOLIA NEWS:
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Интернэтээс би нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 700,000 доллараар аврахын тулд нэг бөөрөө NA HEALTH CARE (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM ) компанид зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Хэрэв тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа бол одоо NA HEALTH CARE-тэй холбогдоорой, аз болоход тэрээр эмнэлэгтээ итгэхийн тулд бөөр үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон бөөрийг худалдаж авахад бэлэн байгаагаа хэлэв. Тиймээс бид хэлэлцээр хийж, өнөөдөр би олон жил ядуу зүдүү амьдарч байгаад маш их баяртай байгаа тул нэг бөөрөө 600,000 доллараар зарж, ямар ч сөрөг нөлөөгүй. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? бөөр бол NA HEALTH CARE-тэй имэйлээр холбогдоно уу: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM Whatsapp дугаар: +19099134258
2023-03-01

Бямбасүрэн гэгч энэ эмэгтэй дарга эрүүл мэндийн чиглэлийн мэргэжлийн хүн мөн үү? Рашаан сувиллын талаар баримталж байгаа бодлого нь маш буруу гэж хүмүүс ярих юм.
2022-05-13
irgen:
ajilchin bish. dagaldagch doloogchid boloh hurgan darga naraa oruulsan bol yah ve.
2022-05-12
irgen:
ajilchin bish. dagaldagch doloogchid boloh hurgan darga naraa oruulsan bol yah ve.
2022-05-12
irgen:
harin ch sain darga yum bish uu,ajilchdaa orh orntoi bolgno gedeg bol uureg n sh de
2022-05-12
irgen:
ajilchin bish. dagaldagch doloogchid boloh hurgan darga naraa oruulsan bol yah ve.
irgen:
ajilchin bish. dagaldagch doloogchid boloh hurgan darga naraa oruulsan bol yah ve.
iko:
zuv zuv
2022-05-11
zov
2022-05-11
Иогэн:
Энэ Бямбасүрэн но той авгай даа мэргэжлийн хяналтын дарга бхдаа туслах залужтайгаа явалдаад яасан яасан гээд хэвлэлээр шуугиад бсан бас л дарга болчиж
2022-05-11